Орон орны хулгайч нар ингэж луйвар хийдэг

2015-06-20, 02:08
28,068
Аялалд явахдаа хүмүүс мэдээж хамгийн сайн сайхныг төсөөлж, сайхан дурсамжтай ирнэ гэж боддог билээ. Харин заримдаа энэ аялал нь ямар нэг зүйлээ алдсан, сэтгэлд гундуухан үлдэх тохиолдол ч бий. Тэгвэл та аялалаа аюулгүй, мартагдашгүй өнгөрүүлье гэвэл дараах зүйлсийг сайн анхаараарай.
Орон орны хулгайч нар ингэж луйвар хийдэг


1. Халаасны хулгай
Олон хүн бужигнасан газар тохиолдох хамгийн том аюул бол халаасны хулгай билээ. Туршлагатай халаасны хулгайч нар таны халаасанд байх цаг, түрийвч, гоёл чимэглэл гээд боломжтой бүхий л зүйлийг хулгайлах чадвартай байдаг. Тиймээс олон хүн бужигнасан газар анхааралтай яваарай.



2. Картны наймаачид
Халаасны хулгайн хөгжингүй хэлбэр гэж хэлж болох бөгөөд хэн нэгэн танд байгалийн дурсгалт газруудыг үзэх карт худалдан авах санал тавих болно. Харин энэ хооронд өөр нэгэн хүн хулгай хийдэг байна. Иймээс иймэрхүү санал тавихад та болгоомжтой байх хэрэгтэй шүү.



3. Хуурамч цагдаа
Латин Америк болон Зүүн Өмнөд Азийн орнуудад хуурамч цагдаа нар маш их байдаг бөгөөд тэд таны биед нэгжлэг хийх явцдаа хулгай хийдэг байна.



4. Анхааралгүй кассчин
Латин Америкт жуулчдын банкны картыг хулгайлах нарийн арга бий. Энэ нь кассчин үйлчлүүлэгчийн картыг авах бөгөөд өөр зүйл рүү анхаарлаа хандуулсан мэт царайлах боловч аль хэдийн картнаас тань мөнгө уншуулдаг байна. Та заавал Латин Америк гэлтгүй өөр бусад орнуудад зорчих явцдаа сэрэмжтэй байх хэрэгтэй шүү.



5. Яарч буй таксины жолооч
Энэ бол Лас-Вегасын гудамжинд элбэг тохиолдох луйвар. Тухайн үйлчлүүлэгчийг хүрэх газарт нь хүргэж өгөөд, машинаасаа гарч үйлчлүүлэгчийн ачааг гаргаж эхэлнэ. Энэ үед үйлчлүүлэгч ачаагаа л анзаарах бөгөөд салон дотор байгаа зүйлээ мартдаг байна. Ингээд л таны анзааралгүй мартсан бүхэн өөр хүнийг болноо л гэсэн үг юм.



6. Задгай мөнгөтэй түрийвч
Халаасны хулгайч нар зам дээр задгай мөнгөтэй түрийвч үлдээх нь элбэг. Юу ч мэдэхгүй жуулчин тухайн түрүүвчийг газраас авч задгай мөнгийг авдаг байна. Ингээд хулгайч тухайн хүнийг түрийвчээ хаана хадгалдаг эсэхийг мэдсэнээр хулгай хийхэд улам дөхөм болдог биз.



7. Дугуй цоолох
Латин Америкийн орнуудад ихэнхидээ дугуй цоолох ажилд хүүхэд явуулдаг бөгөөд сэтгэлээр унасан жолооч дугуйгаа засаж байх хооронд машины дотроос хулгай хийдэг ажээ.



8. Гэрэл зурагчин
Танихгүй хүнээс зураг дарж өгөөч хэмээн гуйх хэрэггүй! Латин Америк болон Азийн орнуудад таны камерийг хулгайлах магадлал өндөр. Мөн заримдаа хулгайч нар өөрсдөө тэдний гэрэл зургийг дарж өгөхийг хүсдэг бөгөөд зураг дарах явцад хулгай хийдэг байна.



9. Мэргэ
Энэ төрлийн арга бүхий л оронд байдаг. Тэд жуулчдыг мэргэлүүлээч, амьдралыг тань хэлж өгье гэж итгүүлээд мөнгө нэхдэг байна. Хэрвээ жуулчин зөвшөөрөхгүй бол настай хүнийг ашигладаг. Учир нь ихэнхи хүмүүс настай хүнд мэргэлүүлэхдээ нэг их эргэлздэггүй гэнэ шүү.



10. Гудамжны үзүүлбэр
Зарим хөгжимчид дуулж, бүжиглэж гуйлга гуйх явцдаа таны анхаарлыг өөртөө татаж, харин хамтрагчид нь халаасны хулгай хийдэг байна. Иймээс гудамжны үзүүлбэрийг шимтэн үзэхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй шүү.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()