Хөөрхийлөлтэй бүсгүйн гайхалтай түүх

19 настай Сьера Сваринген нь биеэрээ дүүрэн хачирхалтай толботой төрсөн бөгөөд энэ нь хоёр саяд нэг удаа тохиолддог өвчин юм. Мэнгэ, сэвх шиг толбууд түүний биеийг бүхэлд нь бүрхсэн бөгөөд ямар ч эмчилгээ авах боломжгүй юм байна. Гуниж гутарч, сэтгэлээр уналгүй харин ч өөртөө итгэлтэй амьдрах болсон түүний амьдралын гайхалтай түүхийг бид та бүхэнтэйгээ хуваалцахыг зорьлоо.
Хөөрхийлөлтэй бүсгүйн гайхалтай түүх


Энэ өвчнөөс болоод Сьераг хүүхэд байхад нь хүмүүс үргэлж шоолж, дооглодог байжээ. “Нэг удаа сургуулийн автобусан дотор нэг хөвгүүн намайг шоолж, толботой нохой хэмээн дуудаж байсан. Энэ нь миний өөртөө итгэх итгэлийг үгүй болгосон. Миний энэ өвчин намайг бусад хүүхдүүдээс тусгаарладаг байсан бөгөөд би өөрийгөө энгийн хүүхэд биш мэтээр боддог байлаа" гэж хэлжээ. Ихэнхидээ эрэгтэй хүүхдүүд түүнийг шоолдог байсан бөгөөд “Чи заваан байна, усанд ороод ир” гэж хэлдэг байсан нь түүнд хэцүү байдаг байсан талаараа ч дурдсан байна.



Азаар энэхүү өвчин нь түүний амь насанд аюул учруулахгүй ч харамсалтай нь эмчлэх ямар ч боломжгүй хэмээн эмч нар үзжээ.



Харин одоо нас биенд хүрсэн түүний хувьд энэхүү өвчнөөсөө болоод бусдаас санаа зовохгүйгээр амьдрахаар шийдсэн байна. Тэрээр “Би бусдаас өвөрмөц байгаадаа баярлаж байна. Хүн бүрт өөрийн гэсэн онцлог бий” гэж хэлсэн байна.



Түүний талаарх таагүй сэтгэгдлүүдээс өөрийгөө улам ихээр хурцалж, өөртөө итгэх итгэлийг олж авдаг болсон байна.



Жил ирэх бүр би хүмүүсийн таагүй сэтгэгдлүүдийг эерэгээр хүлээн авч байгаа. Бусдаас онцгой учир хүмүүс над руу цаг ямагт л харж байдаг. Энэ үед би өөрийгөө олны танил байх ч сайхан шүү гэж бодоод бардам байдаг гэжээ.



Намайг дөнгөж сургуульд  орсны дараа ээж минь хэлэхдээ "Миний толбуудыг сахиусан тэнгэрүүдийн үнсэлт" гэж хэлж байсан юм. Би энэ үгийг эхэндээ дургүйцэж хүлээж авдаг байсан бол одоо надад үнэхээр сайхан сонсогддог болсон гэж сэтгэгдлээ илэрхийлжээ. Энэ жил тэрээр өөрийнхөө өвчний талаар төсөл бичиж эхэлсэн бөгөөд судалгаа хийсний ачаар өөртэйгөө ижил өвчтэй хүмүүсийн талаар олж мэдэхээс гадна эдгээр хүмүүстэй танилцаж, уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()