Сүүлийн үед зохион бүтээгдсэн шинэ технологиуд

Орчин үеийн шинэ бүтээлүүдийг бид та бүхэндэ цаг алдалгүй хүргэхийг зорьдог билээ. Сүүлийн үед техник технологийн хөгжлийн ачаар бидэнд нийтийн тээврийн хэрэгсэл хэрэггүй болох бололтой. Учир нь дизайнерууд  хялбар, авсаархан, хурдтай хэрэгслүүдийг бүтээх болсон байна.
Сүүлийн үед зохион бүтээгдсэн шинэ технологиуд


1. Давхар дугуйт скейт
Энгийн скейтийг бодвол энэ скейтийн ачаар та хөлөө чөлөөтэй хөдөлгөж, эргэх боломжтой юм байна. Энэхүү бүтээл нь 25 см-ийн диаметрийн хоёр дугуйтай бөгөөд хөлд эвтэйхэн үргэлж ултай ажээ.



2. Нисдэг скейтборд.
"Hendo" скейт нь 4 диск хэлбэрийн хөдөлгүүртэй бөгөөд энэ нь соронзны тусламжтайгаар скейтийг агаарт хөөргөх юм байна.



3. Цахилгаан нэг дугуйт скейт
"Onewheel" скейт нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд цагт 19 км хурдалдаг байна.



4. Өвөрмөц гибрид
"Aeyo" төхөөрөмж нь скутер, унадаг дугуй, роликийн нийлбэр юм байна.



5. Хагас унадаг дугуй
"Half Bike" бол гүйлт болон унадаг дугуйн нийлбэр бөгөөд унадаг дугуй нь босоо байрлалдаа биеийн хөдөлгөөнөөр эргэдэг ажээ.



6. Aero-X байк
Aero-X байкийг унаснаар танд ямар замд явах нь тийм ч чухал биш санагдана. Учир нь биеийн хөдөлгөөнийг хянаж, 70 км/цагийн хурдтайгаар хурдалж чаддаг ажээ. Нисэх мэт хурдтай мэдрэмжийг хүссэн хэн бүрт тохиромжтой энэ бүтээл 85.000 долларын үнэтэй юм байна.



7. Suitcase Scooter
Хятадад ачаа төдийгүй, хүн зөөх зориулалттай сонирхолтой тээврийн хэрэгсэл гарсан байна. "Suitcase Scooter"-ийг Хе Лиэнгкай зохион бүтээсэн бөгөөд 19 км/цагийн хурдтайгаар хурдлах гэнэ. Мөн зайгаар цэнэглээд 59 км замыг туулдаг байна.



8. Нэг дугуйт скутер
"Airwheel" скутер нь 9.8 кг жинтэй бөгөөд төдийлөн их зай эзлэхгүй. Энэ төхөөрөмж 16 км/цаг хурдалж, 80 минутын дотор цэнэглэгддэг байна.



9. Сегвей
Жолоочийн хоёр талд дугуйтай энэхүү скутер нь 20 км/цаг хурдлах бөгөөд цэнэглэсний дараа 39 км замыг туулдаг ажээ.



10. Jetpack

Хэдийгээр дэлхий дээр маш олон "Jetpack" зохион бүтээгдсэн ч худалдаанд хараахан гараагүй юм байна. Харин Шинэ Зеландын "Martin Aircraft" компанийхан уг бүтээлээ 2017 оны эхний хагас жилд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()