1. Кардашианыхны нэг болох –Женнер Кендалл (Jenner Kendall) маш задгай энгэртэй цамц өмсөн нохойгоо салхилж байгаа нь.
2. Британийн дуучин Шэрил Фернандес (Cheryl Fernandez)-ийн хувцаслалт түүний хэт туранхай дээр нь улам нэрмээс болжээ.
3. Реалити шоуны од Кортни Стодден (Courtney Stodden) махан бүтээгдэхүүний эсрэг хөдөлгөөний үеэр боди-артаар өөрийгөө гоёсон нь.
4. Амьтдын эрхийг хамгаалцгаая!
5. Америкийн реппер Никки Минаж (Nicki Minaj) өөрийн хувцаслалтаар олны анхаарлыг татсан бөгөөд ялангуяа хойноос харагдах байдал нь хүмүүсийн нүдэнд ихээр өртжээ.
6. Поп дуучин Бритни Спирс (Britney Spears) улаан хивсний ёслолд “Цирк”-ийн үзүүлбэр үзүүлэх гэж буй мэт хувцаслан иржээ.
7. Кантри дуучин Кеша (Kesha) ихэнхидээ солонгорсон хувцас өмсөж олныг гайхшруулдаг байсан бол энэ удаа бие нь нэвт гэрэлтсэн хувцсыг сонгожээ.
8. “Grey's Anatomy” киноны жүжигчин Кэтрин Хейгл (Katherine Heigl) хар хүрмэн дотроо цагаан нэхмэл дотуур хувцас өмсчээ.
9. Жүжигчин Мариса Томей (Marisa Tomei) улаан хивсний ёслолд гэрийн халаттай ирсэн мэт харагдаж байлаа.
10. Black Eyed Peas хамтлагийн дуучин Fergie Лос-Анжелост маш богинохон шорттой явж олны хараанд өртжээ.
11. Британий алдарт жүжигчин Хелен Миррен (Helen Mirren) Dolce&Gabbana-ийн даашинзыг өмссөн байсан бөгөөд бага ангийн хүүхдийн зургийн дэвтрийн хавтас шиг л харагдаж байна.
12. Барбадосоос гаралтай алдарт дуучин Рианна (Rihanna) шөнө дунд босмогцоо дуу бичлэгийн студийг зорихоор шийдсэн бололтой.
13. Британийн дуучин Рита Ора(Rita Ora) францын Jean-Paul Gaultier брэндийн хачирхалтай хувцсаар гангарчээ.
14. Кардашианы дүү Кайли Женнер (Kylie Jenner) үсээ ногоон өнгөөр будаж, киноны нээлтэнд торон хувцастай ирсэн байна.
15. Америкийн залуу жүжигчин Белла Торн (Bella Thorne) эзгүй арлаас шууд улаан хивсний ёслолд ирсэн бололтой.
16. Халуухан модель, жүжигчин Эмили Ратажковски (Emily Ratazhkovski) цагаан торон хувцасны доор хар дотуур хувцасны сурталчилгааг хийжээ.
17. Америкийн жүжигчин Мишель Родригез (Michelle Rodriguez) болон Канадын модель Жессика Стэм /Jessica Stam/ нар Francesco Scognamiglio-ийн гоёлыг сонгожээ.