Зөвхөн Японд л харж болох солиотой зүйлс

Япон улс технологийн хөгжлийн тал дээр дэлхийн бусад улсаас ямагт нэг алхмын өмнө явдгаараа алдаршсан билээ. Газар нутгийн таагүй байрлал, байгал, цаг уурын хүнд нөхцөл нь наран ургах зүгийн энэ улсын ард түмнийг ер бусын ажилч хичээнгүй, амьдралын идэвхитэй, бүтээлч болгосон бололтой. Гэхдээ бүтээлч санаа, технологийн дэвшлээс гадна тэд этгээд сэтгэхүйгээрээ эрс ялгардаг. Ингээд зөвхөн Японд л харж болох хачирхалтай зүйлсийг толилуулж байна.
Зөвхөн Японд л харж болох солиотой зүйлс


1. Хиймэл соёо
Японд хурц шүд буюу соёо ид моодонд орж байна. Үүнийг “ябеа” хэмээн нэрлэх бөгөөд япон эмэгтэйчүүд энэхүү хиймэл соёог шүдэндээ суулгуулахын тулд хэдэн 100 долларыг гоо сайхны бичил хагалгаанд зарцуулахад бэлэн байх ажээ.



2. Шаахай
Япончууд хувийн болон орчны ариун цэврийг чанд сахидаг үндэстэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймээс тэд ариун цэврийн өрөө орохдоо өмсдөг тусгай шаахай байдаг гэвэл гайхмаар зүйл биш байх нь ойлгомжтой. Тэд гэрийнхээ бусад хэсэгт 00-ийн өрөөний бохирдлыг тараахгүйн тулд ингэдэг байна.



3. Ер бусын зогсоол
Тус улс 126 сая гаруй хүн амтай. Газар нутгийн хэмжээ бага учраас энд зай хэмнэнэ гэдэг бол оршин суугчдын толгой өвтгөсөн гол асуудлуудын нэг ажээ. Мэдээж үүнд машины зогсоол хамаарна. Хэрэв та ямар нэгэн худалдааны төвийн гадаа зогсох болбол таныг ийм нэгэн этгээд зогсоол хүлээж байх болно.



4. Майонез.
Орц найрлагын хувьд япон майонез нь бусад орны майонезаас ялгараад байх зүйл огтхон ч үгүй. Гэхдээ хэрэглээний хувьд огт өөр. Дэлхийн бусад улс оронд майонезыг хавчуургатай талх, салатанд хэрэглэдэг байхад япончууд уламжлалт “Kewpie” майонезаа зайрмаг, чипс, шарвин идэхдээ ч ашигладаг байна.



5. Супер шүхэр
Хүчтэй салхилан аадар бороо орж байгаа үед энгийн шүхэр ямар ч нэмэргүй. Харин япончууд үүнийг шийдэх супер шүхэр бүтээсэн нь энэ.


 
6. Цахилгаан шатан дахь бүсгүйчүүд
Барууны оронд цахилгаан шатны угтагч гэдэг үйлчилгээ бараг байдаггүй. Их дэлгүүр, зочид буудлуудад ч харагдахгүй. Харин Японд бол та ийм гайхалтай үйлчилгээг авч болно.



7. “Халуухан” гөлөг
Энд супер шүхэр таныг хүчтэй аадар борооноос хамгаалах бол гэнэт хүйтэрвэл юу хийх бол гэж та бодож байна. Япончууд таныг дулаацуулах гаймалтай гөлөг бодож олсон байна. Түүнийг хэсэг хугацаанд бичил долгионы зууханд хийгээд л тэврэхэд болох ажээ.



8. Ажлын байрандаа унтах
Барууны ертөнцөд ажлын байран дээрээ унтана гэдэг бол байж боломгүй үйлдэл. Энэ тохиолдол удирдлагаасаа банга хүртэх, цалингаасаа хасуулах эсвэл бүр халагдаж ч мэднэ. Харин Японд бол ажил ихтэй оффисын ажилтнуудад “инемури” хэмээн нэрлэдэг өдрийн унтлагын цагийг гаргаж өгдөг байна. Зарим ажилтан эзэндээ ядартлаа их ажиллаж байгаа хэмээн харагдахын тулд худлаа зүүрмэглэх тохиолдол ч байдаг гэнэ. 



9. Япон виски.
Та Япон виски гэж сонсч байсан уу? Үгүй бол та үүнийг заавал амсч үзэх хэрэгтэй. Япон виски нь чанартай тул хаана ч маш хурдан зарагддаг байна. "Suntory’s Hibiki" брэндийн виски нь л гэхэд саяхан "Дэлхийн хамгийн шилдэг виски" шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн шагнал хүртсэн ажээ.



10. Эрүүний тулгуур
Тэд маш их ажилладаг. Тиймээс ажлаа тараад явж байгаа япончууд тааралдсан газраа өөрийн эрхгүй дуг хийдэг гэнэ. Ийм хүмүүсийг та метро, гадаа гудамжинд, цэцэрлэгт хүрээлэнд харж болно. Жишээ нь: метронд суудал олдоогүй нойрмог ажилчдад зориулсан онцгой төхөөрөмж буюу унтаж байх үед нь унагачихгүйн тулд эрүүнээс нь дэмнэж өгдөг тулгуур бодож олсон байна.



11. Өвөрмөц зайрмаг
Японд энгийн, дадал болсон зүйлсийг ч өвөрмөцөөр хийдэг. Үүний нэг жишээ нь зайрмаг юм. Бидний төсөөлөлд зайрмаг гэхээр жимс, шоколадтай, цөцгийтэй гэсэн орц найрлагатай нь буудаг. Харин энд адууны махны амттай, кактустай, нүүрстэй, наймаалжтай гээд янз бүр байх ажээ.



12. Чих шалгагч
Чихнийхээ сувгийг өөрөө харж, шалгана гэвэл таны санаанд бууж байна уу? Зураг дээр харагдаж байгаа энэ бүтээл нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар чихний сувагт байгаа хулхийг төвөггүйхэн харуулдаг ажээ.



13. Худалдааны автомат машин
Өнгөц харахад Японы автоматууд Европ, АНУ-д байдаг автомат машинуудаас төдийлөн ялгагдахгүй. Гэхдээ өргөн тархсан байдал, хачирхалтай сонголтуудаараа анхаарал татах аж. Учир нь Япон дахь худалдааны автоматуудаас Фүжи уулан дахь эртний сүмийн ойролцоогоос авсан дурсгалын зүйлс, шинэхэн өндөг, шарвин, зай хураагуур гээд зүсэн зүйлийн худалдааг хийж болно. Бүр шүхэр, хуучин дотуур хувцас хүртэл байдаг гэнэ шүү.



14. Шүүр-хүүхэд
Тийм ээ, та зөв уншсан. Шүүр-хүүхэд гэж... Хүүхэд тань тэртэй тэргүй шалан дээгүүр мөлхөж байгаа юм чинь энэ зуураа ээжийнхээ ажилд тусалж гэрээ цэвэрлэж яагаад болохгүй гэж? Хог хамах зориулалттайгаар хийсэн энэ комбинезон бол япончуудын бас нэг солиотой бүтээл ажээ.



15. Дуусдаггүй бөмбөлөгнүүд
Хүн бүр л хагарах, эвдрэх зүйлийн гадуур хамгаалах зориулалттай хийгээр дүүргэсэн бөмбөлөгтэй гялгар уутыг мэднэ. Хүүхэд гэлтгүй том хүн ч үүнийг тас няс хийн дугаргаж хагалах дуртай байдаг шүү дээ. Харин япончууд үүнийг шинэ түвшинд гаргаж ирсэн гэхэд болно. Учир нь тэд тасралтгүй хийгээр дүүрч, байнга хагалж зугаацаж байх зориулалттай тоглоом бодож олжээ.



16. Хамгийн богино урсдаг шат
Та Дэлхийн хамгийн богино урсдаг шат хаана байдгийг мэдэх үү? Энэ бол Японы Кавасаки хотын “More’s” их дэлгүүрийн хонгилын хэсэгт байдаг ажээ. Энэ урсдаг шат ердөө тавхан гишгүүртэй бөгөөд өндөр нь 83 см. Дан ганц Америкчууд ч залхуу биш ажээ.



17. Амиа хорлогcдын ой
Ой мод бол цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж зугаалах, шувуудын жиргээ таашаан сонсох, найз нөхөдтэйгээ түүдэг галын дэргэд суун амрах гэж ирдэг газар байдаг. Гэхдээ хачирхалтай зүйлсээрээ үргэлж гайхшруулж байдаг Японд бол энэ төсөөлөл тэс өөрөөр эргэнэ. Учир нь энд "Аокигахара" хэмээн нэрлэгддэг “амиа хорлогчдод зориулсан” ой байдаг гэнэ. Энэ ой алдарт Фүжи уулын бэлд оршдог байна. Ой модод маш шигүү ургаснаас салхи ч нэвтэрдэггүй тул энд аймшигтай нам гүм байх ажээ. Статистикээс авч үзвэл энэ ойд жилд 100 орчим хүн амиа егүүтгэдэг гэнэ.



18. Шал ондоо “Kit Kat”
“Kit Kat” шоколадтай өрмөнцөрийг мэдэхгүй, амталж үзээгүй хүн ховор. Харин этгээд амт, үнэрт дуртай япончуудын хувьд “Kit Kat”-ийн уламжлалт амт, үнэрийг ч өөрчилж чаджээ. Тиймдээ ч энд та элэг, төмс, буурцагны сүмсний амттай “Kit Kat”-ийг амталж болох нь байна.



19. Гоонь эрчүүдийн дэр
Найз бүсгүй, эхнэргүй япон эрчүүдэд зориулсан ийм дэрийг Японы нэгэн компани үйлдвэрлэдэг юм байна. Ядаж ийм хиймэл найз бүсгүй тантай хэзээ ч маргахгүй, мөнгө нэхэхгүй.



20. Ганц бие хүүхнүүдийн дэр
Мэдээж, ганц бие бүсгүйчүүдийг ч мартаж болохгүй.



21. Шар айрагны таг дээрх "Брайль үсэг"
Японд шар айраг худалдаж авах үед тагны хэсэг дээр нь ийм хачин дүрс байгаа нь анзаарагдах вий. Энэ бол хараагүй хүмүүсийн "Брайль үсэг" бөгөөд тэд ч гэсэн хүний тооноос хасагдчихаагүй учир хүйтэн шар айраг шимж л таарна. Японд харааны бэрхшээлтэй хүмүүсээ ингэж халамжилж, анхаарал хандуулдаг ажээ.



22. Дугуй, дугуй бас дугуй
Хүн ам шигүү суурьшсан, орон зайн багтаамж хүрэлцээгүйгээс Японд унадаг дугуйны хэрэглээ эртнээс тав тухтай тээврийн  хэрэгслийн нэг байсаар ирсэн. Тиймээс вокзал, худалдааны төв гэх мэт хүн ихээр төвлөрсөн газар ийм дүр зураг элбэг тохиолдоно.



23. Япон суултуур
Мэдээж энэ бол “япон супер 00” бөгөөд суултуур нь өгзөг болон бэлэг эрхтэн шүршин угаах тусгай функцтэй ажээ. Япончууд ч үүндээ хэдийн дассан байдаг гэнэ.



24. Хийн багны арал
Хонсюгээс баруун өмнөд зүгт Ояма идэвхитэй галт уул бүхий "Миякедзима" арал оршдог. Энэ галт уул хамгийн сүүлд 2005 онд сэрснээсээ хойш агаарт байнга хорт хий ялгаруулах болсон байна. Иймээс оршин суугчид нь үргэлж хорт хийн багтай явахаас өөр аргагүй болжээ. Хэрэв агаарт хүхрийн хэмжээ байх хэмжээнээсээ эрс өсвөл түгшүүрийн дохио ажиллаж эхэлдэг гэнэ.



25. Капсул зочид буудал
Магадгүй энэ Япончуудын дэлхийг гайхашруулсан хамгийн солиотой санаа байх. Ийм зочид буудлууд анх 1979 оноос Токиод бий болж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл өдөрт хэдэн 100 мянган үйлчлүүлэгчид хүлээн авдаг ашигтай бизнесийн нэг байсаар байна. Шөнө оройн цагаар гэртээ харихаар эмээсэн согтуу хүмүүсээс авахуулаад завгүй бизнесмэнүүдийн ч үйлчлүүлэх дуртай газар болжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()