Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй гэрэл зургууд

2015-08-13, 23:30
343,222

Гэрэл зургууд түүх өгүүлдэг. Гэвч зарим зургийн түүх нууц хэвээр үлджээ. Ингээд бид та бүхэндээ одоог хүртэл нууц нь тайлагдаагүй гэрэл зургуудыг хүргэж байна.

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


2012 оны 9 сарын 13 - Ангараг гараг судалгаа
2004 онд "Opportunity" хиймэл дагуул нь бөмбөрцөг хэлбэртэй тогтоцтой дараах зургийг дарсан байна. Харин 2012 оны сүүлээр дарсан гэрэл зураг дээр ангараг өмнөхөөсөө том бөмбөрцөгтэй болсон байжээ. Үүнийг эрдэмтэд ус хэмээн үзэж байгаа ч, одоог хүртэл юу болох нь тогтоогдоогүй гэнэ.



Хук арлын ойролцоо далайн аварга амьтан (1965 оны 3 сар)
Хүмүүс энэхүү зургийг фотошопын тусламжтай хийсэн гэж боддог. Харин Францын алдарт гэрэл зурагчин Роберт ле Серрек энэхүү гэрэл зургийг 1965 онд дарсан байна. Тэр үед фотошоп байгаагүй билээ.



Хар баатар (1998 оны 12 сарын 11)
Хамгийн анхны хиймэл дагуулуудын нэгээр дарагдсан доорх зургийг анх 1960 онд авчээ. Үүнээс хойш биетийг байнга харах болсон бөгөөд хэсэг хугацааны дараа гарч ирээд эсвэл алга болж байсан байна.


 
"НАСА STS-88" хиймэл дагуулаар дарсан гэрэл зураг.
Эдгээр гэрэл зургуудын дунд "STS088-724-66" буюу дээрх өгүүлсэн нууцлаг биет байсан бөгөөд орчин үед илүү ойроос харах боломжтой болж байгаа гэнэ.







Эмээ (1963 оны 11 сарын 22)
11 сарын 22-нд Далласт АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулсан бөгөөд хэргийн газар дээр дарсан гэрэл зургуудыг үзэхэд бор хүрэн алчууртай эмээг цагдаа нар ажигласан байна. Тэрээр бүхий л зурган дээр байнга гэрэл зургийн аппараттай байжээ. Мөрдөн байцаагчид эмээг хайсан боловч тэрээр усанд хаясан чулуу мэт алга болж, одоог хүртэл олдоогүй гэнэ.





Чарли  Чаплины тоглосон кинон дахь гар утас (1928 оны 1 сарын 6)
Чарли Чаплины талаар DVD дээр 1928 оны нэгэн киног бонус болгон оруулжээ. Киноны хэсэг дээр гар утас барьж буй эмэгтэйн дүрс гарсан байна. Найруулагч Белфаст Жорж Кларк үүнийг цаг хугацааны дагуул хэмээн үзэж байгаа ч, ихэнхи хүмүүс түүнийг гар утас хэлбэртэй зүйл барьсан хэмээн үзжээ.



Хессдален хөндийн гал (1907 оны 9 сарын 20)
1907 онд Норвегийн оюутан, багш, сурагчид “Хессдалены гал” хэмээх сонирхолтой зүйлийг судалсан байна. Бьёрн Хауг 30 секундын турш энэхүү гэрэл зургийг дарсан ажээ. Судалгаанаас харахад энэхүү нууцлаг гэрэл нь цахиур, төмөр болон скандигаас бүтсэн гэж үзсэн байна. Гэвч эрдэмтэд одоог хүртэл гэрэлний нарийн учирыг олоогүй байгаа ажээ.



Үл мэдэгдэх хүчтэн (1989 оны 6 сарын 5)
Энэ гэрэл зургийг Хятадын Тяньаньмэнь талбай дээр 1989 оны 6 сард дарсан байна. Нэгэн үл мэдэгдэх цэргийн бус хувцасласан эр хагас цагийн турш танкны цувааг ганцаараа барьжээ. Энэ хүний талаар мэдээлэл бүхий л томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан байна.



Солуэй-Ферт-ийн нисгэгч (1964 оны 5 сарын 23)
1964 онд Британийн  иргэн Жим Тамплтоны гэр бүлийнхэн Солуэй-Ферт булангийн ойролцоогоор аялаж байсан байна. Тэднээс өөр хэн ч энэ газар байгаагүй ч, охиных нь зурагны ард нэгэн хачирхалтай биет байсан бөгөөд зурагийг нэмж засварлаагүй болохыг шинжээчид тогтоожээ.



Годдарын морьт цэргүүд (1919 он)
Доорх цэргүүд дэлхийн 1-р дайны үед байлдаж байсан байна. Зурагны хачирхалтай зүйл нь нэг хүний ард байх царай нь 2 хоногийн өмнө нас барсан Фредди Жексонтай адилхан байсан гэнэ. Харин энэ зургийг дарсан өдөр тухайн хүний оршуулгын өдөр байжээ.



Саран  дээрх пирамид (1972 оны 12 сарын 11)
"AS17-136-20680" гэх нэртэй тус зургийг Apollo 17 хиймэл дагуулаар дарсан байна. Харамсалтай нь энэхүү гэрэл зураг гэрэлд цохиулснаас болж муу гарчээ. Сайн ажиглахад зурган дээр пирамидын дурс харагдах болно.




 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()