Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дэлгүүр, захын лангуунууд дээр өрөөтэй байдаг загаснууд үнэндээ бол үржүүлгийнх ажээ. Эс бөгөөс өдөр тутмын хүнсний хэрэглээний тэр олон загасыг хаанаас, хэрхэн нийлүүлэх билээ. "Далайн хулд" загасыг Норвеги, Чили, Фарерийн арлууд, Шотланд, АНУ, бас Японд ч үржүүлдэг юм байна. Гэхдээ хамгийн том үйлдвэрлэгч нь Норвеги, Чили улсууд ажээ. Харин "тулбага" загасны үржүүлэг нь хулд загасныхыг бодвол хамаагүй бага бөгөөд дээр дурдсан орнуудын заримд нь огт үржүүлдэггүй гэнэ.
Норвегийн алс бөглүү энэ нутгийн иргэдийн ихэнх нь фермерүүд бөгөөд тэд үнэхээр зочломтгой хүмүүс ажээ.
Тэдний амьдрал ахуйгаа залгуулах гол ажил нь хулд загас үржүүлэх ажээ. Норвеги улс байгалийн үзэсгэлэнт газрын хувьд хомс ч, цэвэр ус руу далайн ус түрж орсон хад асга бүхий нарийн цохио олонтой. Үүнийг нь бизнесмэнүүд ашиглахгүй өнгөрнө гэж үгүй. Ийм булан цохионд далайн шуурга хүрдэггүй тул загас үржүүлгийн хиймэл цөөрөм байгуулахад нэн тохиромжтой байдаг байна. Цөөрөмт онгоцнууд нэгэнд нь л гэхэд хэдэн 100 мянган загас чөлөөтэй сэлэхээр асар том хэмжээтэй.
Хулд, тулбага загас загасыг үржүүлэхэд ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагдана. Яргайн төрлийн загас нь цэнгэг усанд төрж, дараа нь далай руу нүүдэллэх бөгөөд нас биед хүрмэгц буцаад голдоо ирж түрсээ шахдаг байна. Тиймээс эхлээд түрсийг жараахай болох хүртэл нь цэнгэг усанд байлгана. Ойролцоогоор зургаан сарын дараа цэнгэг устай тусгай нөөц саванд жараахайг өсгөж, дараа нь далайн усанд шилжүүлдэг байна. Энд загаснууд 2,5 жил болно. Тэгэхээр загас үйлдвэрлэлд бэлэн болох бүрэн мөчлөгийн хугацаа гурван жил болж байгаа юм.
“Оncorhynchus mykiss” буюу далайн тулбага загасны жараахай.
Цөөрөмт онгоцыг эндээс харж болно.
Эргэн тойрон хичнээн үзэсгэлэнтэй харагдана вэ
Харин энэ бол нас бие гүйцэж яваа /бойнд оруулахад бэлэн болсон/ загастай цөөрөм.
Чили улсад ч загасыг дээрх технологиор үржүүлдэг. Ганц ялгаатай зүйл нь Чилийн цаг агаар арай илүү нарлаг байдаг аж.
Ферм
Норвегиэс үл дутах ер бусын үзэсгэлэнтэй байгаль.
Эндэхийн цөөрөмт онгоц тэгш дөрвөлжин хэлбэртэй ажээ.
Норвегийн фермүүдээс ялгаатай нь чиличүүд цөөрөмт онгоцондоо тор татжээ. Энэ нь илүү олон загас барих барих гэсэн санаа юм.
Загасыг хооллох тогтсон цагтай бөгөөд эн үед чили эрчүүд агуулахаас тэжээлээ гаргаж ирцгээнэ.
Тэжээлээ тусгай аппарат руу юүлнэ.
Дараа нь хий шахаж, тэжээлийг усанд оруулна. Сониуч зан хөдлөж, бас турших үүднээс би тэжээлийг амсч үзсэн юм. Давгүй шүү. Идэж болмоор юм байна. Шар айрагтай бол бүр ч янзтай (Аялагч залуугийн яриа).
Энэ үед мэдээж ус “бургиж” эхэлнэ.
Шувууд тэжээлийг шүүрэн идэж, фермерүүдийг алдагдалд оруулах нь бий.
Чилийн загас үржүүлгийн тохойн үзэсгэлэнт байгаль.