Англи маягаар өглөөний цай бэлтгэх хялбар арга

2015-10-05, 20:10
12,804
Хамгийн анх 1800-аад оны үед үүссэн “Англи өглөөний цай” нь үеийн үед европ даяар тархаж дэлхийд алдартай болсон өглөөний зоогны нэг яахын аргагүй мөн билээ. Орчин үед аль ч рестораны цэсэнд уг хоол байдаг болжээ. Тэгвэл бид та бүхэндээ энэхүү өег, амттай өглөөний хоолыг хэрхэн хийх хялбар аргыг хүргэж байна.
Англи маягаар өглөөний цай бэлтгэх хялбар арга


Хэрэг болох зүйлс:
- 2 ширхэг зайдас
- Мөөг
- Гахайн мах
- 2 ширхэг өндөг
- 150 грамм жигнэсэн вандуй
- Ургамлын тос
- Хүсвэл улаан лооль болон талх нэмж болно.

Хийх арга:

1. Хайруулын тавган дээрээ ургамлын тосоо халаагаад дээр нь зайдасаа хийнэ. Ойролцоогоор 12 минут орчим шарах хэрэгтэй.



2. Мөөгөө шарахдаа усаар угааж болохгүй бөгөөд хайруулын тавган дээр 5 минут орчим болгоод гаргаарай.



3. Ингээд гахайн махаа бор өнгөтэй болтол нь шарах хэрэгтэй.



4. Харин вандуйгаа шарахдаа зөөлөн гал дээр бага зэрэг болгоход хангалттай.



5. Өөр хайруулын тавган дээр өндөгөө нүдэлж шарна.



6. Ингээд “Англи өглөөний зоог” бэлэн боллоо. Сайхан хооллоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()