Нэгэн компаний захирал ажилчиддаа 27 сая доллар өгчээ

Туркийн онлайн хоол хүргэлтийн сайт болох “Yemeksepeti.com”-ийн захирал Nevzat Aydın өөрийн компаний нийт ажилчиддаа 27 сая доллар өгчээ. Энэ нь дэлхийн томоохон компаниудын захирлуудын уурыг хүргэсэн хэдий ч, цахим ертөнцөөр түүний хамгийн өгөөмөр захирал хэмээн нэрлэх болсон байна.
Нэгэн компаний захирал ажилчиддаа 27 сая доллар өгчээ


Тэрээр өөрийн компаниа 589 сая долларт зарсан бөгөөд ажлынхаа нийт хүмүүстээ дунджаар 200 мянган доллар тус бүрт нь өгчээ.



Nevzat Aydin хэлэхдээ: “Би энэ компанийг тэд наргүйгээр хэзээ ч босгож ирэхгүй байсан. Хамтын хөдөлмөрийн үр дүнд үүссэн учраас тэд хувь хүртэх хэрэгтэй. Тэдний зарим нь уйлж, зарим нь орилж байсан гэхдээ баярлалаа гэж хэлэх нь хамгийн сайхан санагдсан” гэжээ.



Зарим хүмүүс түүнийг галзуу солиотой гэж хэлэх болсон ч, тэр түүний хариуд “Бид 15 жилийн өмнө юу ч үгүй байсан. Гэхдээ одоо 589 долларын үнэтэй болжээ. Энэ бол гайхалтай дэвшил” хэмээн хариулсан байна.



“Мөн амжилт хэзээ ч, нэг оройн миний гаргасан санаанаас бий болоогүй. Миний санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тусласан хүн бүр надад хамгаас үнэтэй. Тиймээс тэд хүртэх ёстой бүгдээ хүртсэн” хэмээн дэлхийн хамгийн өгөөмөр захирал бахархалтай ярьсан байна.














Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()