Шоколадаар хэрхэн амттан хийх вэ?

2015-08-19, 21:10
12,873
Хэдийгээр та амттанд дургүй байсан ч, шоколаднаас бол татгалзаж чадахгүй л болов уу. Шоколад нь зүрхний үйл ажиллагаа, сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг байна. Тэгвэл хоолны дэглэмээ түр хойш нь тавиад дараах амттангуудаас хийж үзэцгээе. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Шоколадаар хэрхэн амттан хийх вэ?


1. Трюфель - шоколадтай торт
Найрлага:
150 гр цөцгийн тос
1.5 стакан элсэн чихэр
200 гр цөцгий (20%-иас их тослогтой)
250 мл крем
2 өндөг
0.5 стакан какао
180 гр гурил
1 цайны халбага өсгөгч
1/4 цайны халбага сод

Шоколадан сууринд:
100 гр хар шоколад
80 мл крем (33-38%-ийн тослогтой)
2 хоолны халбага коньяк

Чимэглэл:
Үрсэн шоколад
Миндаль

Бэлтгэх арга:
1. Маслаа хайлуулаад дээр нь элсэн чихэр, цөцгий, өндөг, кремээ нэмнэ. Миксердэхгүйгээр гараараа сайн хутгаарай. Гурилан дээрээ сод, өсгөгч хийж хутгаад зуурмаг дээрээ бага багаар хийнэ. Мөн жигд сайн хутгаж, какаогаа нэмнэ.
2. Хэвэнд хийж 170 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 45-50 минут болгох хэрэгтэй.
3. Шоколадан давхарга: Крем болон шоколадаа нэг саванд хийж, шоколадаа хайлуулна. Коньякаа нэмээд хөргөөрэй.
4. Тортоо эргүүлж, дээрээс нь бэлэн болсон шингэн шоколадаа асгаад, дараа нь чимэглэнэ.



2. Брауни  + Чизкейк
Брауни хийхэд:
2 ширхэг хар шоколад
100 гр масло
2 өндөг
3 хоолны халбага гурил
100 гр элсэн чихэр

Чизкейк хийхэд:

200 гр бяслаг
2 ширхэг цагаан шоколад
1 өндөг

Бэлтгэх арга:
1. Хар шоколадаа маслотайгаа хайлуулаад өндөг, элсэн чихрээ хутгана. Өндөгний зуурмагаа шоколадтай холиод гурилаа нэмээд дахин хутгах хэрэгтэй.  Цагаан шоколадаа тусад нь хайлуулж, бяслаг болон өндөгтэйгөө холино. Хар шоколадтай зуурмагаа хэвэнд хийгээд дээрээс нь цагаан шоколадтай зуурмагаа хийгээрэй.
2. Шарах шүүгээнд 150 градуст 55 минут болгоно. Ингээд хэвнээс нь гаргаж, үрсэн шоколадаар чимэглээд торт бэлэн боллоо.



3. Гэрийн “Твикс”
Зуурмаг хийхэд:
200 гр гурил
1 өндөг
2 хоолны халбага элсэн чихэр
80 гр цөцгийн тос

Чихэр хийхэд:
2 лааз молоко буюу өтгөрүүлсэн сүү
2 хоолны халбага цөцгийн тос

Дээд давхаргыг хийхэд:

250-300 гр шоколад

Бэлдэх арга:
1. Зуурмагны бүх найрлагыг холино. 20х30 см-ийн хэвэнд зуурмагаа хийнэ. Хэсэг газар сэрээгээр цоолж 10-15 минут хөлдөөгчинд хийгээд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут болгоод хөргөөрэй.
2. Өтгөрүүлсэн сүүн дээрээ маслаа хийж өтгөн ирис болтол нь хутгаж, буцалгана.
3. Чихрээ хөрөхөөс нь өмнө бэлэн болсон жигнэмэг дээрээ тавьж, 2-3 цаг хөргөгчинд хийнэ. Ингээд гэрийн “Твикс” бэлэн боллоо.



4. Хүүхдийн будаа, алимтай торт
Найрлага:
3 алим
50 гр цөцгийн тос
1/4 стакан элсэн чихэр
200 гр хүүхдийн будаа
150 гр элсэн чихэр
2 өндөг
250 гр 1%-ийн тослогтой тараг
1 цайны халбага сод
20 гр какао

Бэлдэх арга:
1. Аяганд хүүхдийн будаа, элсэн чихэр, өндөг, какао, тараг болон сод хийж хутгана. Гурилаа зуураад, хүүхдийн будааг хөөж, томортол нь байлгах хэрэгтэй. Саванд маслаа хайлуулж, 8-10 хэсэг хуваасан алимаа хийгээд дээрээс нь элсэн чихрээ хийж 10 минут орчим хутгаарай.
2. Тортны хэвээ тосоор тослож, тугалган цаас дэвсэнэ. Ёроолд нь алимаа хийж, дээр нь шоколадны гурил хийгээрэй. Ингээд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 25 минут болгоно.
3. Дессертээ хэвнээс нь гаргаж дөрвөлжин хэрчээд элсэн чихрийн пудр эсвэл кремтэй идэхэд нэн тохиромжтой.



5. “Чөтгөрийн жигнэмэг”

Найрлага:
540 гр цөцгийн тос
350 гр элсэн чихэр
300 гр гурил
250 гр хар шоколад
120 гр какао
8 өндөг
250 мл тараг
10 гр өсгөгч
10 мл ваниль
5 гр сод
5 гр далайн давс
Шоколадны ликёр

Бэлдэх арга:

1. Эхлээд 250 мл какао дээр халуун ус хийж сайн хутгана. Дараа нь 180 гр цөцгийн тос, 200 гр элсэн чихэр, 2 өндөг, ваниль, 2 хоолны халбага гурил, ликёр зэргийг хамтад нь хутгана.
2. Үлдсэн гурил, өсгөгч, сод, давс, зэргийг дээрх зуурмаган дээрээ нэмж, тараг болон найруулсан какаогаа хийнэ. Өтгөн болтол нь сайн хутгаарай.
3. Ингээд хэвээ тослож 50-60 минут шарах шүүгээнд хийнэ. Үлдсэн масло болон өндөгний шарыг холиод шоколадаа хайлуулаарай.
4. Саванд 100 мл ус хийж үлдсэн элсэн чихрээ хийж өтгөртөл нь чанах хэрэгтэй. Өндөгний шарыг шингэн дээрээ нэмж хутгана. Бэлэн болсон кексээ дундуур нь зүсэж, кремээ түрхээрэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()