Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Зохион бүтээгчид, байгууллагууд хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд улам ихээр өрсөлдөх болжээ. Тиймээс тэд сонирхолтой шинэ бүтээгдэхүүнүүд төрөл бүрээр гаргасаар байгаа бөгөөд уг бүтээлүүд нь бидний амьдралыг улам хялбарчилж байна. Ингээд ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүдийг сонирхоно уу.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл


1. Модон цаг
"Tokyoflash" компани нэгэн өвөрмөц цагийг зохион бүтээж хэрэглэгчидээ баярлуулжээ. Энэ бол тэдний зохион бүтээсэн "Kisai Night Vision Wood LED Watch" цаг юм. Цагны бүх зүйлийг модоор хийсэн бөгөөд дэлгэцийг нь шингэн кристалаар хийжээ. Цаг асаалттай байх үед дэлгэцэн дээр цаг хэд болж буйг харуулах тоо гарах гэнэ. Энэ цагийг 150 доллараар худалдан авч болох юм байна.



2. Электрон зүйлийг хамгийн бага ашиглах нь...
Бас нэгэн аюулгүй зүйл бол модон touch юм. Францын "Oree" компанийн загвар зохион бүтээгчид энэхүү өвөрмөц падыг бүтээсэн бөгөөд хэрэглэгчдийн таашаалд аль хэдийн нийцээд байгаа гэнэ. Харин одоо тэд "Touch Slab" бүтээгээд байгаа бөгөөд энэ нь Mac OS, Windows 7/8  үйлдлийн системтэй, утасгүй Bluetooth системтэй юм байна. "Touch Slab"–ыг keyboard болгон ашиглах боломжтой бөгөөд үнийн хувьд 150 евро ажээ.



3. Надтай яриач
"Bluetooth Speaking Mouse"-ын дотор нь динамик болон микрофон байрладаг байна. Тиймээс үүнийг ухаалаг гар утас, планшейт, компьютер зэрэгтэй хамт ашиглаж болно. Мөн Bluetooh-тэй бөгөөд динамик нь 3Вт юм байна.



4. Ширээн дээрхи цаг агаар
Энэ цагны тусламжтайгаар цаг, цаг агаарын мэдээг орноосоо босолгүйгээр мэдэж болно. "Oregon Scientific Daylight Weather Projection Clock" цаг нь проектор маягаар хийгдсэн бөгөөд таазан дээр цаг агаар болон цагийг харуулдаг байна. Мөн илүү нарийн зүйлийг цаган дээрээс харж болно. Цаг агаарыг Цельс болон Фаренгейтийн тоогоор харж болох бөгөөд "Oregon Scientific Daylight Weather Projection Clock"–ыг 69,95 доллараар худалдаж авах боломжтой.



5. GPS-төхөөрөмжтэй тэлээ
"Triposo Travel Belt" нь вибраторын тусламжтайгаар таны явах чигийг заах болно. Өөрөөр хэлбэл, таныг зөв зам руу чиглүүлнэ гэсэн үг юм. Хэдийгээр одоо зөвхөн концепт хэлбэрээр байгаа ч тун удахгүй бодитоор худалдаагдах гэнэ.



6. Аюулгүй флаш
8 Гб-ын багтаамжтай энэхүү флаш нь хурууны хээ танидаг бөгөөд хамгийн ихдээ 10 хурууны хээ таниулах боломжтой юм байна. Тиймээс флашийг хулгайд алдсан тохиолдолд хулгайлсан хүн хэрэглэх боломжгүй бөгөөд хэмжээ нь  10 х 29 х 73 мм гэнэ. Харин үнийн хувьд 1930 рубл ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()