Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр бага насандаа тийм ч баян тансаг амьдралыг туулсангүй. Хуучин хувцас өмсөж, дэндүү том уруултай хэмээн шоолуулдаг байжээ. Гэсэн ч Ирина одоогийн энэ амжилтанд хүрч, дэлхийн хэмжээний топ модел болж чадсан юм.
Тэр өөрийн төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тайлбарлахдаа: "Би ээжийнхээ нүдийг дуурайсан. Гэхдээ манай аав Татар хүн байсан учраас би Орос гэхээс илүү Бразил төрхтэй болсон" гэжээ. Мөн тэрээр өөрийн саяхан биеийн нууцаа "Би 7 хоногт таван удаа спортоор хичээллэдэг. Гэхдээ хэзээ ч хоолоо хасаж эсвэл дэглэм барьж үзээгүй" хэмээн хэлсэн байна.
Ирина зөвхөн загвар өмсөхийг хүсээгүй бололтой. Маркетингийн чиглэлээр сурсан хэдий ч, уйтгартай санагдсан тул үүнийгээ орхиж гоо сайхны чиглэлээр суралцжээ. Мөн тэр өөрийн төрөлх нутгийн тусламж хэрэгтэй хүүхэд багачуудад үргэлж хандив өгдөг байна.