“Оскар”-ын шагнал аваагүй чадварлаг жүжигчид

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог байна.
“Оскар”-ын шагнал аваагүй чадварлаг жүжигчид


Америкийн кино академийг анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр сэджээ. 1927 ба 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны 5 сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд зохиогджээ. Харин 77-р Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа Даваагийн Бямбасүрэнгийн найруулсан "Ингэн нулимс" кино шилдэг баримтат кинонд нэр дэвшиж байв.

1. Жонни Дэпп (Johnny Depp)
Өдгөө 52 настай Америк жүжигчин залууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний тоглосон маш олон дүр бидний сэтгэлд мөнхрөн үлдсэн. “Карибийн тэнгисийн дээрэмчин”, “Алиса гайхамшгийн оронд” гэх мэт олон дэлгэцийн бүтээлүүдэд чадварлаг жүжиглэсэн ч, одоог хүртэл “Оскар”-ын шагнал аваагүй юм байна.



2. Брэд Питт (Brad Pitt)
Холливудын хамгийн үлгэр жишээ хос болох Анжелина Жоли болон Брэд Питт нийгмийн, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог билээ. Мөн түүнчлэн кино ертөнцийн салбарт олон гайхалтай дүрийг бүтээсэн Брэд Питтийг чадварлаг жүжигчин гэх нь зүй ёсны хэрэг болов уу. Гэвч тэрээр одоог хүртэл “Оскар”-аас шагнал аваагүй байгаа ажээ.



3. Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)
Бидний мэдэх “Титаник”, “Чадвал намайг бариарай” зэрэг маш олон кинонд дүр бүтээсэн тэрээр маш олон бүсгүйчүүдийн сэтгэлийг булаагч нэгэн. Тэр тоглосон кино бүрээ амилуулж, сэтгэл зүрхээ зориулж чаддаг билээ. Харамсалтай нь одоог хүртэл шагнал хүртээгүй хэвээр л...



4. Уилл Смит (Will Smith)
Өдгөө 47 настай жүжигчин Уилл Смит инээдмийн, адал явдалт гэх мэт маш олон төрлийн кинонд чадварлаг дүрүүд бүтээсэн билээ. Харамсалтай нь "Оскар"-ын шагнал гардуулагчид сохорсон бололтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()