Чингисийн хөшөө гэх “сүг”-ийн тухай эргэцүүлэл

2015-07-03, 23:44
18,068
Баян хүн баасаа иднэ үү, бал бурмаа иднэ үү жирийн над мэтэд падгүй боловч цаагуураа түүхэн бахархлаа, ард түмнээ,  эх орноо дооглож тохуурхсан зүйлийг хараад хэний ч дургүй хүрэх нь зүйн хэрэг билээ.
Чингисийн хөшөө гэх “сүг”-ийн тухай эргэцүүлэл


Чингис хааны “гайхамшигтай сайхан” гэж хэвлэл мэдээллээр хөөрөгдөж байгаа хөшөөрхүү нэг “хог”-ийг монголын тэргүүн баячуудын нэг Ажнай Бат-Эрдэнэ гэгч өөрийн хөрөнгөөр оросын буриадаас бардам нь аргагүй худалдан авчирч, түүнийг нь УИХ улсынхаа хилээр татваргүй оруулж, тавих  газраа олж ядан байгаа тухай уншаад гайхах, бас харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Миний буруу ч байж мэднэ.



Зарим нь түүнийг орчин үеийн, модерн урлагийн бүтээл энэ тэр гэж сүрхий магтаж мэдэмхийрэх л байх. Гэхдээ хүн цочиж балмагдмаар, хүүхэд айж уйлмаар энэ бузрын сүгийг  монгол нүдээр сайн харж, монгол ухаанаар тунгаагаад нэг үзээрэй....

Миний л харж байгаа ой ухаанаар, энэ бол эзэн Чингисийг маань морьтой нь, эх орныг маань төртэй нь доромжилсноос цаашгүй новш л байна.



Аугаа их Чингисийн гэх тэр хүн дүрстэй амьтны толгой нүүр нь гаж хөгжилтэй, “дебил” царайтай, сайхан  монгол аргамаг байх учиртай морь  нь матарын хоншоортой, хатаж өгөршсөн заг модны мөчир шиг дэлтэй, ёстой  л чөтгөр гэгч нь  ийм байдаг байх гэмээр төрх, бие, хөлтэй хачин гажиг адгуусархуу амьтан танд харагдахгүй байна уу?

Энэ сүг нь үнэхээр тийм сайхан юм бол түүнийг “гурилдсан” Оросын тэр буриад  түүнийгээ гэртээ тавьчихаад таашаал аваад, самогоноо ууж мансуурч дүнхүүрээд байж л байна биз, бидэнд ямар хамаатай юм.



Эцэст хэлэхэд, манай задарсан баячуул одоо бүр байтлаа гадныхантай нийлээд ард түмнээ, түүхэн бахархлаа, түмэн ардаа ингэж илт доромжилж эхлэв биш үү? Удахгүй С. Баяр, С.Баярцогт, Ё.Отгонбаяр .... гэх мэтийн луйварчид бас л “сайхан санаачлага” гаргаж, биднийгээ, монголтой нь цуг доромжилсон юм хийх байх даа...

Үнэхээр л монголоо гэсэн сайхан сэтгэл байсан бол энэ Бат-Эрдэнэ гэгч баян цатгалан этгээд хүүхдийн ганц хоёр ч болов цэцэрлэг сургууль бариулаад өгчихсөн бол жинхэнэ буян, хөрөнгө оруулалт болох байсан байлтай.



Жил бүр суруулийн өмнөх насны 80 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй гэртээ цоож түгжээсний цаана үлдэж байгаа тухай өрөвдөлтэй бөгөөд үнэн  мэдээг жирийн ард иргэд сонсож дуулаад “229-р цэцэрлэг” нэртэй ард түмний төсөл санаачилж, ганц цэцэрлэгийн байшин босгочих  санаатай хандивын аян өрнүүлээд чамгүй хугацаа өнгөрч байгааг мөнгө хөрөнгө нь түрийвчиндээ биш, гэрт нь багтахаа байсан манай баячуул (ихэнх нь мэдээж улаан луйварчид) мэдэх ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй байх нь.

Толгой эргэм үнэтэй, хөшөө нэртэй энэ “сүг”-ийн дэргэд тэр 229-р цэцэрлэгт чин сэтгэлээсээ нэмэрлэж байгаа ганц тоосго илүү үнэ хүндтэй санагдана.

Иргэн З.Зоригтбаатар


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()