Дэлхийд алдартай 15 амттан

2015-09-08, 20:19
16,372
Эдгээрийг зүгээр амттан гэхэд ч багадна. Энэ бол бидний амтлах мэдрэмжийг шагнахын тулд хорвоо дэлхий дээр бүтээгдсэн онцгой идээ юм. “Намайг идээч” гэсэн шиг арааны шүлс асгаруулам харагдаад байхад татгалзах үнэхээр хэцүү. Таныг яг л ийм байдалд оруулах дэлхийн хамгийн шилдэг амттануудыг танилцуулж байна. 
Дэлхийд алдартай 15 амттан


1. Бостон бялуу (Бостон, АНУ)
Энэ бол таны галбирт огтхон ч муугаар нөлөөлөхгүй зөөлөн амтат бялуу юм. Олон хүмүүс энэхүү амттаныг хүүхдийн кашаар хийсэн зөөлөн жигнэмэгтэй зүйрлэдэг байна.



2. Павловын бялуу (Веллингтон, Шинэ Зеланд)

Шинэхэн жимсний энэ бялуу нь Шинэ Зеланд болон Австралид нэлээд алдартай юм байна. Безе, крем болон жимснээс бүрддэг бөгөөд 1926 онд балетчин Анна Павловагийн нэрээр нэрлэжээ.



3. Миланы жигнэмэг (Милан, Итали)
Халуун шоколад, кофе эсвэл цайны хамт иддэг Миланы алдарт жигнэмэг.



4. Нюрнбергийн нарийн боов (Нюрнберг, Герман)
Дундад зууны үеэс алдартай энэхүү нарийн боовыг Германчууд зул сарын баярын үеэр маш ихээр хэрэглэдэг байна.



5. Линцер (Линц, Австри)
Австрийн Линц хотын нэрээр нэрлэсэн энэ амттанд самарны гурил, жимсний чанамал ордог ажээ.



6. Эстерхази (Будапешт, Унгар)

Миндаль болон шоколадтай энэ бялуу нь Унгар, Австри болон Германд нэлээд алдартай. Уг хоолыг дипломат Пала Антала Эстерхазийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр 1848-1849 оны хооронд Унгар улсын гадаад хэргийн яаманд ажиллаж байжээ.



7. Хар ой (Шварцвальд, Герман)
Интоор болон кремтэй “Хар ой” хэмээх бялуу нь 1930 оны үед анх Германд үүссэн бөгөөд одоо дэлхий даяар алдартай болжээ.



8. Чизкейк (Нью-Йорк, АНУ)
Уг бяслагтай бялууг Америкчууд шарах шүүгээнд хийж иддэг бол Англичуудын хувьд хүйтнээр нь хэрэглэдэг байна.



9. Ленинградсын торт (Санкт-Петербург, Орос)

Энэхүү крем болон шоколадтай бялуу нь оросын хамгийн алдартай амттануудын нэг яахын аргагүй мөн билээ.



10. Лимбургийн флай (Лимбург, Голланд)
"Флай" хэмээх үг нь Голландаар "flado" буюу бялууны суурь гэсэн утгатай үг ажээ.



11. Захер (Вен, Австри)
Австрийн нарийн боовчин Франц Захерын хийсэн энэхүү бялуу нь венийн айл өрх бүрийн иддэг дессерт бөгөөд дэлхий даяар алдартай болжээ.



12. Цугийн интоортой бялуу (Цуг, Швейцарь)
Самар, жигнэмэг болон кремээр хийсэн энэхүү бялуу нь Швейцарийн Цуг хотын нэрээр нэрлэгджээ.



13. Добош (Сентендр, Унгар)
Унгар улсын уг алдарт бялуу нь 6 давхар бөгөөд Австри-Унгарын удирдагч Франц Иосифын гэргий Елизаветагийн дуртай амттан байжээ.



14. Франкфуртын бялуу (Франкфурт, Герман)
"Франкфуртын бялуу"-г интоор, крем болон кирш сироп шингээсэн гурилаар хийдэг ажээ.



15. Киевын бялуу (Киев, Украин)
1965 онд Карл Марксын нэрэмжит Киевийн нарийн боовны үйлдвэрт энэ бялууг анх хийсэн бөгөөд крем болон хоёр давхар гурилнаас бүрддэг байна. Дээд талд нь олон төрлийн крем түрхэж, самраар чимэглэдэг ажээ. 




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()