Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэд өмнөх гэрлэлтээсээ Голди Оливер болон Кейт, Бостон Курта гэх 3 хүүхэдтэй байсан байна. Тэдний уулзалт анхны харцын дурлалт байсан бөгөөд хэсэг хугацааны дараа тэд Уайат хэмээх хүүтэй болжээ.
Тэд 1983 онд “SWING SHIFT” киноны зураг авалтан дээр танилцсан бөгөөд Куртын хэлж байгаагаар тэр энэ кинонд тоглохыг хүсэхгүй байсан ч, Голдигоос болж үлдсэн гэнэ. Харин Голди, алдарт жүжигчин Куртыг анх хараад л дурласан
гэжээ.
Тухайн үед тэд нэг нэгнийгээ заяаны хосууд гэдгээ төсөөлөөгүй байсан биз ээ. Харин одоо тэд амьдралын туршлага ихээр хуримтлуулж, өөрсдийгөө аз жаргалтай, хамтран амьдрах хувь тавилантай хосууд гэдгээ мэджээ. Голди Куртад дурлаж байгаагаа мэдэрч байсан ч түүнийг эхний алхам хийхийг хүлээж байжээ. 3 долоо хоногийн дараа Курт, Голдиг джиттербаг бүжиг бүжиглэхийг зааж өгөөч хэмээн хүссэн байна. Энэ бол “Гэгээн хайрын баяр”-ын өдөр байсан юм. Голди зааж өгөхийг зөвшөөрсөн хэдий ч, тэд бүжиг бүжиглээгүй харин шөнөжингөө ярьж хоносон гэнэ. Ингээд тэдний хамтын амьдрал эхэлсэн юм.
Тэд гэрлэлтээ батлуулахгүй байхаар шийджээ. Магадгүй өмнөх гэрлэлтийн гашуун туршлага нөлөөлсөн болов уу. Куртын анхны гэрлэлт 4 жил үргэлжилсэн байна. Харин Голди анхны нөхөр болох Гус Триконис Хоунтай 7 жил, өмнөх нөхөр Билли Хадсонтай 4 жил амьдарч байжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн тэднийг гэрлэх гэж байна гэсэн мэдээллийг ихээр тарааж байсан ч, энэ нь зөвхөн цуурхал байсан юм. Голди хоёр удаа гэрлэж байсан хэдий ч гэрлэлт нь салалтаар дуусчээ. Харин Курттай гэрлэлтийн баталгаагүй амьдарч байгаа ч, 32 жилийг ардаа орхисон юм. Энэхүү эрх чөлөөт байдал нь тэдний гэр бүлийг удаан хадгалахад нөлөөлж байгаа хэмээн Голди үзэж байгаа гэнэ.
Курт бат бэх гэр бүлийг заавал гэрлэлтээр батлуулах шаардлагагүй гэж үзжээ. Голди, Курт нар
өдөр бүр аз жаргалтай, сайхан амьдарч байгаа гэнэ. Аз жаргалтай гэр бүлийн нууц энэ биш гэж үү?
Тэд хамтран амьдрах болсноороо нэг нэгэнтэйгээ үнэнч байж, өөрөө өөрсдийгөө хуурахгүй хэмээн амласан байна. Голдигийн хүүхдүүд Кортиг төрсөн эцэг мэт хайрлаж, харин Курт тэднийг өөрийнхөө хүүхдүүд мэт хүмүүжүүлдэг байна.
Олон хүүхдүүдтэй өнөр өтгөн гэр бүл.
“OVERBOARD” кинонд Курт болон Голди нар хамт тоглосон бөгөөд киноны зарим хэсэг нь тэдний гэр бүлийг санагдуулж байсан юм. Хосуудын оронд өөр хэн ч тоглож чадахгүй байсан болов уу.
Тэдний охин Кейт болон Оливер нар гэр бүлтэй болж хүүхэдтэй болсноор Курт, Голди нар эмээ өвөө болжээ.
Куртын хувьд олон нийтийн бодол түүнд хамаагүй бөгөөд тэд гэрлэлтээ батлуулахыг хүсэхгүй байгаа гэжээ.
Тэдний хэлж байгаагаар хамтран амьдарсан хугацааны 2% нь маш муу, 2% нь тийм ч муу биш харин үлдсэн 96% нь аз жаргалтай байсан хэмээн хэлсэн байна.