Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Удмурт үндэсний "Перепечи"
Удмурт гал тогооны хамгийн алдартай хоол бол "Перепечи" бөгөөд 4-12 см-ийн диаметртэй гурилан дээр мах, өндөг, мөөг, ногоо зэргийг хийж дээрээс нь өндөг болон сүүний сүмс хийдэг ажээ. Ил гал дээр шарж, халуунаар нь хэрэглэнэ. "Eurovision-2012" наадмын үеэр “Бурановын эмээ нар”-ын үзүүлбэрийн дараа алдартай болсноор дэлхий даяар удмуртын соёлыг сонирхох болсон байна.
2. Башкортостан – Губадия
Башкирийн энэхүү дугуй пирог нь дотроо олон давхар чөмөгтэй юм байна. Ихэнхидээ баяр ёслолын үеэр хийж, зочдыг дайлдаг ажээ. Бяслаг, будаа, махан таташ, сонгино, өндөг, үзэм, чангаанз, хар чавга зэргийг хийдэг байна. Гурилыг нь зуурахад өсгөгч ашиглах бөгөөд их хэмжээний тос хийх хэрэгтэй.
Мөн махтай губади гэж байдаг бөгөөд хоёрдугаар хоолны тоонд багтана. Харин дессертний губади нь хоёр дахин нимгэн, жимс эсвэл ээдэмний хавчуургатай байдаг ажээ. Хийхэд нэлээд хэцүү бөгөөд төрөл бүрийн амттай хавчуурга хийдэг учир хэмжээг нь яг тохируулах хэрэгтэй байдаг байна.
3. Мордови – Баавгайн сарвуу
Мордови гал тогооны хамгийн чухал хоолны нэг энэхүү хоол гарсан түүхээс сонирхуулахад: Эрт дээр үед нэгэн мордови залууг баавгай агнахгүй бол эхнэрт гарахыг нь хориглож байсан байна. Ингээд тэрээр баавгай агнаж, сарвууг нь сүйт бүсгүйдээ бэлэг болгон шарж өгчээ. Орчин үед баавгайн сарвууг бамбаруушны сарвуугаар хийлгүйгээр оронд нь үхрийн элэг болон гахайн махыг ашигладаг болсон байна. Дараа нь өндөг, амтлагч, сонгино хийж котлет мэт шарна. Дээр нь хатаасан талх тавьдаг ажээ. Энэ нь баавгайн хумсыг бэлгэддэг байна.
4. Сахалин –Даливс өвсөөр хийсэн салат
Сахалинчуудын хувьд даливс өвс нь бидний иддэг төмстэй адил түгээмэл хүнсний бүтээгдэхүүн юм. Хийх арга нь маш амархан бөгөөд даливс өвсний ишийг хүйтэн усанд хонуулж, 20 мин давстай усанд буцалгаж, усыг нь шүүгээд ишнээс нь халтсийг нь хуулна. Дараа нь 5-6 см-ийн урттайгаар буцлаж буй ургамалын тосонд хийнэ. Бэлэн болсон даливс өвсөө гаргаж амтлаад кунжутын үр цацаж, жижиглэсэн сармис, сонгино нэмж гүйцэд болтол нь жигнээрэй.
5. Буриад – Бууз
Хятадын баоцзи хэмээх хоолноос гаралтай хэмээн үздэг энэ хоолыг "бууз" хэмээн нэрлэх болсон байна. Мөн Кавказын хинкали болон Тюркийн мантуун буузтай адилхан юм байна. Эдгээр бүх хоолнуудыг жигнэж хийдэг бөгөөд хэрхэн хийдэг талаар та сайн мэдэх биз ээ.
6. Астрахань – Алгана загастай хуурга
Астраханьд алдартай энэ загаснаас усны үнэр нэлээд үнэртдэг байна. Хе хэмээх нэгэн хоол байдаг бөгөөд энэ нь амталсан түүхий загас юм. Гэхдээ маш сайхан зөөлөн амттай байдаг. Нэг кг ясгүй алгана загасанд маойнез, давс, перец хийх бөгөөд хэд хоногийн турш хөргөгчинд байлгана. Шарахын өмнө загасны бүрмэлийг хийх бөгөөд үүнд загасаа давстай, өндөгтэй, перецтэй гуриланд дүрж халуун тосон дээр шарна.
7. Калининград - Кёнигсбергийн хоол
Энэ нь Герман гаралтай махан хоол бөгөөд каперсын сүмсэнд амталсан бөөрөнхий мах юм. Үүнийг хагас боловсруулсан байдалтайгаар Германд худалдаалдаг хэдий ч Калининградад үндэсний хоол хэмээн тооцдог байна.
8. Халимаг – Кюр
Кюр хоолыг ядуу малчид анх хийж байсан гэж үздэг байна. Хонины махыг ходоодонд нь жигнэж иддэг байсан бөгөөд мал маллаж байхдаа иддэг байсан ажээ.