Гэрийн нөхцөлд хэрхэн зайрмаг хийх вэ?

2015-08-12, 19:33
29,962
Зуны халуун улиралд цангаа тайлах амттаныг нэрлэвэл хамгийн түрүүнд "мөхөөлдөс" санаанд буух нь мэдээж. Тиймээс заавал дэлгүүр рүү байн байн гүйлгүйгээр гэрийн нөхцөлд амттай, олон төрлийн жимстэй мөхөөлдөс хийх хялбар аргуудыг хүргэж байна.
Гэрийн нөхцөлд хэрхэн зайрмаг хийх вэ?


1. Тарвас, гүзээлзгэний лимончелло:

Жимс жимсгэнүүдийн хамгийн төгс зохицлуудын нэг, исгэлэн-чихэрлэг амттай мөхөөлдсийг оройн хоолны дараа идэх нь зуны халууныг мартуулах болов уу. (Үүнийг хийхэд та ердөө 10-хан минут л зарцуулна. 4 хүний порц)

Орц, найрлага:
• Тарвас — 400 грамм
• Гүзээлзгэнэ — 400 грамм
• Лимончелло ликер— 60 мл
• Нимбэгний шүүс — 3 хоолны халбага
• Содатай ус — 220 мл

Хийх аргачлал:
1. Тарвас, гүзээлзгэнээ хальс болон навчнаас нь цэвэрлэж холигчид ликер болон нимбэгний шүүсний хамт хийнэ. Дээр нь содатай усаа нэмээд сайтар холих хэрэгтэй.
2. Мөхөөлдөсний хэвэнд хуваан хийж хөлдөөгчинд 6-8 цаг байлгахад л амтат мөхөөлдөс бэлэн болно.



2. Амтат гуа, лайм жимсний палета:

"Палета”-г нэг үгээр натурал орцуудаас бүрдсэн жимсний мөхөөлдөс гэж тайлбарлаж болно. Орц найрлагыг өөрчилж болох ч амтат гуатай хувилбар нь илүү хялбар ажээ. (Хугацаа 15 минут. 6 хүний порц)

Орц, найрлага:
• Ус — 60 мл
• Элсэн чихэр — 3 хоолны халбага
• Нимбэгний хальс — 1 хоолны халбага
• Лайм жимсний шүүс — 3 хоолны халбага
• Амтат гуа — 1 кг

Хийх аргачлал:
1. Усаа буцалгаж элсэн чихрээ уусгана. Уусмал хөрсний дараа нимбэгний хальс, лайм жимсний шүүсээ холино.
2. Шоо дөрвөлжин хэлбэртэй жижиглэж хэрчсэн амтат гуаг лайм жимсний уусмалтай нийлүүлэн сайтар холино. Мөс хөлдөөгч болон мөхөөлдөс хэлбэржүүлэгчид хуваан хийж 4-6 цаг хөлдөөгчинд байлгана.



3. Гүзээлзгэнэтэй тарган мөхөөлдөс:

Сүүнд дуртай хүмүүст зориулсан жимстэй мөхөөлдөс, цөцгийтэй тарагны төгс нийлэмж. Ялангуяа энэ жор бяцхан хүүхдүүдэд илүү таалагддаг байна. (Хугацаа 15 минут. 8 хүний орц)

Орц, найрлага:
• Гүзээлзгэнэ — 500 грамм
• Элсэн чихрийн нунтаг — 60 мл
• Нимбэгний шүүс — 2 цайны халбага
• Цөцгийтэй тараг — 250 мл

Хийх аргачлал:
1. Иш, навчнаас нь цэвэрлэсэн гүзээлзгэнийг элсэн чихрийн нунтаг болон нимбэгний шүүсний хамт холигчид хийж хутгана. Мөс хэлбэржүүлэгчид хийхдээ нэг халбага тараг, нэг халбага гүзээлзгэний бэлдмэл гэх зэргээр ээлжлэнэ. Дараа нь хөлдөөгчид 4-6 цаг байлгах хэрэгтэй.



4. Мохито мөхөөлдөс:

Яагаад нэгэн хэвийн байдлаас татгалзаж, зочдоо сэрүүцүүлэгч мохито мөхөөлдсөөр дайлж болохгүй гэж? Магадгүй тэд таны ер бусын сонголтонд сэтгэл ханамжтай үлдэх ч юм бил үү. (Хугацаа 10 минут. 4 хүний порц)

Орц, найрлага:
• Ус — 200 мл
• Элсэн чихэр — 125 грамм
• Гааны навч — 125 грамм
• Лайм жимсний шүүс — 200 мл
• Ром цагаан дарс — 3 хоолны халбага
• Содатай ус — 200 мл
• Лайм жимс— 1 ширхэг

Хийх аргачлал:
1. Усаа буцалгаж, элсэн чихрээ уусгана. Гаа болон лайм жимсний шүүс, ром дарсаа холигчинд хийн, сайтар холино. Дээр нь содатай усаа нэмээд мөс хэлбэржүүлэгчид хувааж хийхдээ тус бүрт нь нэг нимгэн хэрчим лайм жимс хийж өгнө.
2. Хөлдтөл нь 6-8 цагийн турш хөлдөөгчид байлгаарай.



5. Тоор, гангатай мөхөөлдөс:
Зун цаг бол тоорын улирал билээ. Тоорын нухаштай гайхалтай зохицох амт бол ганга юм. (Хугацаа 20 минут. 6 хүний порц)

Орц, найрлага:
• Ус— 125 мл
• Элсэн чихэр — 125 грамм
• Шинэхэн ганга — 1/2 цайна халбага
• Тоор жимс— 750 грамм

Хийх аргачлал:
1. Усаа буцалгаад элсэн чихрээ уусгана. гангаа цэвэрлэж бяцлаад хийгээд 10 минут орчим хөргөнө.
2. Хальслаж, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн тоороо холигчид хийн няцлаад гангатай элсэн чихрийн уусмалд хийн сайтар хутгаарай. Мөс хэлбэржүүлэгчид хийн хөлдөөгчинд 6 хүртэл цаг хөлдөөх хэрэгтэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()