Гэрийн нөхцөлд хэрхэн амттан хийх вэ?

2015-07-22, 20:10
14,349
Зуны халуун өдрүүдэд ямар нэгэн амттай зүйлс идмээр санагддаг л биз дээ? Зайрмаг, торт зэрэгт дургүй хүн байхгүй болов уу. Тэгвэл та энэ бүгдийг дэлгүүрээс биш гэртээ идэх боломжтой гэвэл итгэх үү? Ингээд бид та бүхэндээ амттан хэрхэн хийх аргуудыг хүргэж байна.
Гэрийн нөхцөлд хэрхэн амттан хийх вэ?


1. Гүзээлзгэнэтэй цөцгий
Блендерт 8 халбага цөцгий, 7 зефир, жижиглэж хэрчсэн гүзээлзгэнийг хийж хутгана. Аяганд хийгээд шинэхэн жимстэй идвэл илүү амттай болно шүү.



2. Гадилтай чизкейк

Шарах шүүгээгээ 176°C хүртэл халааж хэвээ тослоно. 25 ширхэг жигнэмэгийг жижиглэж, хайлуулсан цөцгийн тостой холиод хэвэндээ хийгээрэй. Дараа нь миксерт 230 гр бяслаг, 2 гадил, 1 аяга тослоггүй йогурт хийж нэгэн жигд болтол нь хутгана. Элсэн чихэр, 1 цайны халбага ванил, 2 өндөг болон 2 хоолны халбага гурилыг пудинг мэт сайн гэгч нь хутгах хэрэгтэй. Бэлэн болсон зуурмагаа хэвэнд хийж, 33-35 минутын хооронд шарах шүүгээнд алтлаг өнгөтэй болтол нь хийнэ. Ингээд хөргөөд хөргөгчинд хийж хонуулаарай.



3. Гүзээлзгэнэ-нимбэгтэй кекс
Шарах шүүгээгээ 176°C хүртэл халаана. Зуурмаг бэлтгэхийн тулд 3 аяга гурил, 1 цайны халбага өсгөгч, 2 аяга элсэн чихэр хэрэгтэй. Дараа нь ½ аяга хайлуулсан цөцгийн тос, 4 өндгийг миксердэнэ. Зуурмагандаа хуурай зүйлүүдээ нэмж 1 аяга йогурт, 7-8 хоолны халбага нимбэгний шүүс нэмээд дахин хутгаад 2 аяга хэрчсэн гүзээлзгэнэ нэмэх хэрэгтэй.

Дээд талыг хийхэд гурил болон элсэн чихрийг үйрмэг мэт болтол нь сайн хутгана. Хэвнийхээ ¾-ийг зуурмагаараа дүүргэж, дээрээс нь үйрмэгээ цацаарай. 20-25 минутын турш шарах шүүгээнд хийж болгоно. Ингээд шарах шүүгээнээс кексээ гаргаад 10 минут хөргөсний дараа ¼ аяга элсэн чихрийн нунтаг болон 1 хоолны халбага нимбэгний шүүсээр хийсэн зуурмагийг түрхээрэй.



4. Интоортой пирог
Шарах шүүгээгээ 176°C хүртэл халааж хэвээ тослоно. Миксерт 3 аяга гуриль ½ цайны халбага өсгөгч болон давс хийж хутгана. Мөн тусд нь 1 аяга цөцгийн тос, ½ аяга элсэн чихэр хийж хутга. Дээрээс нь 3 өндөг, нэг цайны халбага ванил нэмээрэй. Дараа нь миксерээр хутгаж, дээрээс нь бага багаар гурилаа хийнэ. Бэлэн болсон зуурмагаа жигд хэмжээтэйгээр хэвэнд хийж дээр нь интоорын чанамал түрхээд дээрээс нь дахин үлдсэн зуурмагаа хийж 30-37 минутын турш шарах шүүгээнд болгох хэрэгтэй.



5. Зайрмагтай пирог

Шарах шүүгээгээ сайн гэгч нь халаагаад хэвэн дээрээ тугалган цаас тавиарай. Дээрээс нь бэлэн гурил хийж 10-12 минутын турш болгоно. Хөрснийхөн дараа зайрмагаа түрхэж идэхэд бэлэн болно.



6. Гүзээлзгэнэ нимбэгтэй пирог
1 цайны халбага цөцгийн тос болон ½ стакан элсэн чихрийг миксердэнэ. 4 өндөг хийж дахин хутгаад 3 стакан элсэн чихэр, 1 цайны халбага давс, ½ цайны халбага өсгөгч хийж тостой зуурмаганд нэмнэ. Бэлэн болсон зуурмагийг тосоор тосолсон хэвэнд хийж дээрээс нь гүзээлзгэний чанамал түрхээд 176°C-ийн температурт, 22-25 минут болгоорой. Элсэн чихрийн нунтаг болон нимбэгний шүүсийг миксердээд пирог дээрээ асгаж идээрэй.



7. Тоортой зайрмаг

½ стакан ус болон 2 хоолны халбага элсэн чихрийг хамт хийж элсэн чихэр хайлтал буцалгана. Сироп хөрж байх хооронд 4 тоор болон 3 хоолны халбага тоорын ликёрыг хамтад нь хутгаж 45 минут хөргөгчинд хий. Ус болон элсэн чихрийн шингэн дээрээ дээрх зуурмагийг хийж хөлдөөгчинд 4 цаг болгоорой.



8. Тоортой пирог
Шарах шүүгээгээ 176°C хүртэл халаагаад саванд 2 аяга гурил, 1 стакан элсэн чихэр, 1 цайны халбага сода, ½ цайны халбага давс хийнэ. Харин өөр нэг саванд 4 хоолны халбага цөцгийн тос болон 2 өндөг хутгаарай. Ингээд бүгдийг хамтад нь сайн хутгах хэрэгтэй. Зуурмагаа хийхийн өмнө хэвийнхээ доод талд нь тоор тавьж, дээрээс нь бор элсэн чихэр болон цөцгийн тос түрхэнэ. Дээрээс нь зуурмагаа жигд хийгээрэй. 45 минутын турш шарах шүүгээнд хийх бэлэн болсныхон дараа 5-10 минут хөргөөд, дараа нь пирогоо эргүүлж, тоортой хэсэг нь дээш харуулаарай.



9. Жимстэй пицца

Том саванд сливки болон 115 гр цөцгийн тосыг хийж хутгана. Дээрээс нь 150 гр элсэн чихэр, 1 өндөг, 1 цайны халбага ванил хийж миксердээд өөр нэг саванд 190 гр гурил, ¼ цайны халбага давс, 1 цайны халбага өсгөгч, ½ цайны халбага давс болон ½ цайны халбага эрдэнэшишийн цардуул нэмж хутгана. Бага хурдтайгаар миксердэж хуурай орцуудаа нэмэх хэрэгтэй.

Зуурмагаа сайн таглаж, хөргөгчинд нэг цаг хийгээд шарах шүүгээгээ 176°C хүртэл халааж, хэвээ тослоно. Зуурмагаа хэвэндээ хийж 18-20 минут болгоорой. Чимэглэхэд 200 гр бяслаг болон 60 гр цөцгийн тосыг сайн хутгаж дээрээс нь элсэн чихэр болон ваниль нэмнэ. Энэ кремээ бэлэн кекс дээрээ түрхээд төрөл бүрийн жимсээр чимэглээрэй.



10. Нимбэг-жимстэй пирог
Бэлэн кексний зуурмаг ашиглаж болно. Ингээд бяслаг болон 2/3 стакан элсэн чихрийн нунтгийг хутгаад тусд нь нимбэгний пудинг болон ¼ аяга сүүг мөн хутгаад хөргөгчинд 5 минут байлгаарай. Дараа нь бяслаган зуурмагаа бэлэн гурилан дээрээ түрхэх бөгөөд дээрээс нь нимбэгний пудингтэй зуурмагийг мөн түрхнэ. Хөргөгчинд 30-40 минут хийсний дараа идэхэд бэлэн болно.



11. Бөөрөлзгөнө нимбэгтэй капкейк
Цагаан гуриланд зориулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон кексний гурил хийгээрэй. Саванд нимбэг, 3 өндөг, 1/3 аягах масло, ½ аяга сүү, ¾ аяга цөцгий хийж нэгэн жигд зуурмаг болгох хэрэгтэй. Шингэнээ гуриландаа нэмж хийгээрэй. Дараа нь кексний хэвэндээ хийж 15-20 минут шарах шүүгээнд хийнэ. Чимэглэлд цөцгийн тосыг нэгэн жигд болтол нь сайн хутгана. Жижиглэсэн бөөрөлзгөнө хийгээд дахин хутга. Нимбэгний шүүс болон элсэн чихрийн нунтаг нэмж цөцгий мэт болтол нь хутгах хэрэгтэй. Кремний шприцээр капкейкээ чимэглээд, дээр нь шинэхэн жимс нэмэхэд хангалттай.



12. Хан боргоцойн зайрмаг
Гэртээ зайрмаг хийхийн тулд 2 аяга хан боргоцой, 3 гадил, 2 ширхэг жүржийн хальс, болон үрийг хийгээд блендэрт хутгасний дараа хэвэнд хийгээд 4-5 цаг хөлдөөгчинд хийж хөлдөөх хэрэгтэй.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()