1. Бөгж
Баяр ёслолын үеэр үдэшлэг дээр олон таваг, хундага барьж явалгүйгээр “бөгж болгон зүүдэг таваг”-ийг зүүж болох нь ээ.
2. Нялх хүүхдийн хиймэл үс
Хүүхдүүдийнхээ нярай үеийг хөгжилтэй байдлаар зургийн хальсанд буулгахыг хүссэн хүмүүст зориулсан сонирхолтой бүтээл.
3. Мэдрэгчтэй утсанд зориулсан хуруувч
Мэдрэгчтэй, ухаалаг утсаны дэлгэц үргэлж хурууны хээ болж бохир харагддаг билээ. Тиймээс энэ асуудлыг шийдэх тусгай хуруувч гарчээ.
4. Дотоожны үнэр арилгагч
Дотоожоо байнга сольж амжихгүй завгүй хүмүүс, эсвэл гэдэс нь дүүрж байнга унгадаг хүмүүст зориулжээ. Энэхүү бүтээл нь унгасан ч анхилам үнэр гаргадаг гэнэ.
5. Пиццаны сэрээ
Пицца идэх болон зүсэх ажлыг нэг дор зэрэг хийхэд зориулсан шинэ бүтээл.
6. Өвчтэй хүмүүст зориулсан сэрээ
Үргэлж юмаа мартдаг, өндөр настай хүмүүст зориулсан уг сэрээ нь хэзээ хоол идэх болон хэзээ сүүлд хоол идсэн талаар мэдээллийг дамжуулдаг гэнэ.
7. Онцгой байдлын нисдэг тэрэг
Энэхүү бүтээл нь сүйрсэн нисдэг тэрэгнүүдийг олж, аврах, зөөх зориулалттай ажээ.
8. Дарсны хундаганы зүүлт
Хоёр гартаа юм барьсан үедээ дарсны хундагаа хүзүүнээсээ зүүгээд явах боломжтой боллоо.
9. Түрүү булчирхайд зориулсан бүтээл
Энэ нь 1914 онд бүтээгдсэн бөгөөд түрүү булчирхайг дулаацуулах эмчилгээний тусгай төхөөрөмж гэнэ.
10. Хэнд ч хэрэггүй хайрцаг
Энэ зүйлийг яагаад болон ямар зорилгоор зохион бүтээсэн нь тодорхойгүй ч, 30 доллараар зарагддаг байна.