Бидний хэрэглэдэг зүйлсийг эрдэмтэд юунд ашигладаг вэ?

Бидний эргэн тойронд байгаа зүйлсийг эрдэмтэд  шинэ нээлт, судалгаа, шинжилгээндээ ашигладаг гэвэл та итгэх үү? Тэд зүйлсийг өөр өнцгөөс харж зарим нэг бүтээлч санааг гаргадаг.Ингээд та бүхэнд бидний өдөр тутмын зүйлсийг эрдэмтэд юунд ашиглаж байгаа 10 жишээг үзүүлье.
Бидний хэрэглэдэг зүйлсийг эрдэмтэд юунд ашигладаг вэ?


1. Саа
НАСА-гийн мэдээллэснээр тэд 8 тербум доллараар 7 тонны жинтэй маш том телескоп хийж байгаа бөгөөд  тэд тольний хэсгийн хэмжээг нь багасгахын тулд сааг ашигласан байна. Энэ нь хүнд, том тольноос хамаагүй хямд ба шинэ нээлт болж өгсөн юм.



2. Хүүхдийн цацлага 

Галт уул жилд 900 хүний аминд хүрсэн гэх судалгаа байдаг байна. Тиймээс бид маш сайн судлах ёстой ба зайнаас судлах хэрэгтэй бөгөөд Бенжамин Эндрюс энэ асуудлыг шийдсэн нь тэр жирийн хүүхдийн цацлагыг ашиглан төгс жижиг галт уул хийсэн байна. Энэ нь судлахад илүү дөхөм болгож өгсөн юм.



3. Кэтнип ургамал

Энэ ургамалд муур болгон хайртай байдаг ба тэднийг татах увидас байдаг байна. Тэд үнэрээрээ зөвхөн муурыг ч татдаггүй шавьж, шумуулыг маш сайн үргээж чаддаг нь сүүлийн үед эрдэмтдийн сонирхлыг татаад байгаа юм. Үүнээс гаргаж авсан тос 100% байгалийн гаралтай болдог ба өөр химийн гаралтай шавьж үргээх тоснуудаас хавьгүй илүү юм.



4. Гялгар уут
Энэ бол одоогийн бидний амьдарч буй орчинд байгаа томоохон асуудал билээ.Дэлхий даяар тархсан олон уутнууд задрахад 10-аас 20 жил хэрэгтэй харин далайд гялгар уутнууд нялцгай биетнээс 6 дахин их байна. Эсвэл тэднийг хэрэгтэй зүйлдээ ч ашиглаж болно тэр нь гялгар уутнаас дизель түлш гаргаж болдог юм. Уутны 80% нь түлш болж чаддаг нь тун сайхан мэдээ ажээ.



5. Китти Литтэр ялгадас хадгалдаг сав
2014 онд Шинэ Мексикт цөмийн бөмбөг хаяхад агаар болон газар цацраг идэвхт бодисоор дүүрсэн байна. Харин энэ муурны ялгадасыг хадгалахад ашигладаг шавар шороо нь цацраг идэвхт бодисыг арилгахад, мөн сайн бордоо болж чадсан нь шинэ нээлт болж өгчээ.



6. Үзэгний бэх
Та үзэгний бэхийг бичихэд ашиглаж байхад, эрдэмтэд  энерги хадгалахад хэрэглэж байна. Жирийн үзэгний бэх маш сайн цэнэг хуримтлуулагч болж чаддаг ба энэ нь одооны машин технологиудад өргөнөөр ашиглагддаг бөгөөд Хятадын судалгааны баг илүү сайн конденсатор олох гэж хичээж байхад жирийн үзэгний бэх төгс зохицдог байна.



7. Төмс
Төмснөөс цахилгаан эрчим хүчийг гаргаж авч болдог байна. Төмснөөс эрчим хүч гаргаж авахад онцгой тоног төхөөрөмж хэрэггүй ба энэ нь буурай хөгжилтэй орнуудад буюу эрчим хүчгүй газар их хэрэгтэй юм.



8. Тампон
Тампоноор бохирийн хоолойг цэвэрлэхэд ашигладаг ба энэ нь бохирын хоолойд байгаа угаалгын нунтаг, шампунь гэх мэт химийн бодисуудыг шингээж цэвэрлэж өгдөг байна. Тампонууд зардал багатай ба ямар нэгэн тусгай багаж төхөөрөмж хэрэг болдоггүй нь их хэмнэлттэй тусдаг ажээ.



9. Нарны гэрэл

Бидний гэрт хамгийн их байдаг зүйл бол нарны гэрэл ба энэ салбар хүчээ авч байна дэлхий даяар хагас сая нарны гэрлийг ашиглагчид байгаа бөгөөд энэ талаар шинэ нээлтүүд гарсаар байна. Харин та боломж байдаг бол нарны гэрлийг савлаад авах юмсан гэж бодож байсан уу? Тэгвэл Харвард сургуулийн судалгааны баг нарны гэрлийг шингэн түлш болгож чаджээ. Тэд нарны гэрлийг ус руу тусгаж уснаас бактерийг ашиглан устөрөгч, хүчилтөрөгч авсан нь шингэн түлш болж өгж чадсан ба энэ нь ирээдүйд машин болон байгальд хор хөнөөлгүй түлш болж магадгүй юм.



10. Цэлцэгнүүр
Та үүнийг зөвхөн иддэг байх. Гэхдээ цэлцэгнүүрийг ашиглан хувцас хийдэг ба уян налархай байдал нь төгс материал болж өгдөг байна. Судлаачид илүү амьд биед хэрэгтэй зүйлсийг гаргаж ирсэн нь бидний амьдралыг улам эрүүл, аюулгүй болгож байгаа юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()