Дэлхийн зах зээл дээрх LG компанийн гайхамшигтай манлайлал: Хувьсах хөтлөгч хөдөлгүүрийн шинэлэг технологи

2015-07-23, 17:43
4,148
LG компанийн үр ашигтай бөгөөд хүчирхэг хувьсах хөтлөгч хөдөлгүүрийг LG компанийн угаалгын машин, хөргөгч, тоос сорогч болон агааржуулагчуудын яг гол хэсэгт нь суулгаж өгсөн байдаг.
Дэлхийн зах зээл дээрх LG компанийн гайхамшигтай манлайлал: Хувьсах хөтлөгч хөдөлгүүрийн шинэлэг технологи


Бүх дэлхийн хэрэглэгчид гэртээ зориулан техник сонгохдоо маш олон төрлийн үйлдлүүдийг эн тэргүүнд тавьдаг хэдий ч эрчим хүчний үр ашигтай байдлыг голдуу тэргүүн байранд тавьдаг билээ. LG Electronics компани нь ахуйн техникийн үйлдвэрлэлд, тухайлбал, эрчим хүч бага хэрэглэдэг хамгийн ая тухтай техник бүтээх чадвараараа дэлхийд аль эртнээс манлайлж байгаа юм. LG компанийн хувьсах хөтлөгч хөдөлгүүрээр тоноглосон угаалгын машинууд нь хөдөлгөөний янз бүрийн эрэмблэл ашигладаг болохоор маш олон нэр төрлийн даавууг гойд сайн үр дүнтэй угаадаг.

Хөргөгчинд суулгасан хувьсах хөтлөгч хөдөлгүүр нь хүнс хадгалах тогтмол температурыг барих боломж олгодог бол LG компанийн утасгүй дэвшилтэт тоос сорогчуудад суулгасан хувьсах хөтлөгч хөдөлгүүр нь вакуумын ачааллыг тохируулах замаар элэгдлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлснээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлдэг. Агааржуулагчид суулгасан хувьсах хөтлөгч хөдөлгүүр нь өрөө тасалгаанд тогтвортой уур амьсгал бүрдүүлэх боломж олгон температурын хэлбэлзэл үүсгэдэггүй.  

Угаалын машин
Inverter Direct Drive Motor хувьсах шууд хөтлөгч хөдөлгүүр

Ачааллаас үл хамаарах зөвхөн гаралтын хөдөлгөөнгүй түвшингүүдийг үүсгэх чадвартай уламжлалт хөдөлгүүрүүдээс ялгаатай нь LG компанийн Inverter Direct Drive Motor хувьсах шууд хөтлөгч хөдөлгүүр нь тухайн мөчид биелүүлэх даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах гаралтыг автоматаар тохируулдаг. Уламжлалт хөдөлгүүрүүдийн ремень болон дамраас чөлөөлөгдсөн LG компанийн хувьсах шууд хөтлөгч хөдөлгүүр нь эрчим хүчний хэрэглээг бууруулахын зэрэгцээ элэгдлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлснээр хөдөлгүүрийн үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, эвдрэх магадлалыг бууруулдаг.

Ажиллах ийм хялбаршуулсан механик нь дуу чимээний түвшинг бууруулахад тусалдаг. Энэ хувьсгалт хөдөлгүүр нь LG компанийн 6 Motion Direct Drive угаалгын машинуудын технологийн үндэс болдог бөгөөд уг технологи нь зургаан өөр хөдөлгөөний (Мушгих, Баяжуулах, Чиглэлээ өөрчлөн эргэх, Савлах, Индүүдэх) хослолыг ашигладаг ба тэдгээр нь нийлээд хэд хэдэн тусгай мөчлөгөөр угаалга үйлдэх боломж олгоно. Хувьсах хөтлөгч хөдөлгүүрийн уян хатан болон нийцтэй байдал нь түүнийг маш олон нэр төрлийн даавууг угаах чадвартай угаалгын машинуудын хувьд гайхалтай сайн сонголт болгодог. Ийм шинэлэг технологиудын ачаар LG компани нь дэлхийн угаалгын машины зах зээл дээр тэргүүлэх байр сууриа хадгалж чаддаг юм.

Хөргөгч
Inverter Linear Compressor шугаман компрессор

Хүйтэн агаарын тогтмол түвшинг барих нөхцөл бүрдүүлэх үүднээс LG компанийн хөргөгчүүдэд хувьсах шугаман компрессорын үр ашигтай хөдөлгүүрийг ашигладаг бөгөөд энэ нь хөргөгч дотор хүнсийг үргэлж тогтмол температурт хадгалах боломж олгоно. Хувьсах шугаман компрессор нь хэрэгцээт хэмжээний хүйтэн агаараар хангаж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж, чимээ шуугианы түвшинг бууруулна.

Хувьсах шугаман компрессор нь ердийн буцух-түрэх дискийн оронд шууд хөтлөгч поршень хөдөлгүүр ашигладаг нь ердийн хөдөлгүүрүүдтэй харьцуулбал дотоод үрэлтийг бууруулдаг. Хөдөлгүүрийн бүтцийн энэ өөрчлөлт нь хөрөгөгч ажиллаж байх үед гарах дуу чимээг багасгаад зогсохгүй хөргөгчийн үр ашиг, найдвартай байдал, ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна.

Тоос сорогч – Smart Inverter MotorТМ ухаалаг хувьсах хөтлөгч хөдөлгүүр
Smart Inverter MotorТМ ухаалаг хувьсах хөтлөгч хөдөлгүүрээр тоноглогдсон LG CordZeroTM утасгүй тоос сорогчийн ашиглалтын хугацаа илүү урт удаан, цэвэрлэх үр ашиг өндөр, элэгдлээс хамгаалах чадвар сайтай болсон юм. Хувьсах хөтлөгч хөдөлгүүрийн нэмэгдүүлсэн хүчин чадал нь 2000 Вт хүчин чадалтай ердийн утастай тоос сорогчтой харьцуулбал бүтээмжийн 9,3%-ийн өсөлтийг хэрэглэгчдэд санал болгоно. Түүнээс гадна LG компанийн хувьсах хөтлөгч хөдөлгүүр нь ердийн вакуум хөдөлгүүрүүдтэй харьцуулбал дундажаар 28% бага овор хэмжээтэй, 22% хөнгөн бөгөөд 13% илүү үр ашигтай юм.

Inverter V хувьсах хөтлөгч хөдөлгүүртэй агааржуулагч
Сайжруулсан LG BLDC компрессор нь LG компанийн Inverter V агааржуулагчийн эрчим хүчний ерөнхий хэрэглээг 60 хүртэл хувь багасгах боломж олгосон юм. Inverter V хэмээх энэ шинэлэг технологи нь хэрэглэгчдийн гэрийн өрөө тасалгааг илүү өндөр чанартай агаараар хангахын зэрэгцээ цахилгааны зардлыг багасгаж, агааржуулагч ажиллаж байхад гарах дуу чимээг бууруулсан байна.

LG компанийн угаалгын машин, хөргөгч, тоос сорогч, агааржуулагчуудад суулгасан хувьсах хөтлөгч хөдөлгүүрүүдийг 10 жилийн баталгаат хугацаатай нийлүүлдэг.

“LG компани нь хувьсах хөтлөгч хөдөлгүүрийн хосгүй технологио байнга сайжруулахын тулд шаргуу ажилладаг бөгөөд энэ хөдөлгүүр нь манай бүх цувралын гэр ахуйн техникийн эрчим хүчний ашиглалтын үр ашгийг болон бүтээмжийн гайхалтай боломжуудыг нэмэгдүүлэх боломж олгосон”, - гэж LG Home Appliance and Air Solution Company компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жо Сон Жин хэлсэн байна. “Эдгээр хөдөлгүүрийн үндэс болсон шинэлэг технологи нь дэлхийн гэр ахуйн техникийн зах зээл дээр манлайлагч болоход бидэнд тусалсан бөгөөд өөрийн техник хэрэгслүүдийг хэрэглэгчдийн хэрэгцээнд улам бүр нийцүүлснээр бид компаниа илүү их амжилтад хүрэх замд гаргаж чадна хэмээн бид үздэг”.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.