Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Удамшлын эдгэршгүй өвчтэй 14 настай хүүд тусласан нь:
Тэрээр 1984 онд өөрийн гэртээ нэгэн онцгой зочин урьсан нь удамшлын эдгэршгүй өвчнөөр шаналж буй арван дөрөвхөн настай Дэвит Смит байжээ. Хөөрхий хүүгийн амьдрах хугацаа бага байсан бөгөөд Майкл Жексонтой уулзах нь түүний сүүлчийн хүсэл байв. Энэхүү уулзалтаас 7 долоо хоногийн дараа Дэвид хүү ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
2. Түлэнхийн төвд мөнгөн хандив өгсөн нь:
Хэдэн жилийн дараа Майкл, зүрхний хагалгаанд орсон өөрийнх нь бас
нэгэн шүтэн бишрэгч Эшлок Доннаг гэртээ урьж, тэд хамдтаа хооллон, олон
зүйлийн талаар ярилцаж, хамтдаа кино үзэцгээсэн ажээ. Майкл зөвхөн
үүгээр ч зогссонгүй, маш олон өвчтэй хүүхдүүдтэй уулзаж, тэдний хүслийг
биелүүлсэн байдаг. 1984 онд тэрээр “Пепси” компанийн сурталчилгааны үеэр
хуйхаа түлж, түлэнхийн төв эмнэлэгт очихдоо тэнд олон өвчиндөө
шаналж буй хүүхдүүд байдгийг нүдээр үзсэн тул тэрхүү газарт мөнгөн тусламж үзүүлжээ.
3. Дайны хөлд үрэгдэгсдэд тусласан нь:
1988 онд Майкл кино театр, цэцэрлэгт
хүрээлэн, амьтны хүрээлэн болон тоглоомын парк бүхий байгууламжийг нээж,
түүндээ ядуу гэр бүлээс гаралтай өвчтэй, өнчин хүүхдүүдийг урьж
тоглуулж байжээ. Түүнчлэн 1992 онд Босни – Герцеговинагийн дайны хөлд
үрэгдэгсдэд 43 тонн эм тариа, хөнжил, дулаан хувцас зэргийг хандивлажээ.
Энэ үеэрээ тэр зэвсэгт мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын хохирогч
болсон хүүхдүүдийн төлөө гартаа хар тууз уясан байв.
4. Авьяастай хүүхдүүдэд зориулсан сан байгуулжээ:
Мөн тэрээр
дуулах, бүжиглэх, жүжиглэх, шүлэг бичих авьяастай хүүхдүүдэд зориулан
“Scholarship Fund UNCF” санг байгуулсан юм. Түүний хандив тусламжийн
хүрээ зөвхөн Америкаар дууссангүй, “Пепси” корпорацитай хамтран Москва
хотод шинэ эмнэлэг барьсан гэдэг. Попын хаан маань зөвхөн хүүхдүүдэд
хандив үзүүлээд зогсохгүй амьтад ч гэсэн хайртай байсан бөгөөд амьтдад
туслах хэд хэдэн сан байгуулсан байна. Сонирхуулахад тэр хувьдаа 1
аварга могой, 2 лам гөрөөс, 2 шампанзетэй байжээ.
Дээр дурьдсанаас гадна Майкл Жаксон Африкийн өлсөглөнд нэрвэгдэж буй хүүхдүүдэд болон туслалцаа хэрэгтэй олон сая хүмүүст амьд ахуйдаа мөнгөн хандив, эм тарианы туслалцаа зэргийг өгч байсан нь хэзээ ч мартагдашгүй ажээ.
Видео