Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Энэхүү киног “Rita Hayworth and The Shawshank Redemption” хэмээх ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
2. “Шавшанкаас оргосон нь” киноны Морган Фрийман (Morgan Freeman) -ы дүр зохиол дээрээ улаан үст, дундаж насны эр байсан ба найруулагч Фрэнк Дарабонт (Frank Darabont) нь Клинт Иствуд (Clint Eastwood), Харрисон Форд (Harrison Ford)-ыг сонголгүй жүжигчин Морган Фрийманыг тоглуулсан нь онцгой сонголт болжээ.
3. Энэ кинонд зөвхөн хоёр эмэгтэйн харилцан яриатай бөгөөд нэг нь хөгшин Брүүкийг худалдагч хийж байх үед үйлчлүүлж байгаагаар, нөгөө нь Andy-д үйлчилж буй банкны ажилтны дүрээр гардаг байна.
4. Зохиол дээр Andy 100 доллараар алх худалдаж авч байгаагаар дүрслэгддэг бол кинон дээр 10 доллараар авч буйгаар гардаг.
5. Andy шоронгоос оргохын тулд нийт 450 м урттай муу усны хоолойгоор мөлхдөг хэсэгт үнэндээ хоолойнд муу усны оронд шоколадны сироп орлуулсан ажээ. Тус хоолойгоос одоо хүртэл шоколадны үнэр салаагүй байгаа гэнэ.
6. Том Хэнкс (Tom Hanks)-д Andyгийн дүрийг санал болгосон ч, тэрээр татгалзсан байна. Учир нь тэрээр тухайн үед “Forest Gump” кинонд тоглохоор болсон байжээ.
7. Уг кинон дээр Ohio мужийн Mansfield хот дахь “Шавшанк” нэртэй шоронд өрнөж буй үйл явдал гардаг билээ. Гэтэл үнэндээ ийм нэртэй шорон байдаггүй ба киноны ачаар дээрх хотод ирэх жуулчдын тоо нэмэгдсэн байна.
8. Найруулагч Дарабонт кинон дээрээ он цагийн дарааллыг тодорхой гаргахын тулд “Goodfellas” киноноос санаа авсан байна.
9. Andy-г цагаатгахад туслах байсан хоригдол Томми Уильямс (Tommy Williams)-ийн дүрд жүжигчин Брэд Питт (Brad Pitt) тоглох байсан ажээ. Харин түүний оронд Гил Беллоус (Gil Bellows) уг дүрийг бүтээсэн юм.
10. Шоронгийн чанга яригчаар Andy Моцартын “Canzonetta sull” аяыг тавьдаг байна.
11. Киноны сүүлийн хэсэг болох Red, Мексикийн далайн эрэг дээрээс Andy-г олдог хэсэг анх кинонд орохоор төлөвлөгдөөгүй байжээ. Гэвч найруулагч Фрэнк Дарабонт зохиолыг аль болох хэвээр нь дүрслэхийг зорьж энэ хэсгийг оруулахыг хүсээгүй ч, хамтран зүтгэгчид нь уг хэсгийг оруулахаар ятган зөвшөөрүүлж чаджээ.