Мөнгөний тухай хүмүүсийн буруу ойлголтууд

Мөнгө гэдэг хүний хэрэглээ төдий байтал одоо цагт мөнгөний төлөө амьдарч, ажилладаг хүмүүс олноор төрөн гарч байна. Ахиухан мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөн бүхий л сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүсээс дараах нийтлэг буруу хандлага илрэх нь олонтаа. Та арай ингэж боддог юм биш биз?
Мөнгөний тухай хүмүүсийн буруу ойлголтууд


1. “Мөнгө хаанаас ч юм гараад л ирэх байх”
Яг л жаахан хүүд мөнгө хэрэг болонгуут ааваасаа гуйж авдаг шиг, хэн нэгнээс мөнгө зээлэх, эсвэл сугалаанаас хожих юмсан гэх мэт бүтэхгүй мөрөөдлөө ярьж явсаар жинхэнэ орлоготой болох ихэнх боломжоо алдсан байдаг.



2. “Өр зээл гэж байх л ёстой зүйл”
Хэдийгээр манай оронд зээлийн карт түгээмэл дэлгэрээгүй ч бусад улс орны ихэнх хүмүүс зээлийн картныхаа өмнөх өрийг дараагүй ч, нэмээд л байдаг. Яг л өр гэдэг бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг мэт. Манайхан ч ялгаагүй, хэн нэгнээс зээлээд, зээлээд, зээлээд л байдаг. Тавьсан өр зээлээ арай гэж дарах гэтэл олсон орлого нь ч хүрэлцдэггүй. Ийм байдлаас гарах арга бол ашигтай, чухал шаардлагатай зүйлдээ л зээл авах юм.



3. “Мөнгөө үрэх хамгийн таашаалтай”
Сэтгэлээр унасан үедээ өөртөө ямар нэгэн зүйл худалдаж авах, ганц л амьдрах юм чинь гээд байгаагаа үрж орхичихоод, сүүлд нь амаа барьдаг бодлогогүй зан бидэнд түгээмэл ажиглагддаг. Үүнийхээ оронд үнэхээр чухал хэрэгтэй байгаа зүйлээ түрүүлж худалдаж аваад, үлдсэн мөнгөөрөө хуримтлал үүсгэвэл хамгийн үр дүнтэй.



4. “Хүрэхгүй байна”
Арвич хямгач байна гэдэг хүний сайн чанар. Гэхдээ хэтрүүлвэл хамгийн том тэнэглэл болно. “Үүнийг авчихвал хамаг мөнгө дуусчихна. Тэрэнд өгчихвөл буцаагаад өгөхгүй, болъё” гэж боддог хүмүүс цөөнгүй бий. Яг л ууттай мөнгөө авсандаа авч ороод хэрэглэх гэж байгаа юм шиг. Эндээс үзэхэд ямар ч зүйлд хязгаар болон дундаж гэж бий. Мөнгөө үрж болно, гэхдээ дэмий зүйлд биш. Хямгадаж болно, гэхдээ хэрэгтэй зүйлээсээ битгий гар тат гэсэн санааг л илэрхийлж байгаа юм шүү дээ.



5. “Мөнгөө дуусахаас нь өмнө ямар нэг зүйл авахгүй бол үрчихнэ”
Ийм хандлагаар та буруу сонголт хийж хэрэггүй эд зүйл авдаг юм биш биз? Заавал ер нь бүх мөнгөө үрж дуусгах хэрэггүй шүү дээ, тэрний оронд хуримтлалдаа нэмэрлээрэй.



6. “Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү мөнгө сайн хадгалдаг”
Ингэж боддог хүмүүс 2 төрлийн зорилготой гэж ойлгож болно: Нэг бол тэд өөрсдийн санхүүгээ эмэгтэйчүүдээс хол байлгахыг хүсдэг. Ялангуяа гэрлэсэн эрчүүд. Эсвэл мөнгөө өөрсдийнхөөрөө үрэхийг хүссэн тохиолдолд ингэж үздэг гэнэ. Яг үнэндээ эмэгтэйчүүд хамгийн сайн мөнгө хуримтлуулагч байж чаддаг, бас хамгийн “шилдэг” үрэгчид ч байдаг.



7. “Би бол насанд хүрсэн хүн. Тиймээс өөрийн мөнгөө яахаа өөрөө мэдэе”
Ихэнх хүмүүсийн мөнгө зарцуулалттай холбоотой буруу үйлдэлд ийм шүүмжлэл ирдэг. Үүнд дургуйцсэндээ, өөрийн зөв гэдгээ батлах гэсэндээ л ингэдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()