Хэрхэн гүнж мэт үсээ засах вэ?

Эмэгтэй хүүхэд бүр багадаа хүүхэлдэйн киноны гүнж шиг хүсдэг байсан биз ээ. Тэгвэл тэдний гайхалтай үсний засалтыг бид өөрсдөө хийх боломжтой боллоо. Та өөрийн охин, эсвэл дүүгийнхээ үсийг гүнж шиг болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг дагаарай.
Хэрхэн гүнж мэт үсээ засах вэ?


1. Белль
Үсээ хоёр хуваагаад нэг талыг нь боож нэг талыг нь франц маягаар шуугаад бүгдийг нь дотор нь орооход хангалттай.









2. Үнсгэлжин
Үсэндээ хөөс, эсвэл зөөлөн лак цацаарай. Үснийхээ дээд хэсгийг босгож, тогтоох хэрэгтэй. Ингээд үлдсэн үсээ сүлжиж, сүлжсэн үсээ хоёр талаар нь дээд хэсгээр орооно.











3. Тиана
Үсээ дөрвөн хэсэг хуваагаад ард талын хэсгээ орхиод бусад үсээ ороох хэрэгтэй. Ард талынхаа хэсгийг хөндлөнгөөр нь сүлжих шаардлагатай бөгөөд дараа нь үсээ өөрийнхөө хүссэн хэмжээгээр нугалан тогтоогоорой.







4. Жасмин
Үсээ боогоод загасаар сүлжээрэй. Сүлжихдээ үснийхээ 2-3 см бүрийг резинээр тогтоох хэрэгтэй.









5. Эльза
Франц сүлжилтээр үсээ хажуу талаар нь сүлжихэд болно.





6. Анна
Хамгийн хялбар үс засалт мэт болов ч гоё харагдуулахын тулд бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болов уу.







7. Рапунцель
Үсээ хоёр хуваагаад үснийхээ доод талын хэсгээс нь эхлээд сүлжих бөгөөд дээд тал хүртэл нь сүлжээрэй.







8. Мулан
Хэрвээ та шулуун үстэй бол үсний хайчаар бага зэрэг хөвсийлгөж, шуух хэрэгтэй. Үлдсэн үсээрээ шуусан үсээ ороож тогтоогоод лак цацахад болно.







9. Мегара
Үсээ хоёр хуваагаад хоёр боох хэрэгтэй. Нэг нь орой дээрээ, нөгөө нь ард талдаа. Энэ нь таны үсийг илүү урт харагдуулах болно.







10. Жейн
Таны хийх гол зүйл бол үсээ ороогоод шуух юм. Хэдий чинээ замбараагүй байна төдий чинээ Жейн шиг харагдах болно.








Танд аль үсний засалт таалагдаж байна?


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()