1. Бараг л амьд эцэгГрузинийн Баши тосгоны иргэний Жони Бакрадзе (Joni Bakaradze) 2 жилийн өмнө нас барсан бөгөөд тэрээр 2 настай хүүтэй байжээ. Жониг оршуулахын оронд түүний гэр бүлийнхэн хүүрийг нь хадгалж 2 настай хүү нь эцгийгээ таньдаг байгаасай гэж хүссэн байна.
Жонигийн ээж түүнийг занданшуулж, архинд хийжээ. Түүний төрсөн өдөр болох үед ээж нь нас барсан хүүгийнхээ хувцсыг сольдог байсан гэнэ. Гэр бүлийнхэн нь хүүрийг модон авсанд хадгалж байгаа бөгөөд авс нь цонхтой юм байна.
2. Нас барсан найзЧарльз Зиглер (Charles Zigler) болон 72 настай Линда Чейз (Linda Chase) нар "NASCAR" буюу автомашины уралдааныг үзэх дуртай байжээ. Харин Чарльз 2010 онд нас барсан бөгөөд Линда өөрийн найзыг явуулахыг хүссэнгүй. Тиймээс тэрээр Чарльзийн хүүрийг түшлэгтэй сандал дээр суулган занданшуулж, зочныхоо өрөөнд тавьсан байна. Автомашины уралдаан гарч байх үед Чарльзийн нүд яг зурагт руу харж байсан юм. Энэ аймшигт явдлыг 2012 онд илрүүлжээ.
3. Эргэн ирсэнгүй61 настай Лусио Часу (Lucio Chacue) үхлийн ирмэг дээр байх үедээ Колумби дахь гэртээ өөртөө задлан хийлгэхийг хүсчээ. Мөн Лусио эхнэртээ эргэн ирнэ хэмээн амласан учраас нөхрөө нас барсных нь дараа орны даавуунд боож унтлагын өрөөндөө хадгалж байсан гэнэ.
4. Салж хагацахгүй гэр бүлМаргарет, Анита, Фрэнк, Элейн Бернстофф (Bernstoff) нарын түүх хамгийн аймшигтай түүхийн нэг юм. Элейнийг нас барсны дараа ах, эгч дүүс нь түүнийг Иллинойс мужийн Эванстон хот дахь байрандаа байлгажээ. 2003 онд Фрэнк 83 насандаа нас барсан бөгөөд түүний хүүрийг мөн л дээрх хувь тавилан хүлээн байв. Ингээд 2008 онд Анита нас барсан бөгөөд Маргарет түүний хүүрийн мөн гэртээ хадгалах болжээ.
5. Булшнаас нь ухаж гаргасан нас барагсадАНУ-ын
Пенсильвани мужид Жин Стивенс (Jean Stevens) өөрийн ихрээ оршуулсан
бөнөөд 2000 онд түүний нөхөр Жеймс нас барсны дараа нөхөр болон ихрийнхээ булшийг ухаж, тэднийг гэртээ
авчран ярилцах болжээ.
Хяналтын байгууллагынхан энэ талаар мэдсэн бөгөөд түүнээс яагаад
энэ алхмыг хийх болсон талаар асуухад: "Энэ арга замаар би өөрийн дотны
хүмүүст хүрч, тэдэнтэй ярилцах боломжтой байсан юм” гэсэн байна.
6. Хүү болон нас барсан эх2014 онд 58
настай Клаудио Альфери (Claudio Alferi) Аргентины Буэнос-Айрес хотод нас
барсан бөгөөд түүний хажууд хатсан эмэгтэйн хүүр байжээ.
Эмэгтэй гэрийн углааш өмссөн, цаасан уутанд боолттой байсан гэнэ.
Сүүлд
нь шинжилгээнээс харахад, тэр эмэгтэй Клаудиогийн ээж Маргарита (Margarita Aimer de Alferi) байжээ. Хөршүүд нь түүнийг хамгийн
сүүлд 90 настай байхад нь буюу 10 жилийн өмнө харж байсан гэнэ. Харин
Клаудио ээжийгээ эрүүл, саруул байгаа хэмээн худал хэлж байжээ.
7. Найз бүсгүйнхээ амийг хороож хүүрийг нь нуужээЭрик Грампельт (Erik Grumpelt) 39 настай найз болох Мелинда Рая (Melinda Raya)-г өөрийг нь хуурсан хэмээн зоджээ. Мелинда ноцтой гэмтэл авсны улмаас нас барсан байна. Харин Эрик эмэгтэйн хүүрийг унтлагын өрөөнийхөө шалан доор нуужээ.
Тэрээр хөгзөрсөн, өмхийрсөн үнэрийг арилгахын тулд агааржуулагч ихээр цацаж байсан ч, түүний санаа бүтэлгүйтэж 2 сарын дараа 2011 оны 7 сард түүнийг цагдаа нар илрүүлсэн байна.