Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Америкд ирсэн нь
Эбола гарснаас хойш улс орнууд халдвар тархсан улсуудтай нислэг болон зорчилтыг хаасан бөгөөд Америкийн Нэгдсэн Улс, Либериэс 33 настай Кэнт Брэнтли гэх эмэгтэй халдвар авсан нь их зүйлийн эхлэл болж өгчээ.

9. Нээлт
1976 онд одоогийн Конго болон Суданд хүмүүс үл мэдэгдэх өвчнөөр үхэж байсан ба Белгийн судалгааны баг Ямбуку гэх тосгонд ирж судалгаа хийсэн байна.Тэд ийм өвчин өмнө нь харж байгаагүй болохоор тосгоны хажуудах голын нэрээр буюу Эбола гэж нэрлэжээ. Гэхдээ Эбола түүхэнд дурдагддаг МЭӨ 430 онд Африкаас ирсэн Афинчууд өвчилж байсан гэж гардаг өвчний шинж тэмдгүүд нь адилхан байсан байна.

8. ”Портон Даун” дахь лаборатори
Эболаг судлахаар Англи улс өөрсдийн лаборатораа ашигласан байна. Энэ нь өндөр зэрэглэлийн хамгаалалттай ямар ч халдвар гарахааргүй байсан хэдий ч нэг ажилтан санаандгүй тариураараа хуруугаа хатгасан байна. Энэ нь түүнийг хэд хоног өвчилөхөд хүргэсэн ба азаар үхээгүй байна.

7. Бэлгийн зам
Хэрвээ хүн дархлаа сайтай байвал вирустай тэмцэж чаддаг ба дархлаа сул байвал дороо л сульдаж муудна. Эбола нь хүнд янз бүрийн байдлаар тархаж эрчүүдийн үрийн шингэнд хүртэл очдог байна. Энэ нь бэлгийн замаар дамждаг гэсэн үг юм.

6. Зэрлэг амьтад
Баруун ба Төв Африкын сарьсан багваахайнуудын дунд энэхүү вирус эхэлж дэгдсэн бөгөөд энэ нь амьтдын иддэг жимсээр дамжин горилла, сармагчин, зээр, нохой, гахай тусаж болдог байна.

5. Хэрхэн үхдэг вэ?
Эхлээд толгой өвдөх, бие нилэнхүүдээ өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Гэхдээ дараа нь улам дордох бөгөөд вирус нь хүний бүх хэсэгт хүрч шарх эсвэл нүд, чихээр нь цус гардаг ажээ.

4. Вакцин
Энэ бол улс орнуудын мөнгөө зарлагдаж буй ганц асуудал. Томоохон хувийн үйлдвэрүүд, судалгааны багууд вакцин гаргасан хэдий ч төгс эмчилж чадах вакцин олоогүй л байна.

3. Дамжих замууд
Тийм ч нарийн тодорхойгүй хэдий ч, хүнээс хүнд шингэний байдлаар халддаг гэж үзэж байна. Энэ нь цус, үрийн шингэн, шүлс, эхийн сүүгээр хүртэл дамждаг гэсэн үг юм. Харин амьтдын тал дээр гахай бусад төрлүүддээ тараах нь илүү гэнэ.

2. Эмчилгээ
Арай өмнөхөн өвчтөнийг, өвчин намдаагчаар аргалж антибиотикоор халууныг бууруулж байгаад амиа алдахад хүргэдэг байлаа. Харин одоо өмнөхийг бодвол харьцангуй сайжирсан ба олон хүнийг аварчээ. Мөн Америкийн Нэгдсэн Улсын эмч Кэнт Брэнтли олон хүнийг аварч өөрөө ч сүүлдээ халдвар авч эх орондоо ирж эмчлүүлсэн байна.

1. Тархалт
2014 оны 8-р сарын 6-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагаас Эболагаас болж 932 хүн хүн үхсэнийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 8-р сарын 5-нд буюу өмнөх өдөр нь Нигерийн Лагос хотын сувилагч нас барсан нь анхных байжээ. Гэвч энэ нь 21 сая хүн амтай Лагос хотод тун тааруу мэдээ болсон юм.