Хувийн зарчим:
1. Дөрвөн хүүхэд өсгөх нь үндэстэн удирдахаас хүнд хэцүү.
2. Залуудаа би үдийн хоол хүртэл нэг ч дусал архи уухгүй гэсэн зарчмыг баримталдаг байлаа. Харин одоо би хөгширч, өглөөний цай болтол нэг ч дусал архи балгахгүйг хичээж байна.
3. Зогсч чадаж байгаа бол битгий гүй, сууж чадахаар бол битгий зогс, хэвтэж чадаж байгаа бол битгий суу гэдэг дүрмийг би ямагт баримталдаг.
4. Бүтээлч ярилцлагын дараа гарсан шийдвэр миний хүсэлд нийцсэн байх нь жинхэнэ үр дүн.
Улс төрийн тал дээр:
6. Ардчилал бол удирдлагын хамгийн муу хэлбэр. Хэрэв бусдыг нь тооцохгүй бол.
7. Улстөрч хүн маргааш, долоо хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой. Харин дараа нь яагаад энэ бүхэн болоогүйг тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.
8. Капитализмын гол дутагдал бол баялгийг тэгш бус хуваарилах юм. Харин социализмийн гол үнэ цэнэ бол ядуурлыг тэгш хуваарилах.
9. Манай улсад Засгийн газрын төлөөлөгчид төрийн боол, зарц гэдгээрээ бахархаж, харин төрийн эзэн гэгдвэл шившиг болдог.
10. Дипломатч гэдэг бол юу ч хэлэхгүй хэрнээ тухайн асуудлын талаар хоёр удаа бодож амждаг хүнийг хэлнэ.
11. Би хилийн дээс алхаад улсынхаа парламентийг хэзээ ч шүүмжлэхгүй, харин эргэж ирээд бол өөр хэрэг.
12. Ялагчид л түүхийг бичдэг.
Хүмүүсийн тухайд:
13. Бүгд л намайг буруутгахыг хичээж байгааг би эртнээс анзаарсан. Тэд "буруутай мэдрэмж" намайг чимдэг гэж боддог нь илт.
14. Сургуулийн багш нар Ерөнхий сайд нарын мөрөөдөж л чадах тийм л эрх мэдэлтэй улс.
15. Хэрэв үнэн олон талтай бол худал олон илэрхийлэлтэй.
16. Мөнгө хадгалж, хуримтлуулна гэдэг сайн хэрэг. Ялангуяа энэ нь эцэг эхийн тань хийсэн зүйл бол.
17. Би суралцахад хэзээд бэлэн байдаг. Гэхдээ намайг сургахад хэзээнээс дургүй.
18. Хорвоо ертөнц худал хуурмагаар дүүрэн. Харин хамгийн аймшигтай нь тэдгээрийн тал нь жинхэнэ үнэн байдаг.
19. Би гахайнд хайртай. Ноход биднийг дороос дээш хардаг. Муурнууд дээрээс доош хардаг. Харин гахай бол бидэнтэй эн чацуу.
20. Хүмүүс мэддэггүй зүйлээ л хамгийн сайн нууцалж чаддаг.
Өөдрөг үзэл:
21. Гутранги үзэлтэй хүн боломж бүрийн ард байгаа бэрхшээлийг эхэлж олж хардаг бол өөдрөг хүн бэрхшээл бүрийн ард боломж байгааг олж хардаг.
22. Боловсронгуй болно гэдэг бол өөрчлөгдөнө гэсэн үг. Төгс байна гэвэл байнга өөрчлөгдөх хэрэгтэй.
23. Хэт алсыг харах нь харалган болгоно.
24. Ухаантай хүн бүх алдааг өөрөө гаргадаггүй, тэр бусдад ч энэ боломжийг олгодог.
25. Өөрийн баримталдаг зарчмыг бусдад зарлах нь баримталж, хэрэгжүүлэхээсээ үргэлж хялбар байдаг.
26. Хүүхдийн сүүнд хөрөнгө оруулахаас илүү шилдэг хөрөнгө оруулалт гэж үгүй.
27. Амжилт бол урам зоригоо алдалгүйгээр азгүйтлээс азгүйтэл рүү хөлдөх чадварыг хэлнэ.
28. Бүхнийг нэг дор шийдэх гэж оролдох нь алдаа гэдгийг би туршлагаараа олж мэдсэн.
29. Хуцаж боргоож байгаа нохой бүр рүү газраас чулуу авч шидээд явах юм бол та зорьсон газартаа хэзээ ч хүрэхгүй.
30. Би өөдрөг нэгэн. Үүнээс өөрөөр байх илүү ашигтай зүйл олж харахгүй байна.