11. Кортнитай стилистүүд ажиллахын өмнө
Кардашьяны гэр бүлээс нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийгээгүй цорын ганц хүн бол Кортни юм. Өмнө нь тэрээр сайхан хувцаслаж чаддаггүй байсан бөгөөд түүнтэй стилистүүд ажилласнаас хойш халуухан хувцаслаж чаддаг болжээ.
10. Бяцхан Кайли болон Кендалл
Эдгээр охид одоо 18, 19 настай хэдий ч эгч Ким Кардашьянаасаа дутахааргүй алдартай болсон билээ. Кайли багаасаа гоо сайхны маш олон хагалгаанд орж, ирээдүйн Ким гэх нэрийг зүүх болсон байна.
9. Кимийн өнгөрсөн болон одоо үеийн зураг.
Алдарт хүрэхийнхээ өмнө Ким үзэсгэлэнтэй хэвээр байсан байна. Харин одоо Кардашьяныг будаггүй, том өгзөг, гоо сайхны хагалгаагүй төсөөлөхийн аргагүй болжээ.
8. Крис Женнер
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Крис бараг л өөрчлөгдсөнгүй бололтой. Эдгээр гэрэл зургууд хоорондоо 10 жилийн зөрүүтэй юм байна.
7. Клан Кардашян/Женнер -1993 он
Энэхүү гэр бүлийн зургийг 1993 онд даржээ. Баруун талд Ким байна. Та таниж байна уу? Мөн бяцхан Кортни болон Хлоя нар зураг дээр харагдаж байна.
6. Ким кардашьяны өөрчлөлт
Түүний уруул, нүд, хамар, хацар, эрүү, хөмсөг, дух гэх мэт бараг л бүхэлдээ өөрчлөгджээ. Хэрвээ та хангалттай хэмжээний орлоготой бол хүссэнээрээ өөрчлөгдөж болно гэдгийг Ким батлаж чадсан байна.
5. Хлоя
Хлоя үсээ индүүдэж, утгагүй даашинзнуудыг өмсдөг байсан бол одоо халуухан шаргал үст бүсгүй болжээ.
4. Кардашьяны гэр бүл гэж үү?
Энэ зургийг 8 жилийн өмнө Кимийн төрсөн өдрөөр даржээ.
3. Кимын хачирхалтай гоёлууд
Канье Уэстийн стилист Кимтэй ажиллахаас өмнө тэрээр хачирхалтай, этгээд, гаж гэмээр гоёлуудыг ихээр сонгодог байжээ.
2. Кимийн дунд сургуулийн төгсөлт
Энэ зургийг Кимийн гэр бүлийн бичлэгүүд, зурагт болон цахим хуудсанд нийтлэгдэхээс өмнө дарсан байна.
1. Кардашьян олны танил болоогүй байх үедээ
2000 оны үед Кардашьян оддын стилист болохыг оролдож байжээ.
"Keeping up with Kardashians" шоу нь анх 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр америкийн "E!" сувгаар цацагдаж эхлэсэн бөгөөд нэг анги нь 22 минутын хугацаатайгаар нийт 143 ангийг 10 улирлын турш гаргажээ. Гэр бүлийн амьдралаа тв шоугаар дэлгэсэн нь Кардашьяны гэр бүлийнхнийг дэлхийн хэмжээний од болоход нь нөлөөлсөн билээ.