Биднийг хамгийн их өвтгөдөг зүйлс

Заримдаа зөвхөн нэрийг нь сонсоход л таагүй болдог маш олон өвдөлт бий. Тийм ч сүртэй харагддаггүй ч, тэрхэн үейин мэдрэмж нь л аймшигтай санагддаг зүйлс их байдаг.  Ингээд хүн бүрийн ганц удаа ч болов мэдэрч байсан таагүй өвдөлтийн талаар сонирхоцгооё.
Биднийг хамгийн их өвтгөдөг зүйлс


1. Зүсэх
Энэ бол хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг яалтачгүй мөн. Бичгийн цаас барьж байгаад гараа зүсэх, эсвэл ямар нэг зүйлийг хэрчиж байгаад гараа эсгэх үнэхээр таагүй бөгөөд зүсэлтийн гүн, өргөн, бүдүүнээсээ хамаарч эдгэрэлтийн явц ч өөр өөр байдаг.



2. Чигчий хуруугаа цохих
Хөлийнхөө чигчий хуруугаар ширээний хөл эсвэл орны ирмэг цохих маргаангүй бидний дургүй мэдрэмж билээ. Бид бүгд энэ өвдөлтийг үзэн яддагт итгэлтэй байна.



3. Хумс хугарах
Энэ бол яалтачгүй эмэгтэйчүүдийн томоохон асуудал. Хэрвээ хумс угаараа хугарвал маш их өвддөг. Ялангуяа “гелин хумс” хугарвал өвдөлт 100 дахин илүү байдагийг бүсгүйчүүд мэдэх байлгүй.



4. Тохойгоо цохих
Ширээний буланд тохойгоо цохих үед өөрийн эрхгүй нулимс гарна. Тэрхэн мөчид бүх биеэр гүйдэл гүйж тийм гэхийн аргагүй хачин өвдөлт мэдрэгддэгийг та мэдэх биз.



5. Бөөрөнхий перец хазах
Хоол идэж байхдаа санаандгүй бөөрөнхий перец хазчихвал хоол идэх хамаг дуршил буурдагийг нуугаад яахав. Хүн бүрт л тохиолдож байсанд итгэлтэй байна.



6. Шүдний эмч дээр очих
Хамгийн таагүй мэдрэмж нь эмч таны шүдний цооролтын гүнийг шалгах явц билээ. Хэдийгээр сүүлийн үед мэдээ алдуулах олон төрлийн тариа, эм байгаа ч тариа хийлгэх гэдэг бас тийм ч таатай зүйл биш.



7. Гар, хөл бадаарах
Ялангуяа унтаад боссоны дараа гар, хөл бадаарах аймшигтай байдаг. Дараа нь бадааралт нь арилах үед нэг хэсэгтээ л таагүй мэдрэмж төрсөөр хэсэг хөмсөгөө зангидаж хөдөлгөөнгүй суух хэрэг гарна.



8. Шөрмөс татах
Шилбэ, гарын  хуруу, хөлийн хуруу гэнэт шөрмөс татахад аймшигтай шүү.



9. Хумсны чахрах чимээ
Хөөсөнцөр дээр хумсаараа маажих, сургуулийн самбар дээр чахрах шохойны чимээ ч бидний дотрыг арзасхийлгэдэг шүү.



10. Хэлээ хазах
Ямар нэгэн юм идэж байхад хэлээ хазах тэр онцгүй мэдрэмжийг хүн бүр л мэдэрч үзсэн байх.



11. Эмзэг газар цохих
Энэ бол эрчүүдийн асуудал бөгөөд нэмэлт тайлбар хэрэггүй биз.



12. Алхаар хуруугаа цохих
Мэргэжлийн хүн ч алхаар хуруугаа цохих магадлалтай. Өвдөлтийг нь тайлбарлалтгүй үнэхээр аймшигтай билээ.



13. Гар түлэх
Уураар, тогоогоор, данхаар, индүүгээр гэх мэт халуун зүйлсээр гараа түлэх гэдэг аймшигтай мэдрэмж билээ. Хүн бүр ядаж нэг удаа гараа түлсэнд итгэлтэй байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()