Үхлээс амьд гарч чадсан хүмүүс

Амьдрал бол тэр чигээрээ хүнд сорилт. Хүмүүсийг илүү хүчтэй байж, амьдралыг илүү ихээр үнэлээсэй гэж тэр болов уу. Бүр зарим нэгний амь насаар дэнчин тавьж, амьдрал үхлийн зааг дээр аваачин өөрийн үнэ цэнийг мэдрүүлэх нь аймшигтай ажээ. Ингээд эрлэгийн савраас азаар амьд мэнд мултарсан хүмүүсийн түүхээс хүргэж байна.
Үхлээс амьд гарч чадсан хүмүүс


1. Марафон гүйгч Мауро Проспери эзгүй цөлд 9 хоножээ

Таван төрөлтийн тэмцээний оролцогч, цагдаагийн офицер энэ эр асар өндөр тэсвэр тэвчээрийнхээ хүчээр алдаршсан юм. Жирийн хүн усгүй гурав л хонож чаддаг байхад, тэр маш хүнд нөхцөлд байсан хэрнээ усгүй, хоолгүйгээр 9 хонож чадсан байдаг. Проспери гэгч энэ эр Мароккод болсон марафонд оролцжээ. Тэмцээн эхлээд удаагүй байтал тэр элсэн хуйнд орж, замаасаа төөрсөн байна. Халуун элсэн цөлд амьд үлдэхийн тулд тэрбээр шээсээ ууж, сүмийн балгаснаас сарьсан багваахай барьж идэж байжээ.

Амьд үлдэнэ гэсэн итгэл найдвараа алдсан Проспери амиа егүүтгэх гэж оролдон судсаа ханасан байна. Гэвч шингэн дутагдснаас цус нь өтгөрсөн байсан тул амьд үлдэж, шарх нь ч аньсан байна. Просперийг Мароккогийн нүүдэлчин айл олж эмнэлэгт хүргэжээ. Тэр есөн өдрийн дотор 18 кг жин хаясан байлаа. Гэсэн ч тэр дөрвөн жилийн дараа дахин тэмцээнд оролцож эхэлжээ. Энэ удаад тэр бас л барианд орж чадсангүй, үүний шалтгаан нь хөлдөө хүнд гэмтэл авснаас болсон байжээ.



2. Алкид Морено 47 давхраас унасан ч амьд үлджээ
Хүн 11 давхраас л унахад амьд үлдэх магадлал 0 хувь болохыг статистикаар баталдаг. Ёстой сохор азаар зарим нэг хүн амьд үлддэг гэлтэй. Тэдний нэг бол Алкид Морено юм. Тэр 11 ч биш бүр 47 давхраас унаад амьд үлдсэн цорын ганц хүн ажээ.

Нью-Йорк хотын тэнгэр баганадсан барилгуудын цонхыг угаадаг ажилтай тэрбээр 2010 онд өөрийн ахын хамтаар 47 давхрын цонхыг угаахаар ажилдаа оржээ. Гэтэл тэдний зогсч байсан тавцан /платформ/ хананаас мултарч, газарт унасан байна. Аз болоход Алкида платформоос зуурч, хэвтэж амжжээ. Алкида маш хүнд бэртсэн бөгөөд хэд хэдэн удаа хагалгаанд орсон байна. Хөл нь л гэхэд 10 газар хугарч, нуруу нь гэмтсэн байлаа. Гэсэн ч Алкида хөл дээрээ босч чадсан юм. Тэр одоо бие даан явдаг болсон бөгөөд хэл яриа болон ой санамж нь сэргэсэн гэнэ. Харамсалтай нь түүний ах газар дээрээ өөд болжээ.



3. Кэрол ДаРонч цуврал алуурчны савраас мултарчээ
1970-аад онд Тед Банди гэгч гаж донтон АНУ даяар чичрүүлж байлаа. Тэр 30 гаруй залуухан бүсгүйг зодож, тарчлаан хүчиндэж, улмаар хоолойг нь боомилон хөнөөдөг байжээ. Түүний гараас амьд мултрах боломж ердөө хоёрхон хүнд тохиожээ. Тэдний нэг болох Кэрол ДаРонч ямар ч хохирол амсалгүйгээр алуурчны савраас мултарч чадсан байна.

Замаар явж байсан 18 настай бүсгүйг цагдаа хэмээн өөрийгөө танилцуулсан этгээд машиндаа суулгасан бөгөөд машин хөдлөхөд л бүсгүй хэрэг бишидсэнийг ойлгож, хашгирч эхэлсэн байна. Түүний гарт гав зүүхйиг оролдсон ч зөвхөн нэг гарт нь бэхэлж амжсан байна. Энэ нь бүсгүйг зугтахад тус болсон бөгөөд алуурчин бүсгүйн биед бага зэрэг сорви, толгойд нь булдруу үүсгэхээс өөр хохирол учруулж чадаагүй байна. ДаРонч гэмт хэрэгтнийг барихад ч тусалсан юм. Учир нь бүсгүйн хувцсанд Бандигийн цус наалдсан байсан бөгөөд үүнийг хожим хэрэг хүлээлгэх үед баримт болгон ашигласан байна.



4. Пол Темплер усны үхрийн дайралтаас зугтаж чаджээ
Зимбабье улсын нутаг дэвсгэрт аялал жуучлалын хөтчөөр ажилладаг байсан Пол Темплер үхлээс мултарсан азтануудын нэг. Тэр усны үхрийн дайралтаас амьд гарсан байна. Нэгэн удаагийн аяллын үеэр гол гатлах үед усны үхэрнүүд гэнэт уснаас гарч ирээд өөр нэг хөтөчийн ахалж явсан завийг хөмөрчээ.

Темплер ч нөхрөө аврахаар ухасхийтэл усны үхэр агшин зуур толгойг нь залгичихжээ. Темплерийн гар ч усны үхрийн аманд орж шууд л зажилж эхэлсэн гэнэ. Тэрээр ид шидийн гэмээр байдлаар араатны амнаас мултарчээ. Эрэг дээр арайхийн гарч амжсан түүнд олон цагийн хагалгааны ард гарах шаардлага гарч гараа тайруулсан байна. Одоо Темплер Зимбабвед хөтчөөр ажилласан хэвээр бөгөөд амь өрссөн тэрхүү эмгэнэлт явдлын талаар ном бичжээ.



5. Мишель Фанк агааргүй орчинд бүтэн цаг байжээ
Охины энэ нөхцөл байдлыг эмч нар гайхамшиг хэмээн тодорхойлсон юм. Учир нь хоёр настай бяцхан Мишель бүтэн цаг агааргүй орчинд байсан ч амьд үлдэж чадсан юм. Мишель ахынхаа хамтар голын эрэг дээр тоглож байгаад гэнэт хальтирч ус руу унажээ. Түүнийг голоос 60 минутын дараа олсон байдаг.

Аврагчид зүрхний цохилт мэдрээгүй бөгөөд охины биеийн халуун ердөө Цельсийн 19 хэм байв. Тэр дор нь эмнэлэгт хүргэж хиймэл амьсгалын аппарат залгаж, цусыг нь тусгай аппаратаар халаасан байна. Энэ явдлаас хойш гурван цагийн дараа Мишелийн зүрх цохилж эхэлсэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь хүйтэн ус түүний биеийг царцааснаар амийг нь аврах боломж бүрджээ. Одоо охин энх тунх байгаа бөгөөд тийм зүйл болоогүй юм шиг цоо эрүүл нэгэн гэнэ.



6. Сальвадор Кабаньяс толгойдоо буудуулсан ч амьд үлджээ

Парагвайн хөлбөмбөгч энэ эр дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг бөгөөд хоёр жил завсарласны эцэст клубтээ эргэн иржээ. Түүний карьертаа завсарлага авах болсон нь азаар амьд мэнд үлдсэн аймшигтай тохиолдолтой холбоотой юм. 2010 оны нэгдүгээр сард Кабаньясыг Мексикийн нэгэн клубын ариун цэврийн өрөөнд толгойд нь буудсан байна. Түүнд амьд гарах боломж бараг байсангүй.

Гэвч тэр үхлийн ирмэг дээр ирсэн ч тэмцсээр эдгэрч чаджээ. Одоо тэр явдлыг санагдуулсан цорын ганц дурсамж бол одоо ч толгойд нь байсаар байгаа тэр сум аж. Мэс засалчид түүнийг амьд гарч чадахгүй байх гэж эмээхдээ сумыг авч чадаагүй юм байна. Кабаньясийн карьерыг нураах гэсэн хүн нь Хосе Хорхе Балдерас гэдэг бөгөөд хар тамхины нэгэн бүлэглэлийн заавраар ийнхүү аминд нь халдсан аж.



7. Жулиан Кёпке онгоцны сүйрлээс ганцаараа амьд гарчээ
17 настай 92 хүний амийг авч одсон онгоцны сүйрлийн цорын ганц амьд үлдсэн хүн болжээ. Онгоц Перугийн ширэнгэн ойн дээгүүр нисч байх үед аянганд цохиулж хэдэн хэсэг болон хуваагджээ. Бүсгүй энэ үед аюулгүйн бүсээ бүсэлсэн чигтээ гурван км-ын алсад шидэгдсэн байсан гэдэг. Энэ үеэр түүний эгэм хугарч, нүд нь орчин тойрноо харахаа больтлоо хавдсан байсан аж.

Эхлээд Жулиан амьд үлдэхийн халуун орны ойтой тэмцжээ. Түүнд байсан цорын ганц идэх юм бол азаар олдсон зөөлөн чихэр байв. Тэр гол уруудан явсаар есөн өдрийн дараа мод бэлтгэж байсан хүмүүсийн завинд хүрч, улмаар эмнэлэг барааджээ. Тэр маш их ядарч туйлдаж, цангасан байлаа. Тэр шавьж нарын дайралтаас болж бараг унтаж ч чадаагүй байсан юм.



8. Венсеслао Могуэль 10 буудуулсан ч аврагджээ

Олон суманд сийчүүлээд амьд гарсан түүн шиг хүн олдохгүй л байх. Венсеслао Могуэль 1915 олны Мексикийн хувьсгалын үеэр шүүх хурал хийж, буруу зөвийг хэлэлцэлнгүйгээр үг дуугүй буудан хороох ялаар шийтгэгджээ.

Цаазын ялыг гүйцэтгэх үеэр есөн сум түүний биеийг нэвтлэн гарсан байна. Эцэст нь үхсэн эсэхийг шалгах үүднээс ойрын зайнаас нүүр рүү нь буудсан байна. Гэсэн ч тэр сүүлийн сумыг ч тэсч гарчээ. Цэргүүд явсны дараа тэр зугтсан бөгөөд тусламж хурдан авч чадсан нь амьд үлдэх шалтгаан болсон байна.



9. Жианна Жессен үр хөндөлтөөс амьд үлдсэн тархины саажилттай хүүхэд
Энэ америк бүсгүй бүр эхийн хэвлийгээс мэндлэхээс өмнө үхлээс зугтаж чадсан юм. 17 настай эх нь 30 долоо хоногтоо жирэмсэн /төрөхөөс 8 долоо хоногийн өмнө/ хүүхдээ авахуулахаар шийджээ. Үр хөндөлт эхийн умайд ургийг амьгүй болгох зорилгоор тариа хийх байдлаар явагджээ.

Гэвч маргааш өдөр нь эмнэлэгт хүүхдийн дуу цангинасан юм. Нэг кг ч хүрэхгүй жинтэй бяцхан охин эмч нарын буянаар амьд гарчээ. Амжилтгүй болсон үхлийн тарианаас болж Жианна тархины саажилттай болжээ. Гэвч тэр чийрэг нэгэн тул бэрхшээлийг үл тоон марафонд оролцож, үр хөндөлтийг хориглохын эсрэг тэмцэгч болжээ. Мөн эмэгтэйчүүд болон төрөөгүй хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой “ProLife” байгууллагын идэвхтэн гишүүн юм байна.



10. Труман Дункан галт тэргэнд дайруулан хоёр хэсэг болсон ч ...
Труман Дункан галт тэрэгний сумчнаар ажилладаг бөгөөд нэг удаа замаа шалгаж яваад хальтирч ирж яваа галт тэрэгний дор орчихжээ. Түүний бие бараг хоёр хэсэг хуваагдсан байв. Ийм нөхцөл байдлаас амьд гарах магадлал бараг үгүй.
 
Гэхдээ л Дункан хүчээ шавхан байж түргэн дуудаж чадсан бөгөөд аврагчид иртэл 45 минут тэссэн байна. Үүгээр ч барахгүй тэр гэр бүлийнхэн руугаа ч залгаж, юу болсныг дуулгаж чадсан аж. Ослын улмаас Дункан хоёр хөл, бөөрөө алдаж, бас хамаг цус нь юүлэгдэж дууссан байлаа. Тэр 23 удаагийн хагалгааг давж гарсан бөгөөд одоо офисын ажил эрхэлдэг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()