Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Арван зургаан жилийн өмнө гээсэн бөгжөө луувантай цуг сугалсан нь
2. Хамт ажиллаж байсан эмэгтэйг төрсөн эхээ болохыг мэджээ
3. Нэг өдөр хоёр удаа сугалаанд хожжээ
Ийнхүү тэрээр хоёр сугалааны хожлын тус бүр нэг сая доллар авахаар болжээ. Эмэгтэй тэр үед ээж рүүгээ хараад “Хэрэв .... байсан бол зугаатай байхгүй юу” хэмээн хэлээд дараа нь банк хүртэл инээдээ барьж чадалгүй явсан гэдэг.
4. Хирошима, Нагасакигийн атомын бөмбөгдөлтийг тэсч гарчээ
Хэдийгээр тэр гэмтсэн ч гурав хоногийн дараа мөн л ажлаар Нагасакид хөл тавьсан ажээ. Ямагути даргатайгаа Хирошимад болсон бөмбөгдөлтийн талаар ярьж байтал бөглүү чимээ гарч, дахин нэг атомын бөмбөг дэлбэрсэн байна. Ийнхүү тэрээр атомын хоёр бөмбөгдөлтөөс амьд гарсан хуруу дарам цөөн хүмүүсийн нэгд албан ёсоор тооцогдох болжээ.
5. Хөлөг онгоцтойгоо живсэн эр гурав хоногийн дараа амьд гарчээ
6. Солироос бултаж амжсан ховорхон азтай эр
Тэр өөрөө ч тухайн үед үхлээс хэдхэн см-ын зайтай мултарснаа мэдэх сөхөөгүй байжээ. Хожим бичлэгээ үзэж байж л итгэсэн байна. “Надад ямар нэгэн зүйл тохиолдсон ч, юу болохыг ойлгоогүй” хэмээн тэр ярьсан байна.
7. Онгоцны сүйрлээс амьд гарсан цорын ганц зорчигч
8. Идэвхитэй галт уулын тогоонд хоёр хоног
9. Загасчны завьтай цунамид өртсөн ч...
10. Солирт өртөөд амьд гарсан цорын ганц хүн
Лена Палссон (Lena Påhlsson) гэгч эмэгтэй ногооныхоо талбайд ажиллаж байхдаа 16 жилийн өмнө алга болгосон сүйн бөгжөө луувантай хамт татаад гаргаад иржээ. Уг бөгжний загварыг Лена өөрөө гаргаж байсан бөгөөд хоолны ширээн дээр тайлаад тавьсны дараа алга болгосон байна. Энэ явдал 1995 онд болжээ. Магадгүй бөгж бордооны хувинд унаж, дараа нь ногооны талбайд хамт асгарсан бололтой. Хэрэв яг тэр лууван бөгжийг онож ургаагүй бол олдохгүй ч байсан юм билүү.
2. Хамт ажиллаж байсан эмэгтэйг төрсөн эхээ болохыг мэджээ
Стив Флейг (Steve Fleig) гэгч эр 18 нас хүрмэгцээ л төрсөн эхээ хайж эхэлжээ. Гэвч дөнгөж 2007 онд л тэр ээжийгээ буруу нэрээр хайгаад байгаагаа олж мэдсэн гэдэг. Ийнхүү аз болоход шинэ хайлт амжилттай болжээ. Хамгийн сонирхолтой нь Стивийн ажиллаж байсан дэлгүүрийн кассчин, 45 настай Крис Таллади түүний төрсөн ээж байж таарсан гэнэ.
3. Нэг өдөр хоёр удаа сугалаанд хожжээ
Виржиния Файк (Virginia Fike) үргэлж л нэгэн хэвийн ижил тоонуудаар сугалаанд оролцдог байв. Энэ нь түүний хуримын ойн өдөр, эцэг эхийнх төрсөн болон гэрлэсэн он байдаг байв. 2012 онд нэг ч удаа сугалаанд аз таарч байгаагүй тэрбээр хоёр сугалаа бөглөжээ. Сугалаа тааруулах хугацаа болоход зурагт үзэн суусан Виржиния хоёр сугалаанд бөглөсөн зургаан тооны тав нь таарахыг хараад нүдэндээ бараг итгээгүй байна.
Ийнхүү тэрээр хоёр сугалааны хожлын тус бүр нэг сая доллар авахаар болжээ. Эмэгтэй тэр үед ээж рүүгээ хараад “Хэрэв .... байсан бол зугаатай байхгүй юу” хэмээн хэлээд дараа нь банк хүртэл инээдээ барьж чадалгүй явсан гэдэг.
4. Хирошима, Нагасакигийн атомын бөмбөгдөлтийг тэсч гарчээ
Цутому Ямагути, Америкчууд атомын бөмбөг хаях үед Хирошимад ажлаар явж байжээ. Хүний яс хүртэл хайлж байсан тэр аймшигтай үед тэрбээр чихний хэнгэрэг нь гэмтэж, хэсэгтээ нүд нь юм харахаа больж, биеийнх нь арьс өнгөц түлэгдсэн шархтайгаар амьд үлдэж чаджээ.
Хэдийгээр тэр гэмтсэн ч гурав хоногийн дараа мөн л ажлаар Нагасакид хөл тавьсан ажээ. Ямагути даргатайгаа Хирошимад болсон бөмбөгдөлтийн талаар ярьж байтал бөглүү чимээ гарч, дахин нэг атомын бөмбөг дэлбэрсэн байна. Ийнхүү тэрээр атомын хоёр бөмбөгдөлтөөс амьд гарсан хуруу дарам цөөн хүмүүсийн нэгд албан ёсоор тооцогдох болжээ.
5. Хөлөг онгоцтойгоо живсэн эр гурав хоногийн дараа амьд гарчээ
Нигерийн далайчин Харрисон Окене (Harrison Auken) задгай тэнгист хөлгийн хамт үүргээ гүйцэтгэж байжээ. Гэтэл өглөөний таван цагийн үед түүнийг ариун цэврийн өрөөнд сууж байтал завь нь гэнэт живж эхэлсэн байна. Хөлөг хүйтэн усанд бараг 30 метрийн гүнд оржээ. Энэ үед зөвхөн дотуур өмдтэйгээ байсан Окене бүхээгт агаараас үүссэн хөөсөн бөмбөлөгийн ачаар амьд гарч чадсан байдаг. Түүнийг олоод гаргаж авах хүртэл нийт 60 цагийг хүйтэн усан дор өнгөрүүлсэн ажээ.
6. Солироос бултаж амжсан ховорхон азтай эр
Андерс Хелструп (Anders Helstrup) шүхрээр үсэрч байх агшиндаа толгой дээрээ суурилуулсан камерийн тусламжтайгаар солир өөрт хэр ойрхон зөрснийг бичиж авсан байна.
Тэр өөрөө ч тухайн үед үхлээс хэдхэн см-ын зайтай мултарснаа мэдэх сөхөөгүй байжээ. Хожим бичлэгээ үзэж байж л итгэсэн байна. “Надад ямар нэгэн зүйл тохиолдсон ч, юу болохыг ойлгоогүй” хэмээн тэр ярьсан байна.
7. Онгоцны сүйрлээс амьд гарсан цорын ганц зорчигч
1971 онд Перу улсын Амазонийн ширэнгэн ойд сүйрсэн онгоцны ослоос Жулиана Кёпке (Juliane Koepcke) гэгч бүсгүй ганцаараа амьд гарсан байна. Түүний сууж явсан онгоц 3200 метрийн өндрөөс унахад аюулгүйн бүсээ зүүж явсан нь амьд гарах нэг шалтгаан болсон бололтой. Үүгээр ч зогсохгүй тэр аймшигт матар, махчин жижиг загастай Амазонийн ширэнгэн ой, голуудаар 10 хоногийн турш амь дүйн явсаар мод бэлтгэлийнхэнтэй азаар таарч амьд гарсан байна.
8. Идэвхитэй галт уулын тогоонд хоёр хоног
1992 онд Крис Дадди, Майкл Бенсон, Крей, Хоскинг нар нисдэг тэргээ сүйрсний дараа Килауэа идэвхтэй галт уулын тогоон дотор хоёр өдрийг өнгөрүүлжээ. Тэдний нисч явсан нисдэг тэрэг гэнэт жолоодлогоо алдах үед нисгэгч Крейг Хоскингэд тусламж дуудах цаг ч байгаагүй гэдэг. Нисдэг тэрэг галт уулын тогоонд унахад тэд эгээ л буцалж байгаа халуун хайлмагт орчихолгүй, нисдэг тэрэгт үүссэн жижиг цаваар бүгд гарч ирцгээжээ. Гурван эр тусламж горьдон суух үед хөл дор нь халуун лав бурхийн буцалж байсан тул аймшигт үхэлтэйгээ хэдийн эвлэрчихсэн байсан гэдэг.
9. Загасчны завьтай цунамид өртсөн ч...
1958 оны долдугаар сарын 9-ний шөнө Аляскад газар хөдөлсөн нь Эйфелийн цамхагаас хоёр дахин өндөр /500 метр гаруй/ цунами үүсэхэд нөлөөлсөн юм. Энэ үед Ховард Улрих гэгч эр найман настай хүүгийн хамтаар загасчилж явсан бөгөөд цагт 160 км-ын хурдтайгаар эрэгт ойртож байсан усны долгион тэднийг ч хаман авчээ. Гайхалтай нь, усны долгион тэдний завийг хөмрүүлсэнгүй, харин өргөсөөр модны оройд гаргаад хаячихсан байна.
10. Солирт өртөөд амьд гарсан цорын ганц хүн
Хэдийгээр энэ нь азтай тохиолдол шиг сонсогдохгүй байгаа ч яаран дүгнэлт хийхийг бүү бодоорой. АНУ-ын Алабама мужийн Сулакога хотын ойролцоо үдээс өмнөхөн Энн Хожес гэгч залуухан эмэгтэй буйдан дээрээ хөнжлөөр хучаастай, босоогүй хэвтэж байтал том хэмжээтэй солир байшингийнх нь дээврийг нэвт цөмлөн, радиог нь онон ойж, улмаар түүний гуян дээр нь хан боргоцойн дайны том түлж орхижээ. Хэрэв хөнжил болон радио байгаагүй бол солир түүний толгой дээр унаж ч болох байсан юм.