Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Орчин үеийн Япон орон Дорно дахины ард иргэдийн илэрхийлэл болсон бүрэг ичимхий зан гээчийг аль эрт гээсэн гэхэд болно. Үүнийг гэрчлэх наад захын жишээ гэвэл нийслэл Токио хотын захын супермаркетын лангуун дээрээс харж болох эротик өгүүлэмжтэй хентай комикс ном, порно зохиол, уран бүтээлүүд юм. Хентай унших нь ичгэвтэр хэрэгт тооцогдохгүй бөгөөд үүний жишээг метронд ч харж болох ажээ.
Бүр жирийн зохиол дунд ч хөнгөн эротик маягийн үзэгдэл цохиж явах нь энүүхэнд. Ийм зүйлд задгай ханддаг европчууд хүртэл арлын орны иргэдийн садар самуун энэ байдалд зэмлэнгүй хандах нь бий. Японд биеэ үнэлэлт нь маш нийтлэг үзэгдэл бөгөөд ийм үйлчилгээг олон хүн авдаг байна. Гэсэн ч бэлгийн амьдрал огт байхгүй япон эрчүүд олон тааралдах нь гайхмаар.
Тэр тусмаа Япон эрчүүдийн 30 хувь нь эсрэг хүйстэнтэйгээ секс хийж огт үзээгүй гэх жигтэй баримт байх юм. Ийм ангиллын эрчүүдийг "ярамисо" буюу үгчлэн орчуулбал "секс хийж үзээгүй 30 настнууд” хэмээн нэрлэх тусгай нэр томъёо хүртэл бий болжээ.
Тэр тусмаа Япон эрчүүдийн 30 хувь нь эсрэг хүйстэнтэйгээ секс хийж огт үзээгүй гэх жигтэй баримт байх юм. Ийм ангиллын эрчүүдийг "ярамисо" буюу үгчлэн орчуулбал "секс хийж үзээгүй 30 настнууд” хэмээн нэрлэх тусгай нэр томъёо хүртэл бий болжээ.
Зандан эрсийн эрин үе.
"Би хэзээ ч эмэгтэй хүнтэй байж үзээгүй. Надад эмэгтэйчүүд огт
таалагддаггүйдээ биш л дээ. Би эмэгтэйчүүдэд дуртай, биширдэг. Гэхдээ тэдэнтэй хэрхэн харьцаж, дотносохоо мэддэггүй” хэмээн өдгөө 41 настай
Такаши Сакаи ярьж байна. Такашигийн түүх тийм ч сонин хачин зүйл биш.
Охид, бүсгүйчүүдтэй харилцаж чаддаггүй байдал нь олон япон эрчүүдийн
амьдралд саад болж байна. Түүнтэй адил өдий хүртэл зандан яваа эрчүүдийн
хувьд секс хийх дургүйдээ биш гагцхүү өөртөө итгэлгүйн улмаас айж явдагтай холбоотой ажээ.
“Тэд романтик харилцааны талаар нууцхан мөрөөдөлтэй ч эсрэг
хүйстэнтэйгээ харьцах туршлага байхгүй тул эмэгтэй хүний талаарх тэдний
төсөөлөл хэтэрхий төгс, бодит байдлаас хөл зөрүүтэй байдаг” хэмээн
Такаши шиг эрчүүдэд хувийн амьдралаа босгоход нь туслах “Цагаан гар”
байгууллагын ажилтан Синздо Сакатсуме хэлжээ.
Сексийн байнгын
хамтрагч гэдэг нь зарчмын хувьд бэлгийн таашаал авахаас үргэлж
татгалзана гэсэн үг биш юм. Тэд энэ дутагдлаа интернэтээс нөхдөг гэхэд
болно. Энэ нь дуртай үедээ, хүссэн цагтаа ямар ч ичих зовох зүйлгүйгээр
таашаал авах боломжийг олгодог бөгөөд амьдрал дээр бодитоор дурлалын
романс үүсгэснээс хялбар байдаг ажээ.
"Ярамисочууд"-ын эсрэг хүйстэнтэйгээ ойртон дотносохоос зайлсхийх айдас нь
Япон дахь өөр нэг хачирхалтай үзэгдэл болох "хикикомори" буюу сайн дураар
ганцаардах (зожиг) үзэгдэлтэй төстэй ажээ. Тэднийг хиккиччүүд хэмээн нэрлэх
бөгөөд өөрдсөө ажил хийлгүй, эцэг эхээрээ тэжээлгэж, интернэтэд хамаг
цагаа өнгөрүүлдэг байна.
Тэд хэдэн сар, жилээр өрөөнөөсөө толгойгоо
цухуйлгахгүй байх нь элбэг бөгөөд гадаад ертөнцтэй сошиал сүлжээн дэх өөрийн
хаяг болон электрон шуудангаар дамжуулан харилцдаг байна. Хикки болон
ярамисо нар нийгэмд өөрийгөө ямар ч хүчгүй, үхээнц нэгэн гэдгээ
мэдэрдэг, өөртөө итгэлгүй, сул дорой болдог ажээ.
Секс, ичимхий зан, өөртөө итгэлгүй байдал.
Япончууд сексийн таашаал авах гэсэн гаж оролдлого, нүцгэн биеийг харах
гэх мэт хүний санаанд багтамгүй үйлдлүүдээрээ алдартай ч, үүний зэрэгцээ
биеэ авч явах өндөр шаардлага тавьж, нэр төр, байр сууриа эрхэмлэдэг хүмүүс юм. Судлаач Рут Бенедикт, ХХ зууны дунд үед япончуудын европчуудаас
ялгарах гол хүчин зүйл нь ичимхий байдал хэмээн тодорхойлжээ.
Алдаа, эвгүй байдалд орох, сул дорой нэгэн гэдгээ харуулах нь
европчуудыг бодвол япончуудын хувьд илүү хүчтэй реакци үзүүлдэг байна. Ийнхүү
өөртөө хатуу шаардлага тавьсны үр дүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч,
өөртөө итгэлгүй, гутранги, хэт шүүмжлэлтэй хандах болдог ажээ. Тиймээс алдаа гаргахаас айсан япон хүн “Ер нь үүнийг хийх хэрэг
байна уу” гэж боддог гэнэ.
"Ярамисочууд" өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь ерөнхийдөө Японы дотоод
асуудалтай холбоотой. “Улс орны эдийн засаг сүүлийн 19 жил зогсонги
байдалд байна. Тэтгэврийн насныхны тоо нэмэгдэж, ажиллаж буй иргэдийн
нуруун дээр хүнд ачаа болжээ. Цалин сайтай гайгүй ажил олох, гэр
бүлээ хангалуун амьдруулах нөхцөл бололцоо улам бүр муудсан нь хувь
хүний орлого болон байр суурь өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй салшгүй
холбоотой ажээ.
"Чи амжилттай, мөнгө сайн олдог бол өөртөө хүндэтгэлтэй хандах эрхтэй
болно” хэмээн маркетингийн шинжээч Йоко Итамото ярьжээ. Японд
нийтийг хамарсан соёлын үзүүлэлтийн стандарт гээч юм идэвхтэй
нэвтэрснээр иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжинд хүчтэй нөлөөлөх болсон байна.
Өдгөө япончуудын 38 хувь нь гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур явдаг гэсэн
баримт бий.
“Стандарт хэм хэмжээг даган мөрдөх гэж өөртөө тохирохгүй
өндөр шаардлага тавих нь бусад хүмүүс сул талыг минь мэдчих вий гэсэн
айдсыг бий болгодог. Эдгээр асуудлууд нь олон япончуудыг эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийхэд
хүргэж байна. Эцсийн эцэст энэ бүхэн нь
бэлгийн сэрэл буурах, хөрөлт явагдахад хүргэдэг бөгөөд сексийн идэвхгүй өөртөө итгэлгүй байдал, нийгмийн бухимдлын шууд үр дүн” хэмээн ярьжээ.
Хэдэн жилийн өмнө Японд “эмэгтэй хүн урхидах” сургалт хэмээх тусгай
дамжаа бий болжээ. Сургалтанд хамрагдагсдыг эмэгтэй хүний
биеийн онцлог хэсгүүдтэй өвөрмөц аргаар буюу нүцгэн натур уран зургийн
тусламжтайгаар танилцуулах хичээл байдаг гэнэ.
Танилцах уулзалтыг
“Virgin Academia” нийгэмлэг хариуцан зохион
байгуулдаг ажээ. Сонирхолтой нь энэ сургалтанд хамрагдаж байгаа
хүмүүсийн ихэнхи нь 30 нас хол гарсан гетеросексуаль эрчүүд байдаг гэнэ.
“Манай байгууллагийг хэдийн амьдрал ахуй, ажил төрөл нь тогтворжсон боловч гэр
бүлийн халуун дулаан орчин, харилцаа дутагдаж байгаа хүмүүс ихэвчлэн зорьж ирдэг" хэмээн тус компаний ажилтан тайлбарлажээ.
Нүцгэн
эмэгтэйчүүдийн натур зурах нь олон эрчүүдэд сексийн тусгаарлалтаасаа
гарах аюулгүй, үр дүнтэй арга болж байна. Учир нь нэгэн цагт тэдний
гаргасан том алдаа шинэ оролдлогоос зайлсхийхэд хүргэж, сексийн хэвийн
амьдралд эргэн ороход сэтгэл зүйн хүнд дарамт болжээ.
Тиймээс Такаши Сакаи шиг эрчүүдэд хэдхэн алхмын цаанаас эмэгтэй хүний нүцгэн биеийг харж тольдох нь сэтгэл хөдөлгөсөн үйл явц байх нь мэдээж. “Би дамжаагаа өнгөрсөн намар төгссөн. Тэр үед би эмэгтэй хүний бие ямар гоо үзэсгэлэнтэйг гайхан биширсэн юм. Хэр хол явж чадахаа сайн мэдэхгүй ч тэгтлээ яарах хэрэггүй гэж бодож байна. Эцсийн эцэст одоо би эмэгтэй хүн бол харь гарагийн гийчид биш гэдгийг мэддэг болсон. Харин сексийн хувьд нэгэн цагт болох байхаа гэж бодож байна” хэмээн тус газрын төгсөгч Сакаи ярьжээ.