Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Сунан" онгоцны буудлын нээлтийн үйл ажиллагаа.
БНАСАУ-ын сайд нарын зөвлөлийн төлөөлөгч Пак Пон Жу \зүүнээс хоёрт\ нээлтийн үйл ажиллагааны туузыг хайчилж байна.
Долоо хоног бүр Пхеньяны онгоцны буудлаас цөөхөн нислэг нисдэг хэдий ч, өнгөрсөн онд нислэгийн тоо нэмэгдсэн ажээ.
"Air Koryo "болон "Air China" гэсэн хоёр нислэг л Пхеньян-д ирдэг байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын эхнэр Ли Соль Чжугийн хамтаар.
Олон улсын "Сунан" онгоцны буудал нь хуучнаасаа илүү том хийгджээ.
Сүүлийн үед Пхеньянаас Бээжин, Шеньян, Владивосток руу шууд нислэг хийгдэж байгаа.
Харин "Air Koryo" компанийхан Малайз болон Кувейт руу нисэх нислэгийг хийхээр болсон байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын шинэ онгоцны буудлын барилгын ажлын дээр нэлээд анхаарал хандуулж, барилгар баригдах хугацаанд 4 удаа очжээ.
Өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр: Ким Чен Ын барилгын үйл ажиллагааг шүүмжиллээ гэх мэдээлэл гарсан байна. Харин одоо түүний сэтгэл хангалуун байгааг бодоход бүх зүйл санаснаар нь болсон бололтой.
Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн улсынхаа асуудлыг хэзээ ч ярьдаггүй боловч Ким Чен Ыний энэ мэдээ 2 удаа цацагджээ.
Өнгөрсөн долоо хоногт шинэ нисэх онгоцны буудлаар айлчлах үеийн гэрэл зураг.