Орчин үед улаан лоолийг Орос, Итали, Испани, Турк, Хятадад ургуулах
болжээ. Францад энэ жимсийг "pomme d’amour" гэж нэрлэдэг бөгөөд энэ
нь хайрын алим хэмээн орчуулагддаг байна. Харин Италид "pomodoro" гэж
нэрлэдэг бөгөөд энэ нь “алтан алим” гэсэн утгатай ажээ. Мөн хэрвээ та илчлэг
багатай зүйл хайж байвал хоолондоо улаан лоолийг нэмж оруулаарай.
1. Амин дэмийн эх үүсвэрУлаан лоолинд A, C, K, B6 витамин болон фолийн хүчил, кали их байдаг. Үүнээс гадна улаан лооль нь натри, илчлэг багатай. Мөн улаан лоолинд тиамин, ниацин, магни, фосфор зэс агуулагддаг бөгөөд хүнсний эслэг болон усаар баялаг юм. Нэг аяга улаан лоолийн шүүс нь өдрийн 57,3%-ийн витамин С, 22,4%-ийн витамин А, 7,9%-ийн эслэгийн хэмжээг хангаж өгдөг бөгөөд калийн 11,4%, ниацины 5,6%, витамин В6 нь 7%, фолийн хүчлийн 6,8%-ийг хангадаг ажээ.
2. Арьс толигор болгоноУлаан лоолинд агуулагдах бета-каротин нь нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг бөгөөд ликопин нь нарны туяаг хэт мэдрэх байдлаас хамгаалах учир арьс эрт хөгшрөхгүй юм байна.
3. Яс бэхжүүлнэУлаан лооль мөн таны тулгуур эрхтэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд К витамин болон кальци нь таны ясыг бэхжүүлдэг. Мөн ликопин нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг учраас 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд улаан лооль хэрэглэхийг зөвлөж байна.
4. Хавдрын эсрэгМөн л ликопины ачаар та хавдраас сэргийлж чадах бөгөөд ликопин нь хавдрын эс идэвхижихээс сэргийлдэг байна. Мөн улаан лоолинд агуулагдах антиоксидант нь сул радикалуудтай тэмцдэг ажээ. Тослог ихтэй хоолыг улаан лоолийн хамт идэх нь ликопины идэвхижилийг сайжруулдаг байна.
5. Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэУлаан лоолинд агуулагдах хром нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Гэхдээ энэ нь таныг чихэрлэг зүйл байнга идэж болно гэсэн үг биш юм. Хамгийн гол нь тэнцвэртэй хооллох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
6. Хараа сайжруулнаВитамин А нь хараа сайжруулахад нөлөөлөх бөгөөд ялангуяа шөнө сайн харахад туслана.
7. Үсэнд тустайУлаан лооль нь зөвхөн нүүрний арьсанд төдийгүй үсэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд Витамин А нь үсийг бэхжүүлж, гялалзсан өнгөтэй болгодог. Иймээс улаан лоолиор үсэндээ маск тавиарай.
8. Бөөр болон цөсөнд тустайУлаан лооль нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, цөс өтгөрөхөөс хамгаална. Улаан лоолийг үргүй нь идэж байсан хүмүүст судалгаа хийж үзэхэд тэдний бөөрөнд чулуу үүсэх, цус өтгөрөх нөхцөл хамгийн бага байсан гэнэ.
9. Өвчин намдаадаг Үүнд агуулагдах каротеноид болон флавоноид нь өвчин намдаах чадвартай бөгөөд ялангуяа нурууны өвчинг сайн эдгээдэг байна.
10. Жин хасахЛоолиор хийсэн хоол нь таныг жингээ барихад тусална. Учир нь ус болон эслэгийн ачаар маш өег хоол болдог байна. Та энэ ногоогоор салат хийх, жигнэх, шарах, сүмс маягаар хийж болно.