Францад удаа дараалсан аймшигт халдлага гарч, олон хүний амь эрсэдлээ

2015-11-15, 03:28
30,255
Өчигдөр буюу 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн баасан гарагт Францын нийслэл Парис хотноо томооохон хэмжээний террорист халдлага гарч, олон хүний амь эрсэдсэн аймшигт явдал боллоо. Тодруулбал Парис хотод байх Батаклан театрын (Bataclan theatre) дотор болон гадна, хөлбөмбөгийн “State de France” талбайд, мөн хотын 6 өөр дүүрэгт бөмбөг тэсэлсэн байна. Энэхүү халдлагын үеэр дор хаяж 153 хүн амиа алдсан гэх мэдээллийг CNN агентлаг болон Францын “France Press” агентлагуудаас мэдээллээ.
 Францад удаа дараалсан аймшигт халдлага гарч, олон хүний амь эрсэдлээ


Баасан гарагт болсон Франц болон дэлхийн аварга Германы хөлбөмбөгийн шигшээ багуудын тэмцээний үеэр хар хувцас өмсөж, царайгаа далдалсан хэдэн этгээдүүд орж ирээд иргэд рүү гал нээсэн байна. Мөн тус тэмцээний үеэр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тоглолтыг үзэж сонирхохоор ирээд байжээ. Ингээд тусгай албаныхан түүнийг даруй аюулгүй бүсэд аваачсан ажээ. Хөлбөмбөгийн тэмцээний үеэр нийт 112 иргэн амиа алдаж, олон үзэгч мөн гэмтэж шархадсан гэх мэдээлэл байна.



Түүнчлэн гэмт этгээдүүд Батаклан театрт байсан иргэдийг барьцаалсан бөгөөд гэмт этгээдүүдийн 5 нь халдлагын үеэр нас барсан байна. Барьцаалагдсан 100 хүнийг суллаж аюулгүй болгосон хэмээн Францын ерөнхийлөгч мэдэгдэл хийжээ. Тэнд байсан гэрчүүдийн мэдээллэснээр террорист халдагчид 15 минутын турш 10 удаа гал нээж, тухайн газрыг дайны талбар мэт болгож, хүмүүсийг шоконд оруулсан ажээ.



Түүнчлэн “Petit Cambodge” ресторанд гал нээж, дор хаяж 14 хүний аминд хүрчээ.



Харин 11-р дүүргийн “Rue de Charonne” –д 19 хүн, 10-р дүүргийн нэгдсэн өргөн чөлөөний гудамжинд 4 хүн, хөлбөмбөгийн “State de France” талбайн гадна 4 хүн амь эрсэдсэн байна.



Францын ерөнхийлөгч  Франсуа Олланд өнөөдрөөс хотод онцгой байдал зарлаж, хил хааж, сургууль цэцэрлэг, номын сан, музей болон бусад олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоон, чухал шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, 1500 гаруй цэрэг хамгаалалтанд гаргасан байна. 



Энэхүү аймшигт халдлагын талаар АНУ, Австрали, Япон, Герман зэрэг улсуудын төрийн тэргүүнүүд улсынхаа нэрийн өмнөөс аймшигт халдлага болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Аймшигт халдлага болж, олон хүн амь эрсэдсэнд бид гүнээ харамсаж байна. Халдлагатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа болон бусад тал дээр туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” хэмээн хэлжээ.
































Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()