Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Анар
Витамин С, полифинол болон бодисын солилцоонд чухал ач холбогдол бүхий өөхний ханаагүй хүчил зэргийг агуулдаг. Эдгээр нь цусны эргэлтийг сайжруулж, судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн анар жимсийг эмэгтэй хүний биед ч сайн гэдэг.
2. Сармис
Артерийн судсыг цэвэрлэх хамгийн сайн арга нь сармисыг түлхүү хэрэглэх. Германы шинжлэх ухааны академаас явуулсан судалгааны үр дүнд сармис нь муу холестринийг багасгаж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг.
3. Яргай загас
Артерийн судасны хатуурлаас сэргийлэгч амттай бөгөөд шилдэг бүтээгдэхүүн. Мэдээж “омега 3”-аар баялаг бөгөөд судсан дах өөх тосыг цэвэрлэж өгдөг. Түүнээс гадна хөхний хорт хавдараас сэргийлдэг “шидэт” загас ажээ.
4. Цагаан гаа
Цагаан гаа нь куркумин хэмээх бодисоор баялаг бөгөөд энэ нь судасны үрэвслийг бууруулах, цус төлжүүлэх чухал бодис юм. Ханиад хүрсэн үед цагаан гааг хоолондоо хийж хэрэглэхэд ханиадны вирусыг устгадаг байна.
5. Оливийн тос
Тогтмол хэрэглэснээр мөн л судасны хатуурлаас сэргийлж, улмаар зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг бууруулдаг. Үс уналтыг зогсоох, ходоодны үрэвслээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.