Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
15. Бахрейн - “Эмч нар эмэгтэй хүний бэлэг эрхтнийг шууд харах хориотой”
Бахрейн гэдэг нь Ойрхи Дорнодод Персидын тохойд байрлах жижигхэн улс юм байна. Энэ улсад эрэгтэй эмч нар эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг үзлэгийн үеэр шууд харах хориотой байдаг бөгөөд өөрийн үйлчлүүлэгчид үзлэг хийхийн тулд тусгай толийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ энэ хууль нь эмэгтэй эмч нарт үйлчлэхгүй.
14. Ливан - “Эрэгтэй хүмүүс амьтантай бэлгийн харилцаанд орох хориотой”
Энэ улсад эрчүүд эрэгтэй амьтантай бэлгийн харилцаанд орох хориотой байдаг бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд цаазын ял сонсдог юм байна.
13. Ливерпуль, Англи – “Загас зарж байгаа тохиолдолд дээгүүрээ нүцгэн байж болно”
Английн ихэнхи газар дээгүүрээ нүцгэн худалдаа хийхийг хориглосон ч хэрвээ та Ливерпулээс загас худалдан авбал дээгүүрээ нүцгэн худалдагч үйлчлэх болно.
12. Колумб – “Сүйт бүсгүй хуримын анхны шөнөө ээж болон нөхрийнхөө хамт өнгөрүүлэх ёстой”
Энэхүү хачирхалтай хууль байдаг эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ олон тооны мэдээний эх сурвалжаас харахад Кали болон Колумби хотод эмэгтэйчүүд зөвхөн нөхөртэйгөө бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөг бөгөөд хуримын анхны шөнөө ээжтэйгээ, нөхөртэйгөө өнгөрүүлэх ёстой ажээ.
11. Арабын Нэгдсэн Эмират улс - “Олон нийтийн өмнө хайраа илэрхийлж болохгүй”
Ихэнхи улс орнуудад хосууд олон нийтийн өмнө нэг нэгнээ үнсэж, тэвэрч хайраа илэрхийлдэг. Заримдаа гадаа бэлгийн харилцаанд орж буй хүмүүстэй ч таардаг. Харин Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд гадаа хайртай хүнийхээ хацар дээр л үнсэхэд 10 хоногийн турш хоригдох шийтгэлтэй байдаг. Хэрвээ олон нийтийн газар уруул дээр нь үнссэн бол жилийн турш хоригдох ялыг ч авч мэднэ.
10. Уругвай - “Эхнэр нь араар тавьсан тохиолдолд амийг нь хороож болно”
Араар тавих гэдэг та хоёрын харилцааг сүйрүүлэх ч Уругвайн хувьд маш харамсалтайгаар төгсөж болох нь ээ. Энэ улсад хэрвээ нөхөр нь эхнэрээ араар тавихыг барьсан тохиолдолд хоёулангийнхан амийг хороож болно. Хэрвээ амийг нь хөнөөх хэтэрхий харгис санагдаж байвал эрэгтэйг нь засаж, эхнэрийнхээ хамрыг огтлох боломжтой юм байна.
9. Эстони – “Бэлгийн харилцаанд орж байх үед шатар тоглохыг хориглоно”
Шатар гэдэг бол оюун ухааны тоглоом бөгөөд нэлээд анхаарал шаардсан тоглоом. Тэгвэл секс ч гэсэн нэлээд анхаарал шаардсан зүйл байдаг билээ. Энэ талаар бодолцож Эстонид сексийн үеэр шатар тоглохыг хориглосон хоригийг гаргажээ.
8. Испани – “Арал дээр секс хийхийг хориглоно”
Испани гайхалтай уур амьсгал, сайхан арлуудаараа алдартай. Ихэнхи хотод арал дээр секс хийхийг хориглосон байдаг. Хэрвээ та хууль зөрчвөл нэлээд торгууль төлөх болно.
7. Англи –“Мотоцикл дээр секс хийх хориотой”
Мотоциклчид ерөнхийдөө халуухан харагддаг. Зарим нь ардаа үзэсгэлэнтэй бүсгүй суулгаад явах тохиолдол ч бий. Гэвч Лондонд албан ёсоор мотоцикл дээр секс хийхийг хориглодог ажээ.
6. Болив -“Ээж, охин хоёртой зэрэг секс хийхийг хориглоно”
Боливын Санта-Крус хотод ээж охин хоёртой зэрэг секс хийхийг хориглодог юм байна.
5. Гуам –“Онгон хүнтэй гэрлэхийг хориглоно”
Номхон далайн Гуам арал дээр онгон хүнтэй гэрлэхийг хориглодог. Тиймээс энэ арал дээр төлбөртэйгөөр онгон биеийг авах үйлчилгээ байдаг.
4. Швейцарь -“Нүцгэлсэн зураг тавихгүй байх”
Швейцарь нь хүйтэн уур амьсгалтай орон билээ. Хэдийгээр иргэд нь нэлээд халуухан ч зарим нэг тусгай газар нүцгэн зураг даруулах, нүцгэлсэн зураг тавихыг хориглодог ажээ.
3. Будапешт, Унгар -“Гэрэлтэй үед секс хийхийг хориглоно”
Унгарт гэрэл асаалттай үед секс хийхийг хориглодог. Энэ хоригийг ямар зорилгоор тавьсан нь тодорхой бус байгаа ч магадгүй цахилгаан хэмнэх эсвэл хүн харахаас сэргийлсэн байж мэднэ.
2. Индонези -“Гар хангалга хийхийг хориглоно”
Индонезид гар хангалга хийхийг хориглодог. Энэ хуулийг зөрчвөл цаазын ялыг сонсох болно. Гэхдээ зарим нь үүнийг худлаа гэж үздэг бөгөөд хамгийн ихдээ 32 сар хүртэл хорих ялыг сонсдог ч гэж ярьдаг.
1. Хонконг -“Араар тавьсан нөхрөө нууц амрагтайн алж болно”
Хонконгт нөхөр нь араар тавьсан тохиолдолд нөхөр болон түүний нууц амрагийг хоёулангийхан амийг хороох эрх эхнэрт нь байдаг. Хамгийн гол нь тэрээр үүнийг нүцгэн гараараа хороох ёстой ажээ.