Юнител группын захирлууд “Түрүүлж алхмаар байна уу” лекцийг оюутнуудад зориулан уншина

2015-09-14, 17:42
4,576
Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын бүх их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “ОЮУНЛАГ ОЮУТАН” уралдаант хөтөлбөрийг санаачлан тун удахгүй хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Юнител группын захирлууд “Түрүүлж алхмаар байна уу” сэдэвт лекцийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр сурч, боловсорч, өөрсдийгөө хөгжүүлэн яваа эх орны ирээдүй болсон оюутан, залуучуудад зориулан унших гэж байна.
Юнител группын захирлууд “Түрүүлж алхмаар байна уу” лекцийг оюутнуудад зориулан уншина


Эрч хүчтэй, шижигнэсэн залуу хамт олонтой Юнител группыг мөн л залуу захирлууд удирдан явуулдаг. Ажил, мэргэжилдээ эзэн байж, өөрийгөө дайчлан хөдөлмөрлөж чадвал албан тушаал ахих, амжилт, ялалтыг бий болгох боломж залуу хүн бүрт байдаг гэдгийг Юнителийн захирлууд үлгэрлэн яваа. Тиймээс тэдний үзэл бодол, үнэт зүйл, баримтлан яваа зарчим нь ирээдүйд ихийг хийж, бүтээх хүсэлтэй олон мянган залуучуудыг хөглөж чадна гэдэгт итгэлтэй байна.
 
Ирэх 7 хоногийн Даваа – Баасан гаригийн хооронд Монголын томоохон 20 их, дээд сургууль дээр тус лекц болно.

Лекцийн дэд сэдвүүдийг танилцуулж байна.

Бизнес хөгжүүлэлт, төлөвлөлт хариуцсан дэд захирал Д. Жамъяншарав
Лекцийн сэдэв: “АМЖИЛТЫН ТОМЪЁО”



Борлуулалт, үйлчилгээ хариуцсан дэд захирал А. Дуламрагчаа
Лекцийн сэдэв: “ХАНДЛАГА”



Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Г. Мягмаржав
Лекцийн сэдэв: “АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ 8 ЗАРЧИМ”



Захиргаа, хүний нөөцийн газрын захирал С. Оюунсүрэн
Лекцийн сэдэв: “ХЭРХЭН АМЖИЛТТАЙ АЖИЛТАН БОЛОХ ВЭ?”



Мэдээллийн технологийн газрын захирал О. Тулга
Лекцийн сэдэв: “ИНЖЕНЕР ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ”



Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг
Лекцийн сэдэв: “ХУВЬ ХҮНИЙ МАРКЕТИНГ



Санхүүгийн газрын захирал Д. Алтантулга
Лекцийн сэдэв: “ҮНЭ ЦЭНЭТЭЙ АЖИЛТАН БОЛОХ НЬ”



Контент хөгжил, төлөвлөлтийн албаны захирал Г. Барс
Лекцийн сэдэв: “КОНТЕНТ, МЕДИА” САЛБАРЫН ХӨГЖИЛ



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.