Сэтгэцийн өвчтэй одууд

Өөрийнхөө тархин дахь асуудлын тухай бусдад ярина гэдэг тийм ч сайхан зүйл биш. Гэвч эдгэшгүй эсвэл аймшигтай сэтгэцийн өвчтэй хүмүүст урам зориг өгөх гэж дэлхийн алдартнууд өөрсдөд нь тулгарч байсан асуудлуудаа дэлхий нийттэй хуваалцсан юм. Тэдний ихэнх нь гүнзгий сэтгэл гутрал, хямралд орж байжээ. Энэ жагсаалтанд хэн багтсаныг харах танд сонирхолтой байгаа болов уу...
Сэтгэцийн өвчтэй одууд


1. Ellen DeGeneres
Алдарт хөтлөгч, нэвтрүүлэгч маань депресстэй гэж өөрийгөө хэлжээ. Тэрээр “Би 5 жилийн турш зогсолтгүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд гэнэт л мөнгө гэдэг юу ч биш гэдгийг ойлгосон. Дээрээс нь өөрийгөө ижил хүйстэн гэдгээ мэдээд гүн гүнзгий сэтгэл гутралд орсон юм” гэжээ.



2. Leonardo DiCaprio
Тэр хий зүйл хардаг өвчтэй гэнэ. Энэ нь хэт их ядарч, стресст орсоноос үүддэг ажээ. Тэр “Заримдаа намайг хаалганы цаанаас хэн нэгэн хараад байдаг” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байна.



3. Зохиолч J.K.Rowling
Алдарт “Харри Поттер” цувралын зохиогч нэгэнтээ “Би депрест орж байсан гэдгээсээ хэзээ ч ичдэггүй. Энэ чинь хүн болгонд л байдаг зүйл шүү дээ. Харин ч үүнийгээ давж гарсандаа өөрөөрөө бахархдаг” гэжээ.



4. Jared Padalecki
“Би 25 настай байхдаа өөрийн гэсэн телевизийн шоутай болж байлаа. Түүнчлэн би нохойнд маш их хайртай байсан учир нохой тэжээж, намайг гэсэн сэтгэлтэй олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлж, намайг хайралж хүндэлдэг шүтэн бишригчидтэй болсон ч нэг л зүйл дутуу санагдсаар л байдаг. Нийгэмд намайг шингээх зай байхгүй ч юм шиг санагдаж, үргэлж л далдуур бухимддаг. Энэ бол яахын аргагүй сэтгэцийн өвчин байх гэж би боддог.”



5. Brad Pitt
“Би гэр бүлтэй болохоосоо олон жилийн өмнө сэтгэл санаагаар унаж, хямралд ордог байсан. Сургууль дээрээ байхдаа хурдхан гэртээ харьж, ганцаараа байхыг, намайг тойрсон олон новшийн зүйлсээс холдохыг хүсдэг байлаа. Тэр үед би өөрийгөө хэн гэдгийг таниагүй явсан. Одоо бол өөрийгөө таньж мэдсэндээ маш их баярладаг. Миний бодлоор энэ л амьдралаас олж болох хамгийн том боловсрол юм.”



6. Jim Carrey
“Би прозактай байсан юм. Ямар ч зүйл хийх хүсэлгүй болж, уур бухимдлаар дүүрэн бодолтой, шөнө нойр хүрэхгүй бас хоолны ямар ч дуршилгүй болж турж эцэн, өөрийгөө өчүүхэн амьтан гэдгээ мэдэрч шаналдаг байлаа. Энэ бол үнэхээр хүсэх зүйл биш.”



7. Adam Lavine
“Би анх ADHD буюу анхаарал сарнидаг өвчтэй байсан. Үүнийгээ мэдээд нэг их гайхаагүй. Хэрвээ ямар нэг зүйл дээр миний анхаарал төвлөрөхгүй байвал хичнээн хичээгээд ч төвлөрч чаддаггүй. Харин орчин үед энэ бараг л нийтлэг зүйл болсон бололтой.”



8. Elton John
Алдарт дуучин Элтон Жон булимиа буюу хоолны дуршлын синдромтой байжээ. Энэ нь жин нэмэхээс айх өвчин юм.



9. Angelina Jolie
Сахиусан тэнгэр ч депресстэй байдаг ажээ. “Би орой болгон харанхуй руу унаж байгаа мэт гүн гүнзгий мэдрэмжинд автаж, хэн ч надад туслахгүй байх гэж боддог байлаа.”



10. Beyonce
“Би өмнө нь намайг хайрлах хэн ч гарж ирэхгүй байх гэж айдаг байлаа. Үүнээсээ болоод нойр хоолондоо муудаж, дандаа л сөрөг зүйлс боддог болсон байсан. Гэтэл нэг удаа ээж минь намайг “Чи ямар хөөрхөн, ухаалаг гэдгээ мэдэхгүй байна. Чи л өөрийнхөө үнэ цэнийг ухаарахгүй бол хэн ч чамайг хайрлая гээд ирэхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд л надад нэг бол ийм өвчинтэй хэвээр үлдэх, эсвэл өөрийгөө ялан дийлэх гэсэн 2 сонголт тулгарсан юм. Сүүлийнх нь замыг сонгосон болохоор одоо би өдий зэрэгтэй явж байна”



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()