Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож сур.
Ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглож сурахад анхаарал төвлөрч, бодол цэгцэрдэг байна. Грекийн нэрт сэтгэгч Софокл нэгэнтээ “Математикт дуртай бол математикч болно, шүлэгт дуртай бол шүлэгч болно, харин хөгжмийг мэдэрч байж ХҮН болно” хэмээн хэлсэн байдаг.
2. Шунан дурлан унш
Ялангуяа уран зохиолын номыг уншихад төсөөлөн бодох чадвар илт сайжирч, үг ярианы баялаг нэмэгддэг. Олон жил олж авах дадлага туршлагыг ганцхан сайн номоос уншиж судлах боломж бий.
3. Бясалгал хийх
Өнөөгийн энэ хэцүү нийгэмд өөрөө өөрийнхөө үйлдэл, үгийг цэгнэж сурах нь гайхалтай ололт амжилт билээ. Ингэхийн тулд бясалгал хийх нь хамгийн үр дүнтэй шилдэг арга юм. Түүнчлэн оюун ухааныг тань тайвшруулж, эерэг бодол, өөдрөг үзлээр хорвоог харах мэлмийг тань тунгалагшуулах шидтэй.
4. Тархиа “дасгалжуул”
Бид биеэ галбиржуулахын тулд хичнээн их цагийг фитнесст өнгөрүүлдэг билээ, яг түүн шигээ тархиа “дасгалжуулахын” тулд цаг зав гаргах хэрэгтэй. Зүгээр л чөлөөт цагаараа судоку бөглөх, шоо эвлүүлэх, сонирхолтой ном унших зэргээр тархиа цэнэглэж болно шүү дээ.
5. Тогтмол дасгал хөдөлгөөн
“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж үнэхээр үнэн үг шүү. Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлтийг сайжирч, тархинд очих цусан хангамжийг нэмэгддэг.
6. Гадаад хэл сурах
Боловсролтой хүний зайлшгүй эзэмшсэн байдаг чадваруудын нэг нь гадаад хэлний мэдлэг юм. Сонирхдог чиглэлээрээ тухайн хэл дээр дуу сонсож, кино үзэх нь мэдэгдэхүйц их тус дөхөм болно.
7. Цаасан дээр буулга
Та бичмээр санагдсан зүйлээ зүгээр л цаасан дээр буулга. Яг одоо юу мэдэрч байгаагаа, юуг хүсэж байгаагаа, ирээдүйд юу хийхийг мөрөөдөж байгаагаа бүгдийг нь бич. Үүнийг зуршил болговол таны дотоод сэтгэлд итгэмээргүй өөрчлөлт гарсан байх болно. Танд тайвшрал авчирж ч мэдэх юм.
8. Боломж гарвал аялаарай.
Аялал гэдэг тэр чигтээ мэдлэг байдаг. Мэдэхгүй зүйлстэй олон удаа нүүр тулгарах хэдий ч энэ нь таныг шалгах томоохон шалгуур болно.
9. Хийж үзээгүй хоолоо хийж үз.
Шинэ зүйл туршина гэдэг ямагт гайхалтай байдаггүй гэж үү? Орцоо өөрийнхөө хүссэнээр өөрчилж, бүтээлч сэтгэхүйгээ нэмэгдүүлээрэй.
10. Спортоор хичээллэ.
Спорт гэдэг асар нарийн мэдрэмж, сонирхол, тэсвэр шалгах томоохон шалгуур зэргийн нийлэмж байдаг. Спортыг хобби, мэргэжлээ болгосон хүмүүсийн амьдрал ихэнхдээ гайхалтай түүхтэй байдаг нь ийм учиртай юм.