G4 ухаалаг гар утасны дэлгэц нь ихээхэн сайжруулсан 5,5 инчийн QHD LCD
дэлгэц бөгөөд хурц тод байдал, өнгөний ялагруулалт, мэдрэгчийн хариу
үйлдэл, эрчим хүчний хэрэглээ зэрэг үзүүлэлтийг үсрэнгүй чанаржуулсан ба
ингэхдээ энэ бүхнийг бүр илүү нимгэн болсон нэг л дэлгэцэнд багтаасан
юм.
QHD дэлгэц нь 2560x1440 пикселийн нягтарлаар ялгардаг бөгөөд энэ нь стандарт LCD дэлгэцийн 1280x720 нягтарлаас 4 дахин өндөр юм. Түүнчлэн 120 төрлийн өнгөний хослолтой энэхүү дэлгэц нь бүр илүү тод өнгө дамжуулах чадвартай билээ. Ердийн QHD LCD дэлгэцтэй харьцуулбал QHD дэлгэцийн өнгөний ялгарал нь 50 хувь, хурц тод байдал нь 30 хувь өндөр байдаг. Хурц тод байдал нь ямар ч хурц гэрлийг саармагжуулдаг болохоор уг дэлгэцийг нарны гэрэл шууд туссан нөхцөлд ч ашиглаж болно.
G4 ухаалаг гар утасны дэлгэцийг онцгой болгодог өөр нэг зүйл нь маш мэдрэмтгий мэдрэгчүүд юм. Тэргүүний Advanced In-Cell Touch (AIT) технологи нь дэлгэцийн мэдрэгч хэрэгсэл болон LCD дэлгэцийг нэлээд нимгэн нэг үе давхарга болгон нэгтгэдэг. Энэ нь дэлгэцийг илүү их мэдрэмтгий болгож, илүү нимгэн хэв загвартай болгосон юм.
G4 ухаалаг гар утасны шинэ 5,5 инчийн QHD дэлгэц нь урьд өмнө үзэгдээгүй өндөр буюу 2,560x1,440 пикселийн нягтралыг санал болгож байгаа бөгөөд энэ нь стандарт HD дэлгэцийн нягтралаас (1,280x720 пиксель) 4 дахин их юм. G4 ухаалаг гар утасны дэлгэц нь гар утасны гол төв бүрдэл хэсэг юм. Дэлгэц нь хэрэглэгчдэд мэдээллийг дамжуулан харуулдаг төдийгүй түүнийг мэдээлэл болон даалгавар өгөхөд ашиглаж болно. QHD дэлгэцийн өнгөний ялгарал нь нүдэнд тайвшруулах нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь идэвхитэй хэрэглэгчдэд нүд чилэхийг огт мэдрэлгүйгээр удаан хугацааны туршид дэлгэц рүү ширтэх боломж олгодог юм.
Тааруухан гэрэлтүүлэгтэй нөхцөлд ч чанартай гэрэл зураг авах чадвар нь G4 ухаалаг гар утасны бас нэг онцлог юм. Энэхүү төхөөрөмжид F1.8 диафрагм бүхий камер суулгасан нь өрсөлдөгч бусад ямар ч төхөөрөмжөөс илүү их гэрэл хүлээн авах боломжийг дуранд олгодог.
G4 ухаалаг гар утасны гэрэл зураг авах ажиллагааг хурдан бөгөөд хялбархан болгох Quick Shot /Хурдан дарах/ үйлдэл нь гар утасны дэлгэц унтарсан байх үед ч гэрэл зураг авах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Гэрэл зураг авахын тулд хэрэглэгч ухаалаг гар утасны ар талд байрлах Rear Key товчийг хоёр удаа дарахад л хангалттай юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.