СКАЙТЕЛИЙН “АЯЛАХ ЦАГ” урамшууллын Япон, Австрали улсаар аялах хэрэглэгчид тодорлоо

2015-06-06, 18:19
4,693
Скайтел компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид оролцох боломжтой “АЯЛАХ ЦАГ” урамшуулал 2 дах долоо хоногтоо үргэлжилж байна. Уг урамшууллаар өдөр бүр 80 хэрэглэгч онцгой урамшууллын эзэн болж, долоо хоног бүр гадаад улсаар аялах 2 хэрэглэгч тодорч байгаа билээ. Урамшууллын эхний долоо хоногт хоёр хэрэглэгч Европын томоохон улсууд болох Франц, Швейцари, Итали, Турк гэсэн улсуудаар нийт 13 өдөр, БНСУлсын Сөүл, Жежү арлаар нийт 6 өдөр аялах эрхээ авсан юм.
СКАЙТЕЛИЙН “АЯЛАХ ЦАГ”  урамшууллын Япон, Австрали улсаар аялах хэрэглэгчид тодорлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Харин 06-р сарын 05-ны өдөр хоёр дах долоо хоногийн гадаадаар аялах хоёр хэрэглэгч тодорч Япон болон Австрали улсаар аялах эрхийн эзэд боллоо. Ийнхүү урамшуулал эхэлснээс хойших хоёр долоо хоногт нийт 960 хэрэглэгч онцгой урамшууллын эзэн болж, 4 хэрэглэгч дэлхийн томоохон улсуудруу аялах эрхээ авч байна.

Дараагийн долоо хоногт мөн адил 560 хэрэглэгч онцгой урамшууллын эзэн болж дахин 2 хэрэглэгч Хонг Конг, Сингапур, Малайз болон Турк улсаар аялах эрхийн эзэн болно. Иймээс эрхэм та аялахыг хүсэж байвал Скайтелийн 5000₮, 10,000₮, 15,000₮ болон 247 үйлчилгээний цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэн www.skytel.mn хаягаар нэвтэрч “Аялах цаг” урамшуулалд хамрагдаарай.


Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn хаягаар болон
Скайтелийн лавлах утас 1515-аас аваарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.