Цахим ертөнцөд шуугиан тарьсан сүнстэй гэрэл зургууд

Сүнс байдаг эсвэл байдаггүй талаар хэн ч баталж чадахгүй. Гэвч хий үзэгдэл, сүнс камерийн дуранд буусан хэмээн маш олон зургууд цахим ертөнцөөр шуугиулах болжээ. Бид тэдгээр зургуудыг тайлбарын хамт ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Цахим ертөнцөд шуугиан тарьсан сүнстэй гэрэл зургууд


1. Энэ эмэгтэй гэрт нь сүнс амьдардаг гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Учир нь доорх зургийг түүний нөхөр дарсан бөгөөд гэртээ тэд хоёулхнаа байжээ. Гэвч та цонх руу нь хараад үзээрэй.



2. АНУ-д 1929 онд харагдсан шатан дээрх сүнсний зураг.



3. Бүсгүйн нөхөр энэ зургийг авахаас жилийн өмнө зүрхний шигдээсээр нас баржээ. Зургийг 100 хувь бодит хэмээн гэр бүлийнхэн нь батлаж байгаа бөгөөд сошиал сайтуудаар хүртэл шуугих болсон байна.



4. Өрөөнд энэ гурваас өөр хэн ч байхгүй хэдий ч, селфи хийхэд нэгэн охины хөл гарч иржээ.



5. Питер Бертло хэмээх эр эхнэрээ сүмд залбирч байхад нь зургийг нь даржээ. Гэвч ард нь нэгэн учир битүүлэг зүйл үзэгдсэн байна. 1975 он



6. Уг зургийг Японд даржээ. Охины ард цэргийн гутал байгаа хэдий ч, хэн нэгэн ард нь зогсоогүй байсан байна.





7. К. Ф. Лорд энэ зургийг хойд Йоркширт 1963 онд дарсан бөгөөд шинжээчид засвар хийгээгүй бодит зураг болохыг нь батласан байна.



8. Живсэн "SS Уотертаун" танкны багийнхан.



9. Шүүхийн танхим дахь сүнс. Та эмэгтэйг харж байна уу?



10. Танд нэгэн танил хүний царай харагдаж байгаа биз?



11. Зурган дээр их эзэн Комбермер үзэгдсэн бөгөөд энэ газраас 6 км-ийн зайд түүний оршуулга болж байсан байна.



12. Маундсвилийн хорих ангийн сүнс.



Тодруулсан зураг



13. Боливын эмнэлэгт дарсан зурагний цахилгаан шатыг ажиглаарай.



14. Энэ бол 1968 онд Миннесотад харагдсан сүнсний зураг гэнэ.



15. Зургийг авсан залуу зочины өрөөндөө байнга сүнс хардаг гэжээ. Харин зургийг нь дарахад...



16. Энэ гэрэл зургийг 1970 онд даржээ. Гэрэл зургийг угаалгасны дараа доор нь зурган дээр байгаагүй хүүхэд гарсан бөгөөд төрсөн өдрөө тэмдэглэж буй охины нас барсан эгч хэмээн хүмүүс шуугих болжээ.



17. Уйлж буй охин зураг авахуулахаас эрс татгалзаж байсан бөгөөд “жаахан хүү” намайг айлгаад байна гэжээ. Хэрвээ та зүүн талаасаа хоёрт зогсож буй эмэгтэйн өвдгийг анзаарвал ямар хүүгийн талаар хэлээд байгааг ойлгох болно.


Харин та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү?
Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()