Цагаан батга, хар батга хоёр үндсэндээ үхэжсэн эд эс болон, тослог нь нүхийг бөглөснөөс болж үүсдэг байна. Тослог агуулсан нүх нь том байх тусмаа доторх бөглөрөө нь агаартай урвалд орж хар өнгийг үүсгэснийг бид хар батга гэж нэрлэдэг.
Батганы төрлүүд:
1. Зөөлөн толгойтой цагаан батга:
Арьсны гадаргуу дээрх биржрүү маягтай харагддаг бөгөөд ямар нэг өнгөгүй, хөндүүргүй ажээ. Үүсэх нөхцөл нь арьсны эсийн дебри нь (нуранги), тослогтой холилдож нүхэн дотор бөглөрөөд, гадуураа үхэжсэн эсийн давхаргаар бүрхэгдсэн тохиолдолд зөөлөн толгойтой цагаан батга гардаг юм байна. Нүхэн дотор бөглөрсөн тослог болон эсүүд нь зөөлөн, шингэн хэлбэртэйгээр оршдог ажээ.
2. Хатуу толгойтой цагаан батга:
Хатуу толгойтой цагаан батга нь цагаан өнгийн оройтой байдаг. Гэхдээ улаан, үрэвсэлтэй хөндүүртэй батгануудтай харьцуулахад элдэв зовиургүй ажээ. Ийм төрлийн батга зовхи, амны эргэн тойронд гарах нь элбэг бөгөөд үүсэх явц нь зөөлнөөсөө ялгаагүй боловч, бөглөрөөг нь цэвэрлээгүйн улмаас хатуурч элсний цахи шиг болсныг нь ингэж нэрлэдэг ажээ. Хатуу толгойтой цагаан батгыг тослог, үхэжсэн эсийн нийлмэл гэж ойлгож болно.
3. Хар батга:
Хар батга гэдэг нь хэт онгойсон нүх дээр элдэв бохирдол, үхжсэн арьс орон бөглөхийг хэлдэг. Нэр нь хар боловч зарим тохиолдолд шар байдаг. Хар батганы үүсэлд арьсны халим (sebum) маш их үр нөлөөтэй. Sebum буюу арьсны халим нь үс арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй, тослог ялгаруулагч булчирхай юм. Арьсан дээр хуримтлагдсан бохирдол халимын ялагаруулж буй тослог хэсэгт нэвтрэн хүрвэл, яг тэр хэсэгт онгорхой нүх сүв байхгүй байвал цагаан батга үүсдэг бол, хэрэв нүх байвал хар батга үүсдэг юм байна.
Хэрхэн нүүрэн дээр гарсан батгаа арилгах вэ?
1. Духан дээр гарсан батга:
Стресс, үсний чолк болон шингэн дутагдлаас болж үүсдэг ажээ. Эмчилэхийн тулд ус ихээр ууж мөн дасгал хөдөлгөөн, тайвшруулах бясалгал йогоор хичээлэх хэрэгтэй.
2. Хацар дээр гарсан батга:
Бохир орны даавуу болон дэрнээс болж үүсдэг гэнэ. Тиймээс 2 хоног тутамд дэрнийхээ даавууг солих эсвэл торгон материалтай орны даавуу хэрэглээрэй.
3. Хуурайшилт:
Хэрвээ таны нүүрэн дээр батга маш их хэмжээгээр гарч, арилахгүй байвал агаар чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Мөн шингэн зүйл ихээр уух хэрэгтэй шүү.
4. Хооллолт:
Чихэрлэг болон тостой хоолноос татгалзаж эрүүл хооллох нь таны биеийг дотроос нь эрүүлжүүлэхээс гадна батга ахин гарахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.