Жон Ленноны тухай бидний мэдэхгүй баримтууд

Өчигдөрхөн буюу 10 дугаар сарын 9-ний өдөр домогт “Beatles” хамтлагийн гишүүн Жон Леннонийн төрсөн өдөр болсон билээ. Тэрээр 1980 оны 12 дугаар сарын 8-ны өдөр буудуулан нас барсан ч түүний хийж бүтээсэн, хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр нь агуу юм.
Жон Ленноны тухай бидний мэдэхгүй баримтууд


1. Бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслийн зурагчид тэдний зургийг авахыг хүсэж, таарсан хүн бүхэн гарын үсгийг нь авахыг мөрөөддөг байсан “Beatles” хамтлагийнхан:



2. Жон Леннон: “Би хамтлагийнхандаа бид бурхнаас ч илүү алдартай болно гэж хэлсэн. Тэр нь ч биелсэн”



3. Леннон зөвхөн дуу хөгжмөөр зогсохгүй ном, кино, дэлхийн энхтайван гээд олон салбарт өөрийнхөө нэрийг бичиж үлдээжээ



4. Тэрээр “Би заримдаа тайзан дээр гараад боддог юм. Энэ бүхэнд хэрхэн хүрсэн тухайгаа... мөн яг одоо бодит байгаа нь үнэхээр гайхалтай гэж үргэлж баярладаг” хэмээн хэлсэн байна.



5. Битлз хамтлаг тарсны тараа Леннон ганцаараа уран бүтээлээ туурвиж, өөрийн байр сууриа цааш авч явсан хэдий ч удалгүй эцгийн үүргээ биелүүлэхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрчээ.



6. Хэсэг хугацааны дараа Леннон дахин уран бүтээл туурвихаар “Дабл Фантази” цомогоо гаргасан ч худалдаанд гарснаас хойш нэг сарын дараа буюу 1980 оны 12 дугаар сарын 8-нд Марк Дэвид Чэпмэн гэгчид буудуулан нас барсан билээ.



7. Сургуульд байхдаа тэр "Алиса гайхамшгийн оронд" гэдэг номонд хамгийн дуртай байсан бөгөөд тєрсєн сэтгэгдлээрээ шvлэг зохиож, зураг зурдаг байжээ.



8. Жоны хувийн зан чанарын сайн тал нь урлагт дуртай байлаа. Харин муу тал нь гэвэл танхайрч зодоон хийдэг байв.



9. Жон Леннон: “Амжилттай эр хүний ард үргэлж ухаалаг бүсгүй байдаг”



10. Жон Леннон Японы авангард зураач Иоко Онотой Лондонд танилцжээ. Жон тэр үед эхнэртэй байсан ч япон бүсгүйд татагдаж, харин Йоко Оно хариуд нь зүгээр л дотно харьцаатай байхыг л Леннонд санал болгосон байна.



11. Гэвч тэдний харьцаа анд нөхдийнхөөс илүү гүнзгийрч 1969 оны 3 дугаар сарын 20-нд Жон эхнэр Синтия, хүү Жулиан нараа орхин Йоко Онотой албан ёсоор хуримаа хийжээ.



12. Тэрээр Оногоос алхам ч холдож чадалгүй маш хүчтэйгээр дурласан байв.



13. Жон Леннон: “Би алдартай байж болно. Гэхдээ Оно бол миний цорын ганц багш. Би түүнээс маш ихийг сурдаг сурагч нь л гэсэн үг”



Тэрээр хэрвээ амьд байсан бол одоо 75 настай байх байжээ. Түүний сая, сая шүтэн бишрэгчид Жон Ленноныг дурссаар л байна.










Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()