1. Хүннү гүрэн нь төв Ази дахь нүүдэлчдийн анхны төрт улс юм.
2. Хүннү гүрний газар нутаг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрээс гурав дахин том байжээ.
3. Хүннүчүүдийн талаарх түүхэн тэмдэглэл хятадын сурвалж бичгүүдэд илүүтэйгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь хөрш зэргэлдээ улс гүрнүүдийнхээ талаар судлан, судар бичигт тэмдэглэн үлдээж байсан хятадуудын онцлог байсан.
4. Модун Шаньюй төр барих үед Хүннү гүрэн хамгийн хүчирхэг байсан ба тэрээр өөрийн эцэг Түмэн Шаньюйг хөнөөж өөрийн эзэнт гүрнээ байгуулсан.
5. Хүннүчүүд аргал янгир буга зэрэг эвэр туурайтай амьтдыг дээдлэн шүтдэг байсан.
6. Монгол бөхийг анх Хүннүчүүдээс үүссэн гэж үздэг ба үүнийг нотлох хоёр бөхийн барилдаж буй дүрстэй хүрэл бүсний арал Чингис хааны морьт хөшөөт цогцолборын музейд хадгалагддаг байна.
7. Морины дөрөө анх зөвхөн мориндоо мордох талдаа байдаг байсан бол Хүннүчүүд дайны үеээр морин дээрээсээ нум сум харвах, байлдах зэрэгт зориулан хоёр хос болгон өөрчилсөн байна.
8. Европлуу нүүдэллэсэн Хүннү гүрний угсаатны хаан нь Атилла хаан юм. Түүнийг аян дайн хийхэд бvхий л амьдралаа зориулсан харгис хvн гэж дийлэнх тvvхч vздэг боловч цэргийн жанжины хосгvй чадварыг нь бvгд хvлээн зөвшөөрдөг юм.
9. Чингис хааны морьт хөшөөт цогцолборын музей нь дэлхийд ховорхонд тооцогдох хүрэл зэвсгийн үеийн эд өлгийн олдворуудыг хадгалж буй хувь хүний анхны музей юм.
10. Хүннүгийн үеийн хосгүй үнэ цэнэтэй олдворуудаар Чингис хааны морьт хөшөөт цогцолборын музейд буй “Тэнгэрийн илд”, Ноён уулын зургадугаар булшнаас олдож одоогоор Монголын Үндэсний Түүхийн музейд хадгалагдан буй эсгий ширдэгийг нэрлэж болно.
Женко тур бюро компанийн санаачлагаар олон улсын орчин үеийн хөгжмийн наадмыг Hunnu Music Festival нэртэйгээр жил бүр зохион байгуулж байна. Тулгар төр байгуулагдсаны 2224 жилийн ой, улсын их баяр наадмын тэмдэглэлт 7 сарын 14-ний өдөр Hunnu Music Festival Чингис хааны хөшөөт цогцолборт зохион байгуулагдахаар товлогдсон байна.
Эх сурвалж: Их бичиг судлаач, Чингис хаан хөшөөт цогцолборын музейн ахлах тайлбарлагч
С.Отгонжаргал
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.