Зөв загасчлалын тухай Монголын анхны кино /Catch and Release/

2015-11-06, 01:00
14,154

Сүүлийн үед манай залуус маш ихээр загасчилж, хоббигоороо нэгдэн хөдөө гадаа саад бэрхшээлийг үл тоон холыг зорих болсон. Цаашид ч энэ цуваа улам ихээр үргэлжлэх болов уу. Хотын стресс дүүрэн амьдралд бухимдаж, баар сав хисч, хатуу дарс шимж, улиг болсон зүйлээ ярьж суусны оронд энэ нь илүү давуу талтай. Гэхдээ тэд зөв загасчилж байгаа болов уу?...

Зөв загасчлалын тухай Монголын анхны кино /Catch and Release/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Ингээд та бүхэндээ “Catch & Release” буюу хэрхэн зөв загасчлах тухай Монголын анхны бүрэн хэмжээний баримтат киног хүргэж байгаадаа таатай байна. Та тухлан сууж таалан соёрхоно уу.

Юуны түрүүнд Зөв зохистой загасчлалыг сурталчилсан уг киног санаачлагчдын нэг “Catch & Release Mongolia” аяныг зохион байгуулагч, “Simms” брэндийн албан ёсны борлуулагч, “Flyshop” дэлгүүрийн захирал П.Амарбаясгалантай хийсэн товч ярилцлагыг хүргэе.
 
- Сайн байна уу? Манай “Сaaк.mn”-ий хамт олны зүгээс танд энэ өдрийн мэндийг хүргэе! Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
Намайг Павелын Амарбаясгалан гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг.

- “Catch & Release” буюу “Бариад суллах” баримтат киногоо хийснээр хүмүүст юуг хүргэхийг зорьсон бэ?
C&R кино гэхээсээ илүү аян гэвэл зохимжтой л доо. Энэ аянг эхлүүлсэнээр Монгол орны баялаг болсон гол ус мөрөнд амьдарч буй цэвэр усны гол “индикатор” болсон дэлхийд ховорд тооцогдох болсон Тул загасыг яаж онгон зэрлэгээр авч улдэх вэ гэдэгт ач холбогдол өгөх зорилгоор эхлүүлсэн юм. Бид кино бүтээхээс гадна, зөв зохистой загасчлалыг сурталчлах зурагт хуудас, суртачилгааны материал тарааж, самбар босгож, сургалт танин мэдэхүйн ажлууд хийсэн.

Мөн энэ салбарыг хариуцсан төрийн байгуулагуудыг ховордож байгаа Тул загас болон бохирдож ширгэж буй гол ус руу өшөө их анхаарал хандуулахыг уриалан, зорьссон.

- Уг киног бүтээхийн тулд хэр урт замыг туулав?
Мэдээж маш урт зам, саад бэрхшээлийг туулсан. Ойролцоогоор 10,000 гаран км замыг туулсан болов уу.

- Нууц биш бол хэр их зардлаар бүтэв?
Анхнаасаа энэ ажлыг эхлүүлж байхад, санхуу мөнгөний асуудлаа өөрөө шийдээд хийж явсан болохоор хэлэх хэрэггүй болов уу. /эхнэр харчуул баларна шд хэхэ/

- Тусалж дэмжсэн хувь хүн, байгууллага олон байх?
Тусалсан байгууллага хүмүүс байна байна. Ард даатгал, Gafa ХХК, Greenbridge lodge, МФФА, Монголын Загасчлах спорт холбоодын нэгдэл, Hook клуб, Цэнгэг клуб, Байгал Орчины Яам, Flyshop Mongolia, Simms Mongolia зэрэг тусалж дэмжсэн байгууллага, хувь хүмүүстээ баярласан талархсанаа хэлэхэд таатай байна. Бас энэ аяныг эхлүүлээд явж байхад, унэн сэтгэлээсэ хамт байж чадсан жижиг том хоёр Золбоо дүүдээ баярласан шүү.
 
Мөн бидний хөлс хүч, хөдөлмөр шингэсэн “Catch & Release” киног маань гадаад дотоодод суугаа бүх Монголчуудад анх удаа хүргэж өгч байгаа танай сайтын хамт олонд маш их талархаж байна.

- Баярлалаа. Загас барих хоббиндоо хөтлөгдөж яваа шинэ загасчдад хандаж юу захиж хэлэх вэ?
Шинэ, хуучин гэлтгүй манай загасчид болон загасчлал сонирхож эхлэж байгаа залуустаа хэлэхэд: “Зөв зохистой загасчлал гэдэг нь хувь хүн өөрөө байгаль, гол ус, загас жаарайхайтайгаа энэрэнгуй зөв харьцахыг хэлнэ шүү дээ. Таны нэг зөв үйлдэл бусдад зөв үлгэр дуйрайлал болдог гэдгийг санаарай” гэж захиж хэлье даа.

- Ярилцсанд их баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.
Баярлалаа, та бүхэнд ч гэсэн.

1-р хэсэг




2-р хэсэг



Манай сайтад анхны киногоо илгээсэн П.Амарбаясгаландаа маш их баярлалаа.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()