Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
А-321 нисэх онгоц орон нутгийн цагаар 6:51 цагт Египетийн Шарм Эль Шейх хотоос Санкт-Петер-бург хотруу нислэг үйлдэх явцдаа, хөөрснөөс 23 минутын дараа холбоо тасарч, радарын дэлгэцэнд харагдахаа больсон байна.
Онгоц яг ямар шалтгаанаас болж осолдсон талаар тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй бөгөөд ОХУ, Египет, Францын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тус онгоцны хар хайрцагт хийх шинжилгээний ажлаа 11-р сарын 1-ний өдрөөс эхэлсэн байна. Тиймээс онгоцны осолдсон шалтгааныг тодорхой болгох нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.
Онгоц осолдсон шалтгааныг Ирак, Сири зэрэг улс дахь “Лалын улс” бүлэглэлийнхний алан хядах ажиллагаа гэж үзэж байхад, зарим шинжээчид болон Египетийн ерөнхий сайд онгоцны хөдөлгүүрийн дотоод гэмтлээс болсон гэж үзэж байна. Гэвч бараг л гадны нөлөөтэйгээр онгоц осолдсон гэх таамаг илүү дэвшээд байгаа юм.
Осол гарсан бүс нутагт амиа алдсан иргэдийн цогцсыг гаргаж авах 100 гаруй хүнтэй аврах баг Синайн хойгт ирээд байгаа аж. Амиа алдсан зорчигчдын 214 нь ОХУ-ын, 3 нь Украйны иргэд байсан бөгөөд 17 нь 2-17 насны хүүхдүүд байжээ.
А-321 нисэх онгоцны багийнхан өмнө нь хэд хэдэн удаа онгоцны дотоод гэмтлийн талаар удирдлагадаа сануулж хэлж байсан ч, нисэхийн компани агаарын хөлөг цөөнтэй учир энэ асуудлыг хэрэгсээгүй орхисон аж. Энэхүү онгоц 1997 онд үйлдвэрлэгдсэнээсээ хойш 18 жилийн турш асуудалгүй явж ирсэн түүхтэй.
Энэхүү аймшигт осолтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины нэрийн өмнөөс орон даяар гашуудал зарлаж, бүх зугаа цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоон, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, төрийн далбааг буулгасан байна. Гэвч эдгээрийн алинд ч тэр өөрийн биеэр мэдэгдэл хийж, ил гарч ирээгүй юм.
Улс төр судлаач Дмитрий Орешкин “Магадгүй онгоцны сүйрэлд техникийн доголдлоос өөр зүйл нөлөөлснийг гэрчлэх баримт Путинд байгаа байх” гэж үзсэн тухай ч хэвлэл мэдээллээр шуугиж эхэллээ.
Энэхүү аймшигт сүйрэлтэй холбогдуулан, ослын шалтгааныг тогтоох хүртэл “Emirates”, “Air France”, “Lufthansa” зэрэг олон орны томоохон авиа компаниуд Синайн хойгийн дээгүүрх нислэгээ түр зогсоосон байна.
Түүнчлэн уг онгоцыг Туркийн “Onur Air” компани болон Саудын Арабын нисэхийн компаниуд 2012 оноос өмнө ашиглаж байжээ.
Энэ бяцхан жаал бол 10 сартай Дарина хэмээх охин бөгөөд аав ээжийнхээ хамт Египетийг зорихоор Петербургийн нисэх онгоцны буудал дээр байгаа юм. Түүний энэ зураг цахим ертөнцөөр тархаж, олон сая хүнийг уйлуулж байна. Түүний ээж нь бас бие давхар байсан бөгөөд ийнхүү Орос орны нэгэн сайхан залуу гэр бүл онгоцны ослоор тэнгэрт хальж зүрх сэтгэл шимшрүүлэн байна.
Уг онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн амьд ахуй үеийн зургуудаас:
Видео